Галбираа хадгалахад тань туслах YouTube-ийн шилдэг 11 фитнес суваг

0

Элдэв фитнесийн төлбөр төлж мөнгө үрэлгүйгээр галбираа хадгалж, эрүүл мэндээ бодохыг хүсч байгаа бол энэ нийтлэл танд зориулагджээ. Өөрийн хүссэнээр сонгож болох YouTube дээр тавигдсан шилдэг 11 фитнес сувгийг танд хүргэж байна.

Дасгал хийсний үр дүн удалгүй мэдэгдэх тул хичээгээд байгаарай.

Blogilates

Пилатесийн элемент болон хүчний аэробикийг хосолж хийх энэ дасгалыг заах багш Кэйси Хо алдарт дуунууд дээр гүйцэтгэх бөгөөд илүүдэл жингээсээ хурдан хугацаанд сална. Цаг зав муутай хүмүүст 5 минутын видео тохирно.

Галбираа хадгалахад тань туслах YouTube-ийн шилдэг 10 фитнес суваг 5

Official Barstarzz

Фитнес-дасгалжуулагчдын баг фитнесээр хичээллэхийн тулд тусгай заал, үнэтэй тоног төхөөрөмжгүйгээр хичээллэж болно гэдгийг өөрсдийн жишээн дээр нотлохыг хичээжээ. Фитнесеер хаана ч хичээллэж болно, бүр ажлын өрөөнийхөө шалан дээр ч болно. Хэрвээ, энгийн дасгалуудаас уйдсан бол энэ сувгийг үзээрэй.

Галбираа хадгалахад тань туслах YouTube-ийн шилдэг 10 фитнес суваг 6

Strength Camp

Хүчтэн Эллиот Халс “өөрийнхөө бас нэг хүчтэний хувилбар”-ыг бий болгоход танд туслах байх. Халсын дасгал сургуулилалт маш тодорхой. Зарим нэг дасгалуудыг нэмэлт тоног төхөөрөмж ашиглан хийдэг тул хүндийн жинг өөрт тохируулахыг анхаарах хэрэгтэй.

Галбираа хадгалахад тань туслах YouTube-ийн шилдэг 10 фитнес суваг 7

Clubfitz

Компьютерийнхаа дэлгэцээс бүжгийн халуухан дасгалуудыг харж хийгээд л, эдгээр дасгалуудыг дагаж хийхэд үнэхээр л том зааланд олуулаа бүжиглэж байгаа мэт сэтгэгдэл төрнө.

Галбираа хадгалахад тань туслах YouTube-ийн шилдэг 10 фитнес суваг 2

Scooby

“Скуби” хочит 54 настай инженер фитнесээр хичээллэхэд нас хэзээ ч оройтохгүй гэдгийг дэлхий дахинд нотолсон. “Гэрийн дасгал сургуулилт” гэдэг бол “хөнгөн чанар”-ын эд биш, бэлтгэлийн зааланд хийж байгаа дасгалуудын адил үр дүнтэй гэдгийг Скуби нотолжээ. Их мөнгө заралгүйгээр төгс биетэй байхыг хүссэн хүмүүст зориулсан видео блог юм.

Галбираа хадгалахад тань туслах YouTube-ийн шилдэг 10 фитнес суваг 1

Yoga with Adriene

Эдриэн Мишлерийн суваг таны зочны өрөөг иогийн студи болгон хувиргана. Амьдралын бүхий л нөхцөлд зориулсан иогийн дасгалуудыг заана: ажлын байранд, толгой өвдөхөд, бүр шархалсан зүрхэнд хүртэл зориулсан иог байна.

Галбираа хадгалахад тань туслах YouTube-ийн шилдэг 10 фитнес суваг 10

Fitness Blender

Данилл, Келли гэр бүлийн хосууд фитнесээр хичээллэх нь ямар хөгжилтэйг харуулна. Тухайн дасгалыг хийж байхад хэчнээн килокалор шатааж байгаа мэдээлэл дэлгэц дээр гарна. Тоог нь хараад та урамших болно шүү.

Галбираа хадгалахад тань туслах YouTube-ийн шилдэг 10 фитнес суваг 11

Six-pack stomach

Төгс гэдэстэй байхын тулд юу хийх ёстойг энэ сувгаар заадаг. Мөн, дасгал сургуулилтыг хэрхэн илүү үр дүнтэй болгох, зөв хооллолтын талаар танд зөвлөгөө өгнө. 6 кубик пресс хийж гэдэсний булчингаа чангалахыг хүсч байсан бол энэ сувгийг үзээрэй.

Галбираа хадгалахад тань туслах YouTube-ийн шилдэг 10 фитнес суваг 4

S Arah Fit

Фитнес-зааварлагч, блоггер Сара эрүүл амьдрах ухааныг танд заана. 2006 оноос эхлэн өөрийн сувгийг эрхлэн гаргаж байгаа бөгөөд зөвхөн дасгал заагаад зогсохгүй хоолны жор, бусад зөвлөгөө өгнө.

Галбираа хадгалахад тань туслах YouTube-ийн шилдэг 10 фитнес суваг 8

Body Rock

Ямар ч газар, ямар ч цагт хийж болох бас нэгэн дасгалын суваг юм. Илүүдэл өөх тосыг хайлуулах, бодисын солилцоог сайжруулах маш идэвхтэй хийх дасгалууд юм.

Галбираа хадгалахад тань туслах YouTube-ийн шилдэг 10 фитнес суваг 3

Tone It Up

Өөрийгөө идэвхжүүлэхийг хүсвэл төгс бие галбиртай дасгалжуулагчийн хичээлийг буюу Tone It Up-ыг үзээрэй. Бонуст нь далайн эрэг, давлагааны дуу чимээ, байгалийн сайхныг мэдрэх болно. Зөв хооллолтын талаар ч танд зөвлөгөө өгнө.

Галбираа хадгалахад тань туслах YouTube-ийн шилдэг 10 фитнес суваг 9

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/30 at 12:50

    six-pack stomack hiij bsn targan humuust zoriulsan dasgaluud ymshig sanagdsan bi ooroo turanhai bolhoor haha arai ih energy zartsuulj bsn bolhoor tsaash hiihee bolison harin best chest workout bol unen tasarhai dasgaluud bdgiin bnlee 2 sariin dotor ilt medegddeg odort 2zuu suniahad

  2. Зочин

    2015/10/14 at 09:54

    passion4profession

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *