
Иштэй хөлдөөсөн десерт хийх амархан – тусгай хэвтэй саванд шүүс хийгээд хөлдөөхөд л болно. Гэхдээ, улам амттай болгох санаанууд байна.
Зайрмаг бэлдэх 10 санааг танд хэлж өгье: сонгодог амт, үнэрийг хооронд нь зохицуулж холиод санаанд оромгүй, салахын аргагүй зайрмаг хийж болно.
Шийгуа + улаан лооль + перец
Зохицолдохгүй мэт санагдаж магадгүй, хэрвээ та зориг гаргаж туршихыг хүсвэл холигчинд /блендер/ шийгуа, улаан лооль хийж холино. Бэлэн болсон жимсний шүүсийг хэвтэй саванд хийж дээрээс нь ногоон перец цацаад хөлдөөгчид хөлдөөнө.
Киви + зөгийн бал + шүүс
Холигчинд кивиг жижиглээд өөрийн уух дуртай шүүсээ нэмнэ. Зөгийн балаар амт оруулж хэвэнд хийж хөлдөөнө.
Шоколадтай жигнэмэг + сүү
Жимсний амтыг өөрөөр амтлахыг хүсвэл жимсэн дээрээ сүү, шоколадтай жигнэмэг нэмж болно.
Цоохор майлз/сельдерей + базилик
Чихэрлэг бус сэргээх үйлчилгээтэй зайрмаг идмээр байвал цоохор майлзаар хийгээрэй. Цоохор майлзаа үрүүлээр үрж жижиглэн марлаар шүүсийг нь шахаж авна. Шүүс дээрээ базилик хийж холигчинд эргүүлээд хөлдөөнө.
Кокосын сүү + нэрс
Нэрс, кокос хаа сайгүй байдаг бөгөөд амт нь хоорондоо сайхан зохицно. Нэрсний тухайд ямар ч хүндрэлгүй, кокосын сүүг ч өөрсдөө бэлдэж болно. Кокосын цагаан зөөлөн хэсгийг үрүүлээр жижиглэн холигчоор жижиглэнэ. Холигчноос гаргасан кокос дээрээ 1-2 аяга бүлээн ус хийнэ. Ус бага байх тусам кокосын сүү илүү амтагдана. Холимгийг марлаар шүүж сүүгээ гарган авч нэрсээ хийж холиод л бэлэн боллоо.
Авокадо + нимбэг + кокосын сүү
Бас нэгэн турших ёстой зайрмаг: 2 нимбэгээс шүүсийг шахна. Авокадо, кокосын сүүн дээрээ шахсан нимбэгийн шүүсээ хийн холигчинд хийх бөгөөд эстрагон амтлагчаар амталж болохоос гадна сахар ч хүссэнээрээ нэмж болно.
Манго + гүзээлзгэнэ
Маш энгийн: холигчоор мангогоо жижиглээд, ус, гүзээлзгэнэ холиод хэвэнд хийнэ. Мангоны бэлэн шүүс авч энэ зайрмагийг бас хийж болно.
Бөөрөлзгөнө + йогурт
Йогурт, бөөрөлзгөнөө цуг холигчинд хийж эргүүлээд хэвэнд хийж хөлдөөнө.
Цай + зөөхий
Өтгөрүүлсэн сүүтэй, сахартай цай чанана. Цайгаа хөргөж зайрмагныхаа хэвний дунд хүртэл хийж хөлдөөгчид хийнэ. Хөлдсөний дараа дээрээс нь зөөхийгөө хийж хөлдөөнө, ингээд л давхар зайрмаг бэлэн боллоо.
Ананас + нэрс + гадил + гүзээлзгэнэ + йогурт
“Их байх тусмаа улам аттай” гэдэг зарчмаар хийгддэг зайрмаг. Холигчинд ананасын сок, нэрс, гадил, гүзээлзгэнэ, йогуртаа хийж холино. Бэлэн болсон зуурмаг дээрээ нэрс, гүзээлзгэнэ нэмж хийгээд хэвэндээ хийж хөлдөөнө. Амт гэж салахын аргагүй.








nandin-erdene
2015/09/28 at 17:57
iin goya zairmagniihaa joriig ulam ulam tvgeegeerei
Зочин
2016/06/29 at 16:06
ХЭЛЭЧ ҮГ АЛГА