
Музей гэдэг үгийг сонсохоор яагаад ч юм уйтгартай санагдаж мэдэх юм. Гэхдээ үлэг гүрвэлийн яс болон чулуужсан үлдэгдлийг тавьсан музей гэвэл арай өөр сонсогдох байх. Зүгээр ч нэг үлэг гүрвэлийн яс биш – он цагийг элээж, түүхийн үнэт өв болон үлдсэн гэдэг утгаараа ямар ч хүний сонирхлыг төрүүлнэ.
Нийтдээ 6000-аас их төрөл зүйлийн чулуужсан үлдэгдэл олдсон бөгөөд эрэл хайгуулын ажлыг цааш үргэлжлүүлсээр байвал, өдөр бүр шинэ чулуужсан үлдэгдэл олдохыг үгүйсгэхгүй. Доорх үлэг гүрвэлүүдийн чулуужсан үлдэгдлийн зарим нь үнэхээр догь, зарим нь таны сонирхлыг татах бол, зарим нь айдас төрүүлэх болно гэдгийг сануулъя.
1. Argentinosaurus-ийн аварга том хөлийн хэмжээ (хүнтэй харьцуулахад)

2. Borealopelta-ийн чулуужсан үлдэгдлийг “Suncor Energy Oil Sands” уурхайгаас олжээ. Энэ нь нийт олдож байсан үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдлээс хэлбэрээ маш сайн хадгалж үлдсэн цорын ганц чулуужсан үлдэгдэл юм.

3. Эдгээр устаж үгүй болсон Mollusk-уудыг – Ammonity-ууд гэж бас нэрлэдэг бөгөөд чулуужих үйл явцдаа солонгорсон өнгөтэй болжээ

4. Энэхүү 8 сая жилийн настай яст мэлхийн хуягны чулуужсан үлдэгдлийн хэмжээ бараг л машинтай адилхан – Мөн энэ нь тулаанч яст мэлхийн төрөл зүйл байжээ!

5. Edmontosaurus-ийн занданшуулсан шарил бол хамгийн анхны араг яс нь арьсаар бүрхэгдсэн байдалтай олдсон үлэг гүрвэлийн төрөл зүйл юм

6. Чулуужсан Crinoid-уудаас санаа авч, хэд хэдэн аймшгийн кинонд харийнханыг дүрсэлсэн байдаг

7. Халимын хөндий, зуу зуун халимын анхны төрөл зүйлийн чулуужсан үлдэгдлийн өлгий нутаг – бүгд хөндөгдөөгүй

8. “Altamura Man”, дор хаяж 128,000 жилийн настай буюу хамгийн хөгшин неандертали хүний чулуужсан үлдэгдэл

9. “Chaohusaurus” эх үлэг гүрвэлийн төрөх үеийн чулуужсан үлдэгдэл 248 сая жилийн настай

10. Нэг биш, хоёр толгойтой гүрвэл – Хятадын Цэрдийн үе

11. Энэхүү үлэг гүрвэлийн чулуужсан, гайхалтай шүдийг Лайтнинг Риж, Австралиас олжээ (110 сая жилийн настай)

12. Ид тулааны үеэрх “Velociraptor болон Protoceratops” нарын чулуужсан үлдэгдэл

13. Дэлхий дээрх хамгийн том хэмжээтэй хүний ялгадсыг олсон бөгөөд үүнийг “Lloyds Bank Coprolite” гэж нэрлэжээ

14. “Hadrosaur” буюу Дакота гэх нэртэй үлэг гүрвэлийн арьс ийм байдалтай чулуужиж үлдсэн байна

15. Дэлхийгээс хамгийн анх олдсон 67 сая жилийн настай “T-Rex” үлэг гүрвэлийн араг яс

16. Эрт галавын үеийн чулуужсан үлдэгдэл, 68 сая жилийн настай могой өндөгнүүдийнхээ ойролцоо мушгиралдаж, хажуудаа буй үлэг гүрвэлийн зулзагыг идэхэд бэлэн болжээ (чулуужсан үлдэгдэл дээд талынх нь, сэргээж бүтээсэн нь доод тал)

17. Энэ босоо чулуужсан мод хавцлын тогтоцоос шалтгаалж, дотор нь шингэн оржээ

18. Үйлдэл дээрээ баригдсан 47 сая жилийн настай 2 яст мэлхийн чулуужсан үлдэгдэл – өөрсдийн төрөл зүйлээс хамгийн анхны олдсон тохиолдол

19. Занданшуулсан богино цацагтай гүрвэл болох “Brachylophosaurus” – Леонардо гэж нэрлэдэг бөгөөд 77 сая жилийн настай









Мөнгөнтулга Мөөгий
2020/11/29 at 18:59
add