
Дусал гэхээр юуны түрүүнд эмнэлэг санаанд орно – гэхдээ үүнийг бас модонд ч залгаж болдог ажээ. Шууд утгаар нь шүү. Дусал залгуулсан эдгээр модны гэрэл зургууд хятадын сошиал сүлжээгээр тарж хэрэглэгчдийн дунд багагүй маргаан дэгдээжээ. Яах гэж модонд дусал залгав?
Хачин этгээд өнгийн дусал залгуулсан модны зургууд хятадын сошиал сүлжээнд саяхнаас тарсан юм. Хүмүүс ч янз бүрээр хүлээн авч – тэд эхлээд ямар учиртайг нь огт мэдээгүй гэдэг. Хэн нэг нь уран сайхны тавилт байх гэж, нөгөө нь байгаль орчин бохирдсоны улмаас устах аюулд орсон модыг аварч байгаа юм болов уу гэжээ. Бас модыг хорхой шавьж, шимэгч хорхойноос хамгаалсан дусал бүр хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзсэн хүн ч харагдана. Гэхдээ энэ бүгдийн аль нь ч үнэнд нийцэхгүй таамгууд болов.

Уг модыг кинам (карья ч гэдэг) – агар модны ховор төрөлд тооцогдох бөгөөд үнэртэн хийхэд ашигладаг ажээ. Дусалд байгаа шингэн нь – эмчилгээний зориулалттай биш харин хортой бодис гэнэ. Хортой бодис модонд шингэж дэлхий дээрх хамгийн үнэтэй мод болоход хүргэнэ. Улам илүү өндөр үнэ хүргэхийн тулд эхлээд зохиомлоор мөөгөнцөртүүлэх ёстой аж.

Мөөгөнцрийн (phialophora parasitica) халдвар авсан мод онцгой үнэртэй хар давирхай ялгаруулж эхэлнэ. Давирхай ялгарсны дараа модны гол бүтэц, үнэрээ өөрчилж улам илүү үнэ цэнэтэй болох ба чухам энэ үед нь үнэртэн үйлдвэрлэхэд ашиглах түүхий эд болгон авдаг ажээ. Ялангуяа дээд зэргийн чанартай үнэртэн үйлдвэрлэх түүхий эд болно.

Агар модны тариалалт Өмнөд Азид буюу Индонез, Мьянмар болон Вьетнамд байдаг. Тариалж ургуулсан кинам мод байгальд зөнгөөрөө ургасан зэрлэг модноос илүү үнэтэй тооцогддог ажээ. Жишээ нь, нэг грамм кинам мод 10 гаруй мянган доллараар зарагддаг байна.







