Угаалгын газарт үйлчлүүлэгчдийн мартаж орхигдсон хувцсыг өмсөж, загварлаг зураг авалт хийдэг настай хосууд

0

Хэрвээ та Тайванийн Wansho угаалгын газар хувцсаа угаагаад мартсан бол тэндээ хаягдалгүй дахин ашиглагдана гэж бодоод сэтгэл амар байгаарай. Угаалгын газрын эзэд болох Чан Ван-цзи болон Сюй Шо-эр нар сүүлийн хоёр жилийн хугацаанд эзэндээ мартагдсан загварлаг хувцсыг өмссөн зургуудаа сошиалд байрлуулах болжээ.

Чанг, Сюй хоёр 80 хол давсан хөгшчүүд бөгөөд загварлаг хүн болоход хэзээ ч оройтохгүй гэдгийг харуулна. Тэдний дагагчдын тоо зуун мянга хол давжээ. Тэд эзэндээ мартагдсан хувцсыг загвараар нь гайхалтай хослуулаад зогсохгүй мөн өөрсдийн хувцсаараа ч улам чимдэг байна. Тэд энэ байдлаараа хувцаслалт хүнийг илэрхийлээд зогсохгүй мөн хөгжилтэй ч харагдаж болохыг баталдаг юм.

mymodernmet.com

Зураг авалтыг ер нь л Wansho угаалгын газартаа явуулдаг Чан, Сюй хоёр хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байгаа нь зурагнаас илт харагдана. Тэдний чин сэтгэлээс тодрох инээмсэглэл нь гэрэл зургийг улам амьд болгох ажээ.

 

85 настай Чан Ван-цзи, 86 настай Сюй Шо-эр нар угаалгын газарт бусдын мартсан хувцсыг өмсөн зургаа даруулах болжээ

mymodernmet.com
mymodernmet.com
mymodernmet.com

 

Тэд загварлаг хувцсыг сонгож өмсөөд дараа нь зураг авалт зохион байгуулдаг

mymodernmet.com
mymodernmet.com
mymodernmet.com

 

Мундаг байна! Өөрсдийгөө хөгжөөгөөд бас сошиал сүлжээнд дагагчдаа ч хөгжөөнө. Үүгээр зогсохгүй өөрсдийн эрхлэн ажиллуулдаг угаалгын газраа ч үнэгүй сурталчилж байгаа юм

mymodernmet.com

Уншигч танд тэдний аль хувцаслалт илүү таалагдсан бэ?

15
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *