
Дэлхий дахинаа алдаршсан оршуулгын бүжигчин залуучууд тусгайлан үйлдвэрлэж буй амны хаалт, оймсны брэндийн нүүр царай болжээ. Эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид видео сурталчилгаа хийсэн байна. Тэрхүү сурталчилгаанд оршуулгын бүжигчид өөрсдийн зан үйлээ эхлүүлэхээс өмнө тод өнгийн амны хаалт зүүнэ. Удахгүй хэн нэгэн нь багагүй мөнгө хийх бололтой.

Амны хаалт, оймс үйлдвэрлэдэг африкийн нэгэн компани бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг нэг хэсэг сошиал ертөнцийг шуугиулаад амжсан оршуулгын бүжигчин залуучуудтай хамтран хийжээ. Тэдний үзэж байгаагаар бараа бүтээгдэхүүн нь халуун хуушуур шиг л зарагдаад дуусна гэнэ. AfriSocks компани нь оршуулгын бүжигчидтэй нийлж сурталчилгаагаа хийсэн юм. Залуучууд оймсоо өмсөөд үзэгчдийг амны хаалтаа зүүхийг уриалах аж.

Ганын оршуулгын бүжигчид дэлхийд алдаршсан залуучууд, энэ алдар хүндээ ашиглан цар тахлын үед болгоомжтой байхыг ард иргэддээ уриалж байсан удаатай. Энэ оны хавар тэд “Гэртээ бай, эс бөгөөс бид тантай хамт бүжиглэх болно шүү” гэсэн уриатай суртал ухуулгын сурталчилгаа явуулж байсан юм. Тэд өвчтөнүүдтэй ажиллаж байгаа эмч нарт ч бас талархлаа илэрхийлсэн. Бенжаминаар удирдуулсан оршуулгын бүжигчид нэг л зүйлийг байнга давтан анхааруулсаар буй: “Болгоомжтой бай, эс бөгөөс манай баг хамт олонд ковид-өвчтөнтэй танилцах хэрэг гарна шүү.”








Telmuun Bayar
2020/11/27 at 17:58
Coffin ⚰️ dance 😂