
Та бүхэн Teemo-той танилц – Тайванд амьдардаг энэ нохой яахын аргагүй өхөөрдөм. Дан ганц байгаа байдал нь биш, тэр бас чадварлаг заль мэхтэй. Тэр сүүлийн үед сэтгэл өвтгөм, хайр хүргэм “гунигтай нүд”-ээрээ интернетийг байлдан дагуулах болжээ. Та гуниглаж байгаа нүдийг мэднэ биз дээ? Заримдаа нохой тэжээдэг хүмүүс өдөр бүр тэр өхөөрдөм, хайр хүргэм харцыг хардаг. Ажил руугаа явах, түр гадуур гарах үед таны нохой гунигтай нүд гаргадаг гэдэгт итгэлтэй байна – Teemo яг тийм нүдийг төгс гаргадаг. Итгэхгүй байгаа бол доорх зургуудыг хараарай.
Анч нохойн эрлийз Teemo – саяхнаас эхлэн “гунигтай нүд”-ээрээ интернетийг байлдан дагуулах болжээ
Тэр бол эзэндээ үнэхээр хайртай нохой! Маш нийтэч, үргэлж инээмсэглэдэг бөгөөд эзэн нь түүнийг орхиод ажил руугаа явахад хамгийн ихээр дургүйцдэг. Эзэн нь ажил руугаа явах эсвэл ажлаасаа ирэх үед Teemo үргэлж хаалганы өмнө эзнээ хүлээж суудаг. Нэг удаа эзэн нь ажил руугаа явах гэтэл Teemo 10 минутын турш эзэн рүү гунигтай нүдээр харжээ. Энэ үед эзэн нь бичлэг хийсэн бөгөөд интернетэд байршуулсны дараа олон хүний анхаарлыг татсан байна.

🐶:拔拔你今天還要上幫哦!🥺👨:今天要補班啊!乖~快點進去🐶:拔拔開車要小心哦!😁(麻麻還想著奇怪——這兩隻在車庫幹嘛?一個不趕快去上班、一個遲遲不肯進來!原來在依依不捨啦⋯😎😎😎
Posted by 提摩 TEEMO on Friday, September 25, 2020
Хэдийгээр эзэн нь түүнийг орхиод гадуур гарах болоход Teemo гунигтай нүд гаргадаг ч, тэр үнэхээр аз жаргалтай нохой

Саяхан тэр 5 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ

Сүр дуулиантайгаар баяраа тэмдэглэсэн бололтой

Эзэн нь түүнд маш их хайртай
Эзэн нь түүнд зориулж, 5 жилийн өмнө Фэйсбүүк хуудас нээж өгч байжээ. Одоогоор түүний сонирхолтой зураг, бичлэгүүд бүхий Фэйсбүүк хуудсыг нь ойролцоогоор 4000 хүн дагадаг гэнэ.

Тэр одуудаас дутахааргүй олон дагагчтай

Дээр дурдсанчлан 4000 хүн түүнийг дагадаг

Хэн ч түүний хайр хүргэм царай төрхийг хараад сөрөг мэдрэмжийг мэдрэхгүй

Та чадна гэж үү?

Мэдээж та чадахгүй

Танд энэ нохойн талаарх хайр хүргэм нийтлэлийг уншаад шууд нохой тэжээмээр санагдаж байна уу? Та нохой тэжээдэг бол, Teemo шиг таны нохой эзгүйд чинь гунигтай царай гаргадаг уу?








Пандахан Саруул
2020/10/01 at 21:16
Shan Amitad shv uhaantai
Батмөнх Наганз
2020/10/02 at 19:55
Eznen idchehgvi bga