Таны мөнгө хурууны чинь салаагаар урсаад л дуусаад байна уу? Үүнийг хэрхэн таслан зогсоох талаар зөвлөе!

5

“Мөнгө хурууны салаагаар л урсах юм” – ийм үгийг боломжийн ч, ядуу ч хүмүүсээс бүгдээс нь сонсоно. Сүүлийн үед орлого уг нь нэмэгдээд л байгаа юмсан, тэгсэн ч юу ч өөрчлөгдөхгүй юм. Хуучнаараа л талхаа аваад л түрхэх цөцгийн тосонд юм үлдэх нь үү – дахиад л нэмэлт орлого хэрэгтэй болох нь ээ.

Танил дүр зураг байна уу? Магадгүй та дор дурдсан алдаануудын аль нэгийг гаргаж байгаа юм биш биз?

1. Та төсөв зохиодоггүй

Бид өдөр болгон л хоол хүнс, унаа, хормын хүслээ дарах гэж мөнгө зардаг. Мөнгөний зарлагыг хөтлөхгүйгээр дүр зургийг бүхэлд нь яагаад ч харж чадахгүй. Сард хоол хүнсэнд хэд явж байна? Бас хувцсанд? Ядаж хагас жил зарлагаа тэмдэглэж үзэхэд та өчүүхэн зарлага ямар их болж байгааг хараад гайхна. Сар болгон илүү хэрэглэгээнийхээ мөнгөө хэмнэхэд энэ мөнгө овоо хэдэн төгрөг болж хуримтлагдахыг хараад та баярлах нь л лавтай.

 

2. Та хэрэггүй зүйлд илүү мөнгө төлж байна

Зардлаа дахин дахин бодож тооц. Гэртээ бараг өдөржингөө байхгүй хүнд кабелийн зурагт үнэхээр шаардлагатай юу, харин амралтын өдрөөр хотоос гараад явчихдаг хүнд бас? Таны гар утасны төлбөр хэд гарч байгааг анзаарсан уу? Магадгүй өөр үүрэн холбооны компани илүү ашигтай санал тавьж байгаа юм биш биз? Зэрвэс харахад өчүүхэн мэт зардал эцэс төгсгөлдөө нийт дүнгээрээ овоо их мөнгө болдог гэдгийг битгий мартаарай.

 

3. Та стрессээ мөнгөний тусламжтай тайлдаг

Стрессээ худалдааны төв, баар ресторан зэрэг мөнгө их үрэгддэг газраас хол очиж тайлж сураарай. Мөнгө үрэхгүйгээр баяр баяслыг мэдэрч болно. Жишээ нь хүндхэн долоо хоногийн дараа амралтын өдрөөрөө өөрт хэрэгтэй бас ядаргаа тайлах зүйлээр оролд. Ваннтай усанд хэвт, инээдтэй кино үз, хүүхэд эсвэл гэрийн тэжээвэр амьтантайгаа тоглож наад, сэтгэл сэргээх дуу чихэвчээр сонсоод паркаар зугаал. Аргууд хэдэн саяараа бий. Нэг долоо хоногоос нөгөө рүү мөнгө үрж амьдрах хэрэг огт байхгүй.

 

4. Та эрэмбэлж чадахгүй байна

Зарлагаа зориулалтаар нь хоёр бүлэгт хуваа: зайлшгүй шаардлагатай болон сэтгэл санаанд гэж. Юуны түрүүнд эхний бүлгийг зардлыг авч үзнэ (ипотек, кредит, эмчилгээгээ төл), харин дараа нь өөрийгөө баярлуулах зүйлд мөнгө үрж болно. Зарим нэг хүмүүс өөрийгөө баярлуулахын тулд бүх мөнгөө үрчихээд дараа нь амьдралын зайлшгүй хэрэгцээтэй зүйлд мөнгөгүй сууж байдаг.

 

5. Та дэлгүүрийн урхинд ордог

Шунал хөдөлгөм санал сонсоод та бодох хэрэгтэй: танд энэ зүйл үнэхээр хэрэгтэй юу эсвэл таны тархийг “өглөгч хямдрал” угаачихав уу? Ямар ч дэлгүүр өөрийгөө алдагдалд оруулахгүй, “4-ийн үнээр 5”-ыг гэж байгаа нь удаан хэвтсэн бараагаа далдруулах зорилготой тэдний нэг арга юм.

Хямдралын улирлыг хүлээх хэрэгтэй. Энэ үеэр дэлгүүр орохдоо нарийвчлан гаргасан жагсаалттай явна. Гэхдээ улирал дуустал үлдсэн бараа нь эрэлт хэрэгцээ багатай гэдгийг сайн анхаараарай.

 

6. Та томоор харж чадахгүй байна

Та өглөө ажилдаа явах замдаа аяга кофе авч уудаг уламжлалтай. Ердөө 5-хан мянган төгрөг – их биш. Гэхдээ сарын эсвэл жилийн эцсээр нийт дүнг нь та бодоод үз дээ? Нийт дүнг нь гаргаад ирэхээр таны аяга кофе авч уух хүсэл алга болно.

 

7. Та зээлээр амьдардаг

Өртэй амьдрах – маш аюултай. Зээл тавихдаа бусдын мөнгөнөөс авна, харин буцааж өгөхдөө өөрийнхөө мөнгөнөөс төлнө. Өрнөөс аль болох хурдан салахыг хичээ, харин кредит картыг зөвхөн зайлшгүй шаардлагатай үед л хэрэглэнэ. Шинэ iPhone зайлшгүй шаардлагад орохгүй гэж бодож байна.

Мөнгө нүдэн дээр урсаад байхаас хамгаалахын тулд мөнгөө хянаж сур. Зардал болгоноо бичиж бай, зардлаа тооц, үрэхээсээ өмнө гурван удаа бод, танд үнэхээр хэрэгтэй зүйлд үрэх гэж байгаа эсэхээ нягтал – ингээд ирвэл мөнгө танд хайртай болно.

27
Ха ХаХа Ха
17
ХөөрхөнХөөрхөн
15
БахархмаарБахархмаар
14
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Тунгалаг Билгүүн

    2018/10/23 at 19:44

    Б. Амарбаясгалан

  2. Ч. Энхбат

    2018/10/23 at 22:33

    ?

  3. Жунай Байгаль

    2018/10/24 at 04:00

    ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *