Хамгийн гайхалтай, хамгийн икстрийм цасны хөлгүүд

0

Өвлийн улирал болоход зам их хальтиргаатай болж, бас их цасанд дарагддаг учир олон хүн машинаа унахаас татгалзахад хүрдэг. Цас мөс нь өвлийн аялагчдын хувьд нэг ёсны дайсан болдог. Гэхдээ цасны машинаас эхлээд цасны мотоциклтнуудын хувьд бол харин ч цас мөс ихтэй байх тусмаа гайхалтай байдаг. Антарктикын цасны ачааны машинаас эхлээд Аляскын галт тэрэг хүртэлх дараах тээврийн хэрэгслүүд нь цас мөсний хамгийн гайхалтай хөлгүүд юм.

Hyanide

Заримдаа танк-мотоцикл гэгдэх Hyanide нь дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй цасны унаа юм. Hyanide-ын дугуйны хээ нь дугуйн резинийг бүрхсэн 77 ширхэг пластик хэсгүүдээс бүрдсэн ба резин нь сум нэвтэрдэггүй хантааз хийхэд ашигладагтай адил материал ашиглан бүтээгдсэн байна.

Хамгийн гайхалтай, хамгийн икстрийм цасны хөлгүүд 3

Armstead цасны машин

1920-иод оны үед Armstead Snow Motors Company компани хөдлөх эрэг шураг бүхий цилиндрүүдийг Fordson тракторт суурилуулахаар шийдсэн нь өтөг, шавхай залхгийг бие даан туулах зориулалттай байсан. Нунтаг зүйлээс гадна их хэмжээний цас мөсийг 20 тонн ачаатайгаар амжилттай туулах чадвар нь энэ машиныг Snow Devil хэмээн нэрлэхэд хүргэжээ.

Хамгийн гайхалтай, хамгийн икстрийм цасны хөлгүүд 13

 

Winston Wong-гийн био сэдэлт мөсний хөлөг Winston Wong Bio-Inspired Ice Vehicle /BIV/

Анх Lotus Concept Ice Vehicle /CIV/ гэж танилцуулагдсан энэ хөлөг 2009 онд Moon Regan-ы ТрансАнтарктикын экспедицийн судалгаанд туслах зорилгоор бүтээгдсэн. Хүнд нөхцөлд биотүлш болон хүний гүйцэтгэлд мэдээлэл цуглуулах ажлаа амжилттай гүйцэтгэсэн энэ хөлөг Антарктик дахь хүнд машин механизмын анхдагч болсон.

Хамгийн гайхалтай, хамгийн икстрийм цасны хөлгүүд 4

Lockheed LC-130

Цас мөсөн дээр газардах зорилготой буцааж болдог цана бүхий энэ онгоцыг АНУ-ын цэргийн хүчин Арктик, Антарктикт даалгавар гүйцэтгэхэд ашиглаж байжээ. Пуужингийн тусламжтайгаар хөөрдөг энэ хөлөг нь цаснаас хурдан мултрах төгс хөлөг юм.

Хамгийн гайхалтай, хамгийн икстрийм цасны хөлгүүд 5

Tracked Subaru WRX STI

Цасны машинтай адил ямар ч газарт явах зориулалт бүхий энэ SUV нь раллигийн жолооч Ken Block-ын цасны төгс тоглоом юм. Энэ машины тухай Sub5zero сэтгүүлд өгүүлснээр “Цас манаруулан давхиж байгаа нь өтгөрүүлсэн кремэн дундуур сэлж байгаа юм шиг л харагдахын дээр гайхмаар хурдан явна.” гэжээ.

Хамгийн гайхалтай, хамгийн икстрийм цасны хөлгүүд 12

 

Michal Bonikowski-гийн цасны хөлгийн концепци

Цас мөсөн гадаргуу дээгүүр хичнээн их цас манаруулан давхисан ч өөрөө огтхон ч норохгүй байх боломжийг олгосон бүхээг бүхий энэ хөлөг одоогоор концепци загвар юм.

Хамгийн гайхалтай, хамгийн икстрийм цасны хөлгүүд 11

BNSF Rotary Snowplough

Энэхүү машин нь Канад болон Умард Америкт төмөр зам дээрх цасыг хусаж арилгахад ашиглагддаг. Том гэгчийн тойрог хэлбэрт оруулсан ирнүүд нь хунгарлан тогтсон цасыг хуу хаман эргүүлээд хийсгэн үлээх аж.

Хамгийн гайхалтай, хамгийн икстрийм цасны хөлгүүд 6

Nissan Maxima

Nissan Maxima-гийн бүхээгийг ашиглан бүтээсэн энэ хөлгийг бүтээхэд гэрийн компьютерын 3D загварын программыг ашиглажээ.

Хамгийн гайхалтай, хамгийн икстрийм цасны хөлгүүд 7

Avtoros Shaman 8×8

Shaman хэмээх нууцлаг бөгөөд өвөрмөц нэртэй энэхүү бүх газраар явагч энэхүү тээврийн хэрэгсэл нь Iveco F1C 3,0 литрийн багтаамжтай турбо дизель хөдөлгүүртэй. Хямралын үед хүмүүсийг хамгаалахад зориулагдан бүтээгдсэн энэ машин 3 өөр жолоодлогын системтэй.

Хамгийн гайхалтай, хамгийн икстрийм цасны хөлгүүд 8

ARKTOS нүүлгэн шилжүүлгийн хөлөг

-37 хэмийн температуртай хүнд нөхцлөөс 50 гаруй хүнийг аврах энэ хөлөг мөсөнд хучигдсан замаар ч явж чадна.

Хамгийн гайхалтай, хамгийн икстрийм цасны хөлгүүд 2

Зөвлөлтийн Aerosani

Зөвлөлт улс дэлхийн 2-р дайны үед умардын гүн цасан дунд тагнуул болон холбооны зориулалтаар хэрэглэж байсан Aerosani нь захиа хүргэх, яаралтай тусламж, хилийн эргүүл зэрэгт ч ашиглагдаж байсан.

Хамгийн гайхалтай, хамгийн икстрийм цасны хөлгүүд 9

Хамгийн гайхалтай, хамгийн икстрийм цасны хөлгүүд 10

Foremost Terra Bus

Бүгд хөтлөгчтэй 12 дугуйтай энэ автобус нь 56 хүртэлх тооны зорчигчийг агуулсан нисэх буудлын шаттлын зориулалтаар ашиглагдах боломжтой.

Хамгийн гайхалтай, хамгийн икстрийм цасны хөлгүүд 1

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *