Ердөө 15-хан минутын дотор хийгээд авч явж болох амттай өглөөний хоолны жор

2

Төрөл бүрийн туршилт хийх сонирхолтой хүмүүст зориулж хурдан бөгөөд өег өглөөний цайг санал болгож байна.

Уламжлалт шарсан өндөгнөөс уйдсан бол амттай өглөөний цай бэлдэх жорыг санал болгоё.

Өглөөний цай хийхэд 15 минут л зарцуулна, бэлэн болонгуут нь шууд таваглаад идэхээс гадна салхинд гарахдаа эсвэл ажил руугаа авч яваад идсэн ч болно.

Орц:

  • Гурил – 200 г
  • Тараг – 200 г
  • Өндөг – 2 ш
  • Хөөлгөгч – 1 ц.х
  • Давс – 3 г
  • Ногоон сонгино – нэг багц
  • Ургамлын тос (хайруулын тавганд хийх) – өөрийн хүслээр
  • Хиам – 100 г

Жорыг танилцуулах бичлэг хоёр минут ч болохгүй:

Гурилаа шигшээд дээрээс нь тараг эсвэл ямар ч сүүн бүтээгдэхүүн хийж болно.

Өндөгтэйгөө холино. Цайны халбага хөөлгөгч болон чимх давсаа холиорой.

Ногоон сонгиноо жижиглэн хэрчээд гурилдаа хамгийн сүүлд нь буюу бүх орцуудыг хийж сайтар хутгасны дараа хийнэ.

Хайруулын тавгаа дунд зэргийн гал дээр тавьж халаагаад бага зэргийн тос хийнэ. Халсан тосондоо халбагаар гурилын зуурмагаа асгаарай.

Гурилын зуурмаг дээрээ шууд хэрчим хиамаа тавина.

Шаргал өнгөтэй болонгуут нь хиамтай талыг эргүүлж шарж мөн шаргал өнгөтэй болгоно.

Халуунаар нь цөцгийтэй эсвэл хөрөхөөр нь боогоод замдаа идэж болно.

Сайхан хооллоорой.

21
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Altankhuyag Dashzeveg

    Altankhuyag Dashzeveg

    2019/04/16 at 08:16

    Хиам цаашаа хор

  2. Б. Цолмон

    Б. Цолмон

    2019/04/16 at 22:38

    Өглөөний цайндаа ийм юм идээд байвал ч ходоод тэскүэ , өглөөний хор л гэмээр болчиж

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *