
Оны эхээр Gran Turismo 6 хэмээх концепци машинаа бодит амьдралд зориулан бүтээснээ харуулсан. Харин тэд одоо илүү сайжруулж, төгөлдөржүүлсэн хоёр дахь хувилбараа Toyota FT-1 Gran Turismo хэлбэрээр танилцуулж байна. Гоёмсог чамин хэлбэрийг хүчирхэг эрэмгий байдалтай хослуулсан уг машиныхаа загварын тал дээр Toyota-гийн зүгээс “хурц тод, анхаарал татахуйц шугамуудыг нь салхи бий болгоо юу гэлтэй” хэмээн тайлбарлажээ. Мөн “FT-1 төслийн эхнээс л бид жолоочид жолоо барих зуураа өөр юунд ч бус зөвхөн зам дээрээ төвлөрөх мэдрэмжийг л өгөхийг хүссэн.” хэмээн тус төслийн дизайнер Sellene Lee өгүүлсэн байна.







