Гэр орноо цэвэр цэмцгэр байгаа эсэхийг тодорхойлоход туслах 17 шинж тэмдэг. Эдгээр жижиг сажиг зүйлд ч гэсэн анхаарлаа хандуулж байгаарай

0

Гэрийн өдөр тутмын цэвэрлэгээ их амархан. Тоосоо арчина, зуух болон угаалтуураа цэвэрлэнэ, шалаа шүүрдээд арчина. Заримдаа бид жижиг сажиг зүйлд анхаарал хандуулалгүй орхидог. Хэрвээ өдөр тутмын цэвэрлэгээний үеэр гэрлийн бүрхүүл, паар зэргээ арчаад байвал дараа нь их цэвэрлэгээ хийхэд амар л байх болно. Даанч энэ бүгдийг хойш тавих нь харамсалтай. Үүний үр дагаварт гэр тоос шороондоо дарагдаж тав тух алдагддаг ажээ.

Бид гэр орноо цэвэр цэмцгэр байгаа эсэхийг тодорхойлоход туслах 17 шинж тэмдгийг танилцуулахаар бэлдлээ. Цэвэрлэгээ хийж байхдаа эдгээр жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулж байхад л жилийн эцсээр их цэвэрлэгээ хийх ажлыг эрс хөнгөвчилж чадна.

Тостой хоол хийсний дараа тавилгын гадаргуу, хана зэргийг цэвэрхэн алчуураар арчаад байхад зууралдсан тоос шороо болж дагтаршихгүй

© arixo / Imgur

 

Гал тогооны цахилгаан хэрэгслийг хоол хийдэг сав шигээ л нарийн угаах хэрэгтэй, эс бөгөөс тос, хоолны үлдэгдэл амархан салахгүй

 

Аяга таваг угаадаг порлоныг долоо хоног болгон сольж байх хэрэгтэй, мөн тусдаа тавиурт хатаана

© fede13 / Pixabay

 

Гал тогоонд хэрэглэдэг гарын болон ширээний алчуурыг ч гэсэн долоо хоногтоо нэг удаа угааж солино

© Depositphotos

 

Хоолны савыг угаагаад тэр дор нь арчаад байвал байнга цэвэрхнээрээ гялалзах болно

© Alex4Ustas / Pikabu

 

Ус буцалгагчны өнгөр өнгө үзэмжийг гутаахаас гадна усны амтыг муутгадаг. Хэрэглэх болгондоо шинэ усаар зайлж байгаарай, долоо хоногтоо нэг удаа савангаар угааж цэвэрлэнэ

© aiditz / Pikabu

 

Хогийн сав сонгохдоо тагтайг нь худалдаж ав, ингэснээр хогийн савнаас үнэртэх эвгүй үнэрээс зайлсхийж болно

© Depositphotos, © Depositphotos

 

Буйдан, креслоны бүрээс, дэрний уутыг жилд хоёр удаа хими цэвэрлэгээнд өгч заншаарай

© alexbell / Pikabu

 

Ширээний тоосоо арчиж байхдаа хаалганы бариул, унтраалга, залгуурын тоосыг ч арчахаа мартаж болохгүй, бүх зүйл цэвэрхэн харагдана

© succo / Pixabay

 

 

Ханан дээр өлгөөтэй байгаа жаазтай уран зураг болон гэрэл зураг ч мөн адил. Жаазны дотор буланд илүү их анхаарал хандуул. Тэнд тоос шороо ихээр хуримтлагддаг

© Ksenia Chernaya / Pexels

 

Ихэнх айлын тагт хэрэггүй эд хогшлын агуулах болж хувирдаг. Үүний оронд нэмэлт орон зай болгож зохион байгуулаарай, жишээ нь спортын эсвэл ажлын хэсэг

© ArtKuper / Pikabu

 

Угаалгын өрөөгөө цэвэрлэхдээ холигчоо арчихаа мартаж болохгүй. Усны дусал зэргийг цэвэрлэнэ

© MikesPhotos / Pixabay

 

Шүршүүрийн цэвэрхэн хөшиг нь ажилтай гэрийн эзэгтэй мөн эсэхийг тодорхойлно. Тиймээс байнга угааж цэвэрлэхээ мартаж болохгүй

© Francesca Tosolini / Unsplash

 

Химийн гаралтай цэвэрлэгээний бодисыг ванн доогуур тусгай тавиурт өрсөн нь дээр, ил тавиуруудыг чимэглэлд ашиглаарай

© Stika / Pikabu

 

Угаах хувцас хийх сагс тагтай байвал эмх цэгцтэй харагдана, бохир хувцас энэ тэндээс нь цухуйхгүй

© Depositphotos, © Depositphotos

 

Савангийн тавиурт үлдсэн савангийн үлдэгдлийг байнга цэвэрлэж бай

© congerdesign / Pixabay

 

Угаалгын машины резинэн зөөлөвчөөс гэнэтийн бэлэг байнга л гарч ирдэг. Тиймээс байнга цэвэрлэж байгаарай

© OxanaFelt / Pikabu

Та ямар жижиг сажиг зүйлд анхаарал хандуулдаг вэ? Гэрийн цэвэр цэмцгэр байдалдаа яаж хандах уу?

9
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/07/03 at 23:10

    🌷

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *