Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн гэдгийг нь хүмүүс төдийлөн мэддэггүй 15 алдартай киноны жинхэнэ түүх

0

Киноны төрөл бүр өөрийн гэсэн онцгой мэдрэмжийг өгдөг ч киноны төгсгөлд “Бодит явдлаас сэдэвлэн бүтээв” гэдэг үг гарч ирэхэд өөрийн эрхгүй “ангайгаад” хоцрох үе олон бий. Үнэхээр болсон явдал юм гэж үү хэмээх бодол бидэнд маш өөр мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд 100% болсон явдлаас сэдэвлэн бүтээж кино болон дэлгэцнээ амилсан бүтээлүүд олон байдаг. Тийм бүтээлүүдээс “The Wolf of Wall Street” болон “Once Upon a Time… in Hollywood” кино анхаарлыг тань өөрийн эрхгүй татах болно. Ингээд бид бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн 15 киног танилцуулахаар бэлтгэлээ.

1. “The King” (2019)

© The King / Netflix © National Portrait Gallery / Wikimedia Commons

Энэхүү киног харгис хэрцгий ааваасаа хаан ширээг өв залгамжлан авсан Английн хаан ширээний залгамжлагч Хенри V (Тимотей Чаламетийн тоглосон) -аас сэдэвлэсэн болно. Түүний улс төрийн удирдлагыг хэрхэн гартаа авч, өнгөрсөн амьдралынхаа хатуу бүхнийг хэрхэн нууж байгааг тус киноноос харах боломжтой.

 

2. “Three Billboards Outside Ebbing, Missouri”

© Three Billlboards Outside Ebbing, Missouri / Fox Searchlight Pictures

Энэхүү киног 1991 онд Техас мужийн Видор хотод болсон Кэти Пэйж гэх эмэгтэйн нууцлаг гэмт хэрэг дээр үндэслэн бүтээжээ. Тухайн үед нутгийн цагдаа нар гэмт этгээдийг барих талаар ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд Пэйжийн аав Видор хотын хэд хэдэн зарлалын самбарыг ашиглан цагдаа нартай тэмцэж буйгаа илэрхийлж байсан гэдэг. Тус киноны гол дүрд Фрэнсис МакДорманд тоглодог байна.

 

3. “Extremely Wicked, Shockingly Evil and Vile”

© Extremely Wicked, Shockingly Evil and Vile / Netflix © Donn Dughi / State Archives of Florida, Florida Memory / Wikimedia Commons

Кино бүхэлдээ Тед Бандийг хэрхэн хамгийн цуутай цуврал алуурчдын нэг болон хувирч байгаа тухай өгүүлдэг. Бандигийн дүрийг жүжигчин Зак Эфрон бүтээсэн бөгөөд тус кинонд галзуу алуурчин хэрхэн шүүх танхим болон цагдаагийн газраас хоёр ч удаа зугтаж чадсан талаар дэлгэрэнгүй өгүүлэх болно.

 

4. “Victoria and Abdul”

© Victoria and Abdul / Focus Features © Hills and Saunders / Wikimedia Commons

Хэрэв та Британийн түүхийг судлах сонирхолтой бол энэ киног заавал үзэхээ мартаж болохгүй шүү. Энэ бол Английн хатан хаан Виктория (Жуди Денч тоглосон) ба түүний туслах Абдул Карим (Али Фазал тоглосон) хоёрын найрсаг нөхөрлөлийн тухай өгүүлэх кино юм.

 

5. “Moneyball”

© Moneyball / Columbia Pictures © Silent Sensei / Wikimedia Commons

Энэхүү кинонд  “Oakland A” багийн ерөнхий менежер Билли Бин (Брэд Питт тоглосон) болон Питер Брэнд (жүжигчин Жонна Хилл) нар хэрхэн бейсболын хамгийн сайн багийг хамтдаа бүрдүүлж байгаа тухай гардаг. Тэд хөрөнгө мөнгө, авьяас чадвараар дутмаг байсан тул мэдээлэл болон статистик ашиглан бейсболын тоглолтыг хэрхэн орвонгоор нь өөрчилж байгаа тухай үзэх боломжтой.

 

6. “The Wolf of Wall Street” (2013)

© The Wolf of Wall Street / Paramount Pictures © AP / East News

The Wolf of Wall Street” буюу Уолл Стритийн чоно кинонд юу ч үгүй хоосноос баян тансгийн туйл болж, эргээд шалдаа бууж байгаа Жордан Белфортын тухай өгүүлдэг. Белфортын дүрийг алдарт жүжигчин Леонардо Ди Каприо бүтээсэн юм.

 

7. “127 Hours”

© 127 Hours / Fox Searchlight Pictures © Michael Alvarez, Aron Ralston / Wikimedia Commons

Юта мужаар аялж явсан  Арон Ралстон (Жеймс Франко) маш том бул чулуунд дарагддаг. Ингээд тэр амьд гарахын тулд цөхрөнгөө бартлаа бүхий л арга хэмжээг авдаг. Тэрээр бүхэл бүтэн 127 цаг тэнд гацсан бөгөөд киноны нэрийг 127 гэж өгсөн нь ч үүнтэй холбоотой ажээ.

 

8. “Catch Me If You Can” (2002)

© Catch Me If You Can / Dreamworks Pictures © Abagnale & Associates (Work for Hire) / Wikimedia Common

“Catch Me If You Can бол”  баян болохын тулд нисгэгч Пан Ам, Луисана мужийн прокурор, Жоржиа мужийн эмчийн дүрд орон хүмүүсийг луйвардаж буй Фрэнк Абагнейл(Леонардо Ди Каприог залуу байхдаа тоглосон)-ийн тухай гараг кино юм. Хожим нь түүнийг Карл Ханратти (Том Хэнкс тоглосон) хэмээх Холбооны мөрдөх товчооны ажилтан баривчилсан байдаг.

 

 

9. “Darkest Hour” (2017)

© Darkest Hour / Focus Features © BiblioArchives / LibraryArchives / Wikimedia Commons

“Darkest Hour” киног хүнд хэцүү нөхцөлд энх тайван байдлыг тогтоож, хүчирхийллийг зогсоох үүргийг авсан  Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиллийн түүхээс сэдэвлэсэн болно. Жүжигчин Гэри Олдман улс төрийн агуу зүтгэлтний дүрийг маш гайхалтай амилуулсан учраас тус дүрээрээ Академийн шагнал хүртсэн билээ.

 

10. “The Post” (2017)

© The Post / Universal Pictures © ASSOCIATED PRESS / East News

Тус кинонд Холливудын хамгийн алдартай жүжигчид болох Том Хэнкс, Мэрил Стрип нар тоглосон бөгөөд Вашингтон Пост сонинд өндөр зэрэглэлийн нууц мэдээлэл цацагдах үед үйл явдлын ард чухам юу болж байсан талаар өгүүлдэг онц сонирхолтой бүтээл юм.

 

11. “Rocketman” (2019)

© Rocketman / Paramount Pictures © Elton John / Instagram

Rocketman” бол хөгжмийн ертөнцийн домог болох Элтон Жонын тухай өгүүлдэг намтарчилсан кино юм. Түүний дүрд Тарон Эгертон тогложээ. Тэрээр тус кинонд дан ганц жүжиглээд зогсохгүй өөрийн дуу хоолойг ч мөн оролцуулсан нь кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр оноо авахад хүргэсэн юм. Кинонд Элтоны хамгийн хүнд хэцүү үеэс эхлээд од болон гялалзах хүртэлх түүхийг өгүүлдэг.

 

12. “Ford v Ferrari”

© Ford v Ferrari / 20th Century Fox © Louis Galanos / Flickr

Энэ кино таныг  Форд, Феррари нарын хаанчлалын төлөө өрсөлдөж байсан 1966 оны үед эргэн аваачих болно. Фордын инженерийн багт Мэтт Дэймон (Кэрролл Шелби), Кристиан Бэйл (Кен Майлс) нар тогложээ. Тэдний үүрэг бол Францад болсон “Ford II” уралдаанд Феррариаг ялах хүндхэн даалгаврыг биелүүлэх явдал байв.

 

13. “The Theory of Everything” (2014)

© The Theory of Everything / Focus © NASA / Wikimedia Commons

The Theory of Everything” буюу “Бүх зүйлийн онол” кино нь Стивен Хокинг болон түүний экс эхнэрийн харилцаа,“ALS” өвчний шинж тэмдэг хэрхэн илэрсэн түүгээр ч зогсохгүй бүхий л сансар огторгуйн талаарх ойлголтыг хэрхэн өөрчилж буй тухай өгүүлдэг намтарчилсан бүтээл юм. Хокингийн дүрийг жүжигчин Эдди Редмэйн бүтээсэн бөгөөд түүний хуучин эхнэрийн дүрд Фелисити Жонс тоглосон байна.

 

14. “The Irishman” (2019)

© The Irishman / Netflix © East News

Энэхүү кино нь гэмт хэрэгтэн гэр бүлтэй Фрэнк Шеран хэмээх ачааны машины жолоочийн тухай өгүүлдэг бөгөөд Роберт де Ниро тус дүрийг дэлгэцнээ амилуулсан юм. Дараа нь тэрээр  зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбогдсон “Teamsters union”-ийн ерөнхийлөгч Жимми Хоффагийн (Ал Пачино тоглосон) хамт ажиллаж байжээ.

 

15. “Once Upon A Time… in Hollywood”

© Once Upon a Time… in Hollywood / Sony Pictures Releasing © Eye of the Devil / Warner Bros

Энэ кино нь Квентин Тарантиногийн ээлжит бүтээл бөгөөд Мэнсон болон Шарон Тэйтийн бодит хувь тавилангийн талаар өгүүлдэг кино юм. Харин найруулагч тус кинонд Рик Далтон болон Клифф Бут хэмээх хоёр зохиомол дүр оруулж ирсэн бөгөөд тус дүрүүдэд Леонардо Ди Каприо, Брэд Питт нар тоглосон байна.

18
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Sugar Baldan-osor

    Sugar Baldan-osor

    2020/05/17 at 22:15

  2. Erdenebaatar Unuruu

    Erdenebaatar Unuruu

    2020/05/17 at 23:44

    😂

  3. Мөнх Эрдэнэ

    Мөнх Эрдэнэ

    2020/05/18 at 09:35

    Харин хүмүүсийн хамгийн их мэддэг нь юм бишүү

  4. Bird Little

    Bird Little

    2020/05/18 at 10:31

    bodit ni ftoo shof bna kkk

  5. Д. Баярмөнх

    Д. Баярмөнх

    2020/05/18 at 12:41

  6. Tseeke Tseeke

    Tseeke Tseeke

    2020/05/19 at 17:15

    Инэнх кино бодит явдлаас сэдэвлэсэн бдшыншдээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *