
Италийн өмнөд хэсгээс гаралтай моцарелла бяслаг нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг, хамгийн амтлаг бяслагнуудын нэг. Төрөл бүрийн пицца, гоймон, салатанд зайлшгүй байх ёстой бөгөөд гайхалтай амт нэмдэг энэ бяслагаар хийх 24 амтат жорыг хоол хийх дуртай хэн бүхэнд зориулан хүргэж байна. Ингээд бүгд хамтдаа Cheese гэж хэлцгээе!
1. Бяслагтай талх. Дугуй хэлбэртэй талхыг зураг дээрх шиг дутуу дөрвөлжлөн зүсээд завсраар нь бэкон, зүссэн бяслаг хавчуулаад шарах шүүгээнд хэдэн минут жигнэхэд гайхалтай амттай талх бэлэн болно.
2. Ногоон хачиртай талх. Өдрийн хоолоо эрүүл, ногоон байлгахаар бол өргөст хэмх, ногоон улаан лооль, авокадо, салат навч нэмээд шинэхэн моцарелланы хэрчмийг талхан дээр тавиад л гүйцээ.
3. Ratatouille-аар хачирласан шарсан талх. [tweetable]Ratatouille бол төрөл бүрийн жигнэсэн ногоонуудын цуглуулга[/tweetable]. Энэ удаад шарсан талхан дээрээ үрлэн улаан лооль, шинэхэн базил болон өөрийн хүссэн бусад ногоонуудыг ахиухан моцареллагаар амтлан тавиад үзээрэй.
4. Моцарелла бяслагтай эрдэнэшишийн маффин. Эрдэнэшишийн маффиныг [tweetable]сонгодог моцарелланы зоог болох улаан лооль, базиликны холимог[/tweetable]той нэгтгэвэл онцгой амтыг мэдэрнэ.
5. Цацагт хяруулын мах, моцарелланы бургер. Ердийн бургерын хачирны оронд цацагт хяруулын мах, моцареллаг сонгоорой.
6. Моцареллатай улаан лооль, тоорын салат. [tweetable]Тоорын чихэрлэг амт, улаан лоолийн хүчиллэг амт, моцарелланы зөөлөн шинж чанартай төгс хосолно[/tweetable].
7. Хайруулын тавагны пицца. [tweetable]15 минут орчмын хугацаанд хийчихдэг хайруулын тавагны пицца[/tweetable]ны хамгийн гайхалтай зүйл нь ам түлчихмээр хайлмаг моцарелла.
8. Цагаан шош, улаан лооль, моцарелланы салат. Хар болон цагаан шош нь улаан лооль, моцарелла бяслагтай нэгдэхээрээ гайхалтай салат болдог.
9. Тарвас, моцарелланы холимог. Чихэрлэг бөгөөд давслаг амтыг гаа болон гаврын цагаан цуугаар хачирлаарай.
10. Гурван төрлийн бяслаг, талхтай шөл. Оливын тосонд хуурсан сонгинон дээрээс ус эсвэл тахианы тунгалаг шөл, сүү, цөцгий, зөөлрүүлсэн фета бяслаг, орегано нэмж, давс, перецээр амтлан буцалгаад чеддар, моцарелла бяслагнуудаа нэмж хайлуулна. Бага зэрэг шарсан талхтай төгс хослол болно.
11. Prosciutto хэмээх нимгэн хэрчсэн хиам, базиликаар ороосон моцарелла. Олон хүн цугларах үдэшлэгийг тань чимэх онцгой амт.
12. Ганц үмх пицца. [tweetable]Маффины хэвэнд хийсэн мини пицца олон хүний сонирхолтой зоог болж чадна[/tweetable].
13. Эрдэнэшиштэй каприз салат. Пиццаны дээд талыг улаан лооль, базилик, моцарелла бяслагаар хийдэг [tweetable]уламжлалт каприз салатан дээр амтат эрдэнэшиш нэмж хийвэл янзтай[/tweetable].
14. Амтат төмсөнд хийсэн өндөг. Энгийн төмснөөс шим тэжээлт чанараар илүү [tweetable]амтат төмсийг таллан хувааж голыг нь бага зэрэг ухаж аваад бэкон, моцареллагаар амталсан өндөг хийж, шинэхэн базилик цацаад жигнэ[/tweetable]хэд уургаар баялаг өглөөний цай бэлэн болно.
15. Гриллдсэн каприз. [tweetable]Улаан лоолин дээр хэрчим моцарелла тавьж, базилик цацаад богино долгионы зууханд хэдхэн минут байлга[/tweetable]хад гайхалтай гриллдсэн каприз бэлэн.
16. Хайлуулсан моцарелла бяслагтай хэрчим махтай пицца. Талхан дээрх хэрчим утсан махан дээр моцарелла тавьж, дээрээс нь базилик, шарсан сонгино цацчихвал хамгийн амттай сэндвичийг хийчихлээ л гэсэн үг.
17. Навчит манжин, улаан лоолийн салат. Ердийн каприз салатанд нэмсэн навчит манжин чанарын хувьд бууцай шиг байх ба өнгө үзэмжийн хувьд гайхалтай харагдана.
18. Аягатай каприз. Маффины хэвэнд хийсэн тортилланы гурилан доторх каприз салат үзэмжтэй бас амттай.
19. Артишок, бууцайтай пицца. Махгүй өдрөөр [tweetable]пиццаны гурилан дээр артишок, бууцай, улаан лооль, моцарелла цацаад жигнэ[/tweetable]эд үзээрэй.
20. Шарсан махны хэрчимтэй гриллдсэн бяслаг. Шарсан талхан завсар хавчуулсан стейк, бяслагийг гриллдэж, өөрийн хүссэнээр гриллдсэн сонгино, чинжүү нэмбэл ер бусын амт, өнгөний зохицол бий болно.
21. [tweetable]Базилик, моцареллатай жигнэмэг[/tweetable]. Үрсэн моцарелла бяслагийг гурил, хатаасан базилик, жижиг дөрвөлжин хэрчсэн цөцгийн тос, давстай хамт автомат холигчинд хийж хутгаад дараа нь хүйтэн усаар хатуу зуурмаг болгон зуурна. Зуурмагаа элдэж хэрчээд дурын хэвээр хэвлэж, жигнэмэг нэг бүрийн голд шүдний чигчлүүрээр цоолж өгнө. Шарах шүүгээнд 12 минут жигнээд бяслагтай жигнэмэг бэлэн болно.
22. Үрлэн улаан лооль, моцареллатай гноччи. Гноччи /gnocchi/ гэдэг нь хүүхдийн будаа, гурил, өндөг, бяслаг, төмс, талхны үйрмэг болон бусад адил төстэй хольцоор хийсэн янз бүрийн зузаантай, зөөлөн зуурмаг юм. Гноччиг усанд чанаж, шүүж болгодог бол энэ удаад бага зэргийн тосонд шарж болгоод улаан лооль, базилик, моцареллагаар амтлаарай.
23. Авокадотой каприз салат. [tweetable]Каприз салатанд авокадо нэмэх нь өнгөлөг, амтлаг шинж чанарыг улам ч нэмэгдүүлнэ[/tweetable].
24. Цэцэгт байцаан суурьтай пицца. Цэцэгт байцааны цэцгэн толгойг гал тогооны комбайнд хийж бутлаад дунд зэргийн гал дээр хайруулын тавганд 5-7 минут хуурна. Хөргөөд өндөг, үрсэн моцарелла нэмж сайтар холиод пергамент цаас дэвссэн шарах шүүгээний листэн дээр тавьж, алтан шаргал болтол нь 10-15 минут жигнэнэ. Дээр нь соус түрхэж, пармезан болон моцарелла бяслаг, базилик, улаан лооль тавиад 5 минут жигнэнэ.







