Нэгэн залуу найз бүсгүйдээ 63 ширхэг Mitsubishi машин ашиглан гэрлэх санал тавьжээ

3

Астана хотын нэгэн залуу хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихдаа тун өвөрмөц арга хэрэглэжээ. Өөрийн найз нарын тусламжтайгаар хэлэх гэсэн үгээ олон тооны автомашинаар бичсэн байна.

Ер нь залуучууд гэрлэх санал тавихдаа зүгээр нэг санаанд орсон байдлаараа хийх биш ихээхэн буурьтай ханддаг. Рестораны үйлчлэгчийн авчирсан оргилуун дарс дотор хуримын бөгж байдаг цаг аль эрт улиран одож. Орчин үед автомашин, дрон болон өөр бусад янз бүрийн өвөрмөц арга ашиглаж байгаа бөгөөд энэ бүхэн бүгд найз бүсгүйд нь хэзээ ч мартагдахааргүй зүйл байх ёстой.

Мэдээж найз нөхдийн тусламжгүйгээр энэ залуу дээрх зүйлийг хийж чадахгүй нь тодорхой. Том талбай дээр цугласан Mitsubishi машинуудаар “Маке-тай гэрлээч?” гэж бичсэн байжээ.

Энэхүү зурвасыг бүсгүйн цонхны доор бичсэн байна.

Мэдээж хэрэг бүсгүй аз жаргалтай байсан бөгөөд тэрээр хайртай залуугийнхаа эхнэр нь болохоор зөвшөөрчээ.

Ер нь гэрлэх санал тавих гэж байгаа залуучуудын дунд автомашин, техник хэрэглэх нь ихээхэн дэлгэрсэн санаа юм байна. Гэхдээ бүгд дээрх шиг сайхан болохгүй байх тохиолдол бий. Жишээ нь Филиппин залуу авто осолд орж амиа алдсан мэт жүжиглэсэн бөгөөд бүсгүйг айж сандран гүйн очиход нь “надтай гэрлээч” гэсэн өнөөх саналаа тавьсан байна.

Харин Хятадад бүх зүйл төлөвлөснөөс эсрэгээрээ болжээ. Онгоцны үйлчлэгч бүсгүйд ажлынх нь үеэр найз залуу нь гэрлэх санал тавьсан бөгөөд харин нисэх компани нь үүнийг ажлын байрны дүрэм зөрчсөн үйлдэл гэж үзэн бүсгүйг ажлаас нь халжээ.

Онгоцны үйлчлэгч бүсгүй найз залуугийнхаа гэрлэх саналыг онгоцны бүхээгт хүлээж авсны дараа ажлаасаа халагджээ.

8
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *