Бид хайртай 15 дүрийнхээ хамгийн чухал зүйлийг нь одоо болтол мэддэггүй байжээ – Тэр бол тэдний жинхэнэ нэр

0

Бид хайртай дүрийнхээ нэрийг тэр болгон сайн мэддэггүй бололтой: бүтэн овог нэрээр нь эсвэл хочийг нь тэр болгон хэлж чадахгүй дээ. Жишээ нь, Альфийн нэр байна – тэс өөр нэртэй юм байна, Штирлиц, Ришель гээд л…

Бид алдартай кинонуудын хайртай дүрүүдийн хувийн хэргийг шүүж үзлээ – юу олж мэдсэнээ тантай хуваалцахад бэлэн.

Микки-Маус

© The Wonderful World of Mickey Mouse / Disney Television Animation

Миккигийн жинхэнэ нэрийг Майкл Теодор Маус гэдгийг маш цөөхөн хүн мэднэ. Уг дүр 1928 оноос хойш Диснейн хүүхэлдэйн киногоор танил болж одоо ч дэлхийн дахинаа хүүхдүүдийг баясгасаар байна.

 

Индиан Жонс

© Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull / Paramount Pictures

Индиан Жонс цуврал киноны гол дүрийн бүтэн нэр – бага – Хенри Уолтон Индиана Жонс юм.

 

Ришелье хамба

© Д`Артаньян и три мушкетера / Гостелерадиофонд

Олон зуун уран зохиол, дэлгэцийн дүр болсон францын гэгээнтэн, улс төрийн зүтгэлтний бүтэн нэр бол Арман Жан дю Плесси де Ришелье.

 

Альф

© ALF / Alien Productions

Харь гаригийн тухай олон ангит киноны дүрийг үнэндээ Альф гэдэггүй, энэ бол Alien Life Form («харийн амьд биет») гэдэг англи үгний л товчлол юм. Альфийн жинхэнэ нэрийг – Гордон Шамуэй гэнэ.

 

Штирлиц

© Семнадцать мгновений весны / Киностудия им. М. Горького

Юлиан Семеновын бүтээсэн тaгнуулчийн дүр өөрийн гэсэн олон нэртэй. Гэхдээ жинхэнэ нэр нь ганцхан. Макс Отто фон Штирлиц ч биш, Максим Максимович Исаев ч биш, харин Всеволод Владимирович Владимиров гэдэг.

 

Хатагтай Бовари

© Madame Bovary / Aleph Motion Pictures

Флоберийн алдартай романы гол дүрийг үнэндээ Эмма Руо гэдэг юм. Чарльз Боварийн гэргий болоод л Бовари гэдэг нэр зүүх болжээ.

 

Дэдпул

© Deadpool / 20th Century Fox

Marvel-ийн хамгийн их эргэлзээ дагуулсан дүр үнэн хэрэгтээ Уэйд Уинстон Уилсон гэдэг нэртэй.

 

Волверин

© The Wolverine / 20th Century Fox

Түүнийг Логан гэдгийг мэдсэнээс хойш ийм л нэртэй гэж ойлгосон. Даанч энэ нь бас л нууц нэр байж. Супер баатрын жинхэнэ нэрЖеймс Хоулетт.

 

Доктор Фауст

© Jean-Paul Laurens / Dr. Fausto / Wikimedia Commons

Шидтэн, астрологич, алхимич, Гете дуурийн домогт дүрийн бүтэн нэр – Иоганн Георг Фауст.

 

Кребб, Гойл хоёр

© Harry Potter and the Philosopher’s Stone / Warner Bros.

Поттерийн үнэнч шүтэн бишрэгчид л КрэббГойл хоёрыг овгоор нь хэлж чадна: Винсент болон Грегори.

 

Жигнэмэгний Мангас

© Sesame Street / Sesame Workshop

“Сэзам гудамж” бий болсон цагаас хойш Жигнэмэгний Мангасын жинхэнэ нэрийг хэн ч сонирхож асуусангүй. 2017 онд л түүний жинхэнэ нэр Сид гэдэг нь тодорхой болжээ.

 

The Wizard of Oz

© Oz the Great and Powerful / Walt Disney Pictures

Оскар Зороастр Фадриг Исаак Норман Хенкл Эммануэль Амбруаз Диггс – Аймшигтай бөгөөд аугаа шидтэн ийм нэртэй ажээ.

 

Бараг толгойгүй Ник

© Harry Potter and the Philosopher’s Stone / Warner Bros.

Хогвартсын хий үзэгдлийн бүтэн нэр – Николас де Мимси-Дельфингтон. Хий үзэгдэл өөрөө “сэр Николас” гэж дуудуулах дуртайг шүтэн бишрэгчид нь хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа болов уу.

 

Пеппер Поттс

© Iron Man / Marvel Studios

Төмөр хүнийг Тони Старк гэдгийг бид бүгд мэднэ. Энэ нэр нь комикс, кинонуудад байнга дурдагддаг. Харин Пеппер – бүсгүйн жинхэнэ нэр нь биш гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй. Уг дүрийн жинхэнэ нэр нь Виржиния Поттс юм шүү дээ.

 

Шэгги

© Scooby Doo, Where Are You! / Warner Bros. Animation

Скүби-Дү нохойны үнэнч эзнийг санаж байна уу? Бид түүний Шэгги гэж дуудаж заншсан, энэ нь түүний замбараагүй үсний засалттай нь холбон өгсөн хоч юм байна. Туранхай залуугийн жинхэнэ нэр – Норвилл Рожерс гэдэг.

Ямар дүрийн бүтэн нэрийг та мэдэхийг хүсэж байсан бэ?

4
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Badamtseren Dariimaa

    Badamtseren Dariimaa

    2021/11/15 at 14:12

    Штирлиц бол В.Тихонов шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *