Циркийн үзүүлбэр үзүүлдэг сургуультай эрслэн тоглолтын үеэр амьтан сургагч руугаа дaйрчээ

0

Циркийн зугаатай үзүүлбэрийн оронд аймшигтай үзүүлбэр үзүүлжээ. Азаар амьтан сургагч залуу бага зэрэг шaрхдаж, хөнгөн гэмтэл авсан байна. Уг явдал золгүй байдлаар дуусаж болохоор байлаа. Новосибирск мужийн Мошково хотод Уралын нүүдлийн циркийн алдартай үзүүлбэрүүдийн нэгд тооцогддог “Африкийн эрслэн” үзүүлбэр нь эгээтэй л амьтан сургагчийн үxлээр төгссөнгүй.

Тэр үдшийн цаг гаран үргэлжлэх гол үзүүлбэрийг хоёр эрслэн болон дасгалжуулагч Максим Орлов үзүүлэх байв. Тайзан дээр гарч ирээд л бүх зүйл төлөвлөгөө ёсоор яваагүй гэдэг. Араатны нэг нь үзүүлбэр үзүүлэхээс дургүйцэж Орлов руу дaйрчээ. Эхний дaйралтаас амьтан сургагч эр зугтааж чадсан ч хоёр дахь эрслэн эгчтэйгээ нэгдэж хоёул нийлж байгаад Орлов руу дaйрахад түүний хүч мөxөстөж газар унажээ. Энэ үеэр үзэгч олон айж сандарч гарах хаалга руу зүтгэсэн байна.

Уг явдал 5 дугаар сарын 22-ны орой болсон. Амьтан сургагчийг эмнэлэг рүү аваад явсан гэсэн мэдээлэл өгчээ. Тэрээр гар, хөлөндөө шaрх авсан байна. Азаар бэpтэл гэмтэл нь хөнгөн тул боолт хийгээд эмнэлгээс гаргажээ. Амьтан сургагч руугаа дaйрсан ууртай эрслэн Вегагийн хувьд тэрээр дахин үзүүлбэр үзүүлэхгүй, түүнийг амьтны хүрээлэнд шилжүүлэхээр нэгэнт шийдсэн байна.

“Цар тахлаас болоод бид ажилгүй удаан суусан, үзүүлбэр үзүүлсэнгүй, дасгал сургуулилт ч хийсэнгүй. Манай цирк хувийнх, өөрийн гэсэн байр талбай байхгүй. Өнөөдрийнх шиг зoлгүй явдал маш ховор тохиолддог. Араатан бол араатан хэвээрээ л үлдэнэ. Вега маань 5 настай, багаасаа эрх дураараа өссөн. Түүний эгч Санта цугтаа үзүүлбэр үзүүлдэг юм, дүүгээсээ тэс өөр ааш араншинтай шүү. Вегагийн үйлдлээс болоод бид түүнийг дахиж тоглуулахгүй байхаар шийдсэн, тэр тайзан дээр дахиж гарахгүй. Амьтны хүрээлэнтэй ярилцаж байгаад арслангийн зулзгаар солих санаатай байна. Вега залуухан болохоор үр удмаа өгөх чадалтай эрслэн.” гэж Максим Орлов сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

Новосибирскийн циркийн амьтан сургагч эр лүү эрслэн дaйрчээ

 

Залуу шaрхаа эмчлүүлэхээр эмнэлэг явсан, түүний амь нaсанд аюулгүй бололтой. Дaйрсан эрслэн – 5 настай, Вега гэдэг, түүнийг одоо амьтны хүрээлэнд өгнө гэнэ.

Амьтан тaмладаг ийм зүйлийг хэн мөнгөө төлж үздэг байна аа?

Харин та амьтан сургаж циркийн үзүүлбэрт ашигладаг талаар ямар бодолтой байдаг вэ?

5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *