Хүмүүс санамсаргүй байдлаар өөрсдийнхөө гэрээс нууцлаг далд зүйлс болон нууц өрөөнүүдийг олж илрүүлсэн 18 тохиолдол

0

Гайхамшиг, нууцлаг зүйлс бидний хамар дор байх тохиолдол бий. Жишээ нь, шинэ байранд нүүж ирсэн хүмүүс гэртээ засвар хийж байхдаа нууц өрөө, заримдаа бүр айдас төрүүлэм нууцлаг олдвор олох нь ч энүүхэнд. Та бүхэндээ зарим нэг жишээнүүдийг сонирхуулъя.

Аав, ээж хоёр минь шинэ байранд нүүж орсон юм. Тэдний байшингийн шатан доор нууц өрөө байсан шүү

ebaumsworld.com

 

Гал тогоондоо засвар хийхээр шийдээд ажилдаа ортол ийм хаалгатай тулгарлаа. Байшингийн өмнөх эзэд “нуусан” бололтой

ebaumsworld.com

 

Засварын үеэр зоориноосоо мини ванн болон жакузи олсон шүү

ebaumsworld.com

 

Манай байшингийн зоорь усанд автаад бид нар ханыг нь нураахаар шийдсэн юм. Тэгсэн хананы цаана хаалга байна, дотор нь баахан хог. 1957 оны сэтгүүлийн хуудас ч гарч ирсэн

ebaumsworld.com

 

Мексикт амьдардаг найз нарын гэр. Тэд засвар хийж ханаа нураатал хаалга гарч иржээ. Хаалганы цаана – туйпуу. Тэд одоохондоо цаашаа нураахаас айгаад байгаа юм

ebaumsworld.com

 

Хуучин байшингийн шатан дээр барьсан туйпуун ханыг нураалаа. Шат нэг өрөө рүү явж орж байна, мэргэжилтнүүдийн дүгнэж хэлснээр бол 19 дүгээр зуунд баригдсан байшин гэнэ

ebaumsworld.com

 

Өрөөндөө засвар хийж байтал ийм жижигхэн нууц өрөө олоод. Дотор нь мөнгөн хоолны хэрэгсэл, гоёлын нугас хийсэн сийрсэн сагс байна. Өмнөх эздэд эдгээр эд зүйлс их л үнэ цэнтэй байсан бололтой

ebaumsworld.com

 

Байшингийн шалыг сольж байтал мини зоорь олоод. Бид амжилттай яваа шүү

ebaumsworld.com

 

Гал тогооны өрөөний долоон давхар модон шалыг хуулсны эцэст зоорь гарч ирсэн. Зоорь нь доошоо 6 орчим метр бөгөөд худагт хүргэж байна.

ebaumsworld.com

 

Шинэ байшинд нүүж ирээд ийм зүйл олсон

ebaumsworld.com

 

Эхнэр бид хоёр эд хогшлоо шинэ байшин руугаа нүүлгэж байтал шкафнаасаа санамсаргүй байдлаар жижигхэн зоорь олсон юм. Дотор нь модон хайрцаг байна лээ.

ebaumsworld.com

 

Аав шинэ байшиндаа засвар хийж байгаад шаланд суурилуулсан хуучны сейф олсон

ebaumsworld.com

 

Гэрээсээ нууц хаалга олсон шүү. Сонин хачин хээтэй чамин хаалга байх шиг байна лээ

ebaumsworld.com

 

125 жилийн настай байшингийн шатны дэргэд жижигхэн нууц өрөө бий. Бодвол хэн нэгэнд зориулагдсан байсан юм болов уу даа?

ebaumsworld.com

 

Гэрээсээ санаандгүй нууц өрөө олсон. Дотор нь баахан хуучны бичиг баримт

ebaumsworld.com

 

Анхныхаа байшинд 2 долоо хоногийн өмнө нүүж ирээд бага сагаар төвхнөж л байна. Зоорио янзалж байгаад хуучин модон ханыг автал өөрийн Нарнияг нээчих шиг боллоо. Тэнд жижигхэн зоорь байжээ

ebaumsworld.com

 

1900-аад оны үеийн хуучны ширмэн камин зуух хананы цаанаас гарч ирлээ

ebaumsworld.com

 

Энд амьдраад бараг 3 жил болж байна. Ийм нууц өрөө байгааг саяхан л мэдсэн

ebaumsworld.com

Та нууц өрөөтэй болохыг хүсдэг үү? Аль байшингийн нууцлаг хэсэг нь танд таалагдсан бэ?

13
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *