Бусдын муу энергиэс өөрийгөө хамгаалах 5 чухал дүрэм

11

Бусдын муу энергийг өөртөө шингээхгүй байж чадах нь сэтгэл оюуны агуу их чадамж юм.

Эмпатия – энэ бол бусдын сэтгэл хөдлөлийг таньж мэдрэх чадвар. Симпатия – бол бусдын зовлонг хуваалцах сэтгэл. Эмпат байх нь та бусдын зовлон, шаналлыг өөртөө шингээх хэрэг бөгөөд энэ нь танд ихээхэн муу нөлөөтэй билээ.

Хэрвээ та нэг өрөөнд муу хүнтэй цуг байхад тэр хүний энерги нь ч бас их хортой байх болно. Бусдын муу энергийг биедээ шингээхгүй байж чадах нь сэтгэл оюуны агуу их чадамж юм.

Бусад хүний муу нөлөөнөөс өөрийгөө хамгаалах 5 арга

1. Та бүгдэд таалагдах боломжгүй гэдгээ санаж яв

Хэрвээ хэн нэг нь таныг шүүмжилж, үл таалж байвал түүнд таалагдах гэж оролдох хэрэггүй. Энэ нь таны энергийг л үрэх хэрэг бөгөөд таныг нөгөө хүний бодол санааны энергийн нөлөөнд оруулна.

Бүх хүн таныг хайрлах албагүй. Хүн бүхэн дэлхий дээр өөр өөр зорилготой амьдарч байгаа билээ. Хамгийн эхлээд өөрийгөө хайрла – ингэснээр та хүчний талбай бий болгож энэ нь таныг бусад хүний нөлөөнөөс хамгаалах болно.

Мөн та бүхнийг өөрчлөх боломжгүй гэдгийг санаж яв. Үүнийг амьдралын зорилго болгох хэрэггүй. Заримдаа таны хамгийн сайн хийж чадах зүйл нь эргэн тойрны муу хүмүүсийн муу энергийг биедээ шингээхгүй байх явдал юм.

2. Танихгүй хүнийг өөрийн амьдралдаа оруулахдаа болгоомжтой бай

Таны бие, оюун ухаан, орчин тойрон – энэ бол таны цайз, сүм хийд юм. Хэнийг урих вэ? Хүн бүхэнд хамаатай урилга уу? Орохын өмнө хүмүүс хөлөө арчих ёстой юу эсвэл бохир гуталтайгаа таны сэтгэл зүрх рүү давхиж орох нь хэвийн зүйл үү?

Хэрвээ та нэгэн сайхан өдөр хүнд хэрчим талх өгвөл дараагийн удаа тэр хүн бүтэн талх гуйх болно. Хэрвээ та хэн нэгнийг амралтын өдөр гэртээ байхыг зөвшөөрвөл тэр долоо хоног (магадгүй бүр 2 долоо хоног) байхыг бодно.

Би өөрийнхөө эхнэрийг зарим хөрштэйгөө хэт хөндий харьцаатай гэж боддог байлаа. Гэтэл тэр маань өөрийн гэр орон, өөрийгөө хүндэлж байсан хэрэг бөгөөд би түүний энэ байдлыг хүлээн зөвшөөрч өөрийн болгож авсан билээ.

Өгөөмөр байна гэдэг сайхан хэрэг боловч хэн нэг нь таныг уландаа гишгэхээргүй байлгах хил хязгаар гэж байх ёстой. Үгүй гэж хэлж сур. Хэлж байхдаа тайван байж сур.

3. Өөдгүй хүмүүсийг битгий тоо

Шимэгч амьд байхын тулд эзэнтэй байх хэрэгтэй. Та хэн нэгэнд хандаж байхдаа энергиэ өгч байдаг билээ. Энергийн вампирууд таны бодол санааг хулгайлж таны энергийн нөөцийг хорооно. Зарим нэг нь танд хортой энергиэ өгөх ба дараа нь өөр хохирогч хайх эрлээ үргэлжлүүлдэг.

“Нөхөрсөг чих” зэрэг нь сайхан зүйл боловч бас хэн ч, хэзээ ч нэвтэрч үл болох ямарваа нэг хил хязгаар гэж байх ёстой.

Магадгүй хэн нэг нь танд ажил дээрх бүтэлгүйтэл, хайр дурлал, амжилтаа ярьж өгч болно. Эдгээр сэтгэлийн хөдлөл нь таныг эцээж ядраан таны амьдралыг буруу тийш эргүүлж болох юм.

Өөрийгөө хайрла, бусдын яриаг шууд зогсоон энэ тухай яг одоо сонсоход бэлэн биш гэдгээ хэл. Ийм байдлаар та тэдний хортой энергийг шингээхээ болино.

4. Агаарт гар

Агаарт гарч бясалгал хий, амар, амьсгал. Өөрийн доторх усаа ариутгаж, дасгал хий. Эрвээхэй адил зөөлөн боловч хурдан хөдөл.

Амьсгалах нь цусны эргэлтийг сайжруулан эргэн тойрны хүний энергийг шингээн авахаас хамгаална. Өөртөө итгэлтэйгээр зугаал, толгойгоо өргө, хэн ч таны сэтгэл санааг эвдэх ёсгүй.

Авгалдай өөрийн эргэн тойрныг идэж хөдөлгөөнгүй тарган амьтан болдог. Тэрээр нисэхийн тулд эхлээд хөнгөн болох ёстой.

5. Өөрийн бодол, сэтгэл хөдлөлдөө 100% хариуцлага хүлээ

Та өөрийгөө ямар байдлаар мэдэрч байна вэ гэдэг нь таны 100% хариуцлага юм. Орчлон ертөнц тань руу хүмүүс явуулж таныг туршиж байна. Бидний өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бусдыг үнэлэх үнэлэмжээс илүү дээр билээ.

Та бол хохирогч биш, таныг хэн ч захирах эрхгүй. Таны санааг зовоож байгаа ямар нэг нөхцөлд таны бодол санаа, хүсэл ямар болох тухай бод. Хэрвээ бүх зүйл таны тэвчээр, уур уцаар, зовлон шаналлаас шалтгаалах бол яах вэ?

Та өөрийнхөө хариу үйл хөдлөлд бүрэн хариуцлага хүлээх цагт та өөрөө өөртэйгөө нэгдэж илүү гүн гүнзгий хэмжээнд очно.

Таны энергийг нэмэгдүүлэх нөхцөл байдлыг бий болго. Та энэ хүний хажууд тухтай байж чадаж байна уу? Энэ хүнд таны хажууд байхад тухтай байна уу? Та агуу их туршлага хуримтлуулж болох бөгөөд үүнийгээ ойлгох цаг ирлээ.

Бусдын энергиэс өөрийгөө хамгаалах шинжлэх ухаан нь өөрийгөө хайрлахаас эхтэй юм. Та аз жаргал, эв найртай байх эрхтэй хүн.

Үгүй гэж хэлэх нь жирийн зүйл бөгөөд та өөрийн энергийн гол хүч нь юм шүү.

173
ХөөрхөнХөөрхөн
49
ГоёГоё
32
БахархмаарБахархмаар
32
ТэнэглэлТэнэглэл
29
Ха ХаХа Ха
16
ГайхмаарГайхмаар
14
ХарамсалтайХарамсалтай
12
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Maria Virton

    Maria Virton

    2018/04/07 at 16:12

    Үнэхээр харагдах царайнаасаа хар энёргитэй хүмүүс байдаг л юмдаа

  2. Nayu Nayu

    Nayu Nayu

    2018/04/07 at 23:38

    Bayn Baavai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *