Интернет хэрэглэгчдийн хамгийн их итгэдэг 8 лайфхакыг ямар ч ашиггүй, худал зүйл гэдгийг нь тогтоожээ

0

Амьдралыг хөнгөвчлөх элдэв янзын арга чарга интернетээр л дүүрэн байна, тэдний зарим нь үнэхээр үр дүнтэй. Гэхдээ ямар ч ашиггүй, дэмий цагийн гарз болсон аргууд ч бас олон бий. Доорх зөвлөгөөнүүд үнэхээр үр дүнтэй юу эсвэл толгой эргүүлсэн худлаа лайфхак байна уу гэдгийг шалгахаар шийдлээ.

1. Савхны дээд хэсгийг нь хугалаад тавиур болгож хэрэглэнэ

© Orange Terry / Behance © StockSnap / Pixabay

Хонг Конгийн дизайнер Orange Terry савхны дээд хэсгийг хугалаад тавиур болгох санааг анх гаргасан, ийм савх нь хугалахад амар байхаар хийгдсэн байна. Нэг удаагийн стандарт савхыг хугалж чадахгүй. Уг савх нь дээд хэсгээрээ хоорондоо нийлсэн байна, өөрөөр хэлбэл хэрэглэгдээгүй гэдгийг илэрхийлнэ. Үүнээс гадна үйлдвэрлэхэд амар байдаг: автомат машин нэгээр савлах тохиолдол гарахгүй ажээ.

 

2. Хайруулын тавагны бариулын нүх хутгуур хийх зориулалттай

© Ernest_Roy / Pixabay

Үгүй ээ. Хайруулын тавгийг өлгөх зориулалттай юм шүү. Мэдээж тэр нүх рүү хутгуураа шургуулж болно, гэхдээ л хутгуурт наалдсан тос, хоол бариулаа дагаж урсаад хайруулын таваг, зуух заваартуулах л болов уу.

 

3. Лаазтай ундааны тагны нүх соруул шургуулах зориулалттай (тэгэхгүй бол соруул дээшээ гарах гээд байдаг)

© triggerhoppe / Reddit

Лаазтай ундааны “чих” сорууланд зориулагдаагүй ажээ. Дардас дарах үед “чих”-ний дотоод болон гадаад захууд нь дотогшоогоо эргэдэг: ингэснээр уг хэсгийг бат бөх болгож байгаа хэрэг. Нэмэлт нүх нь “чих”-ийг хатуу болгоно, эс бөгөөс өөрөө нугараад лаазыг онгойлгож чадахгүйд хүрэх юм. Тэр нүх рүү соруул хийж болно оо, ялангуяа лаазны ариун цэвэр эргэлзээтэй эсвэл лаазанд уруулаараа хүрмээргүй санагдсан үед соруулаа шургуулаад уугаарай.

 

4. Хоолны цаасан савыг задлаад таваг хэлбэрээр ашиглаж болно

© voodoo_curse / Reddit © Gabriel Saldana / Flickr

Хятад хоолны цаасан савлагаа нь таваг байхгүй, бас хоолоо тавих газаргүй орчинд идэхэд зориулагдсан байдаг. Энэ төрлийн савлагаа нь тос, ус нэвтрүүлдэггүй, оригами техникээр хийгдсэн. Зүсэлтгүй бас цавуу хэрэглээгүй. Гэхдээ тос, соус нь гоожиж хувцас заваартуулахгүй. Хэрвээ та гэртээ ийм төрлийн хоол захиалж идэж байгаа бол савыг задалж таваг болгох боломжтой, гэхдээ л үзэмжийн хувьд нэг их таатай харагдахгүй, зүгээр тавганд хийгээд идсэн нь дээр дээ.

 

 

5. Кофены аяганы тагийг тавиур болгож ашиглана

© nastya_gepp / Pixabay

Кофены аяганы таг нь ундааны халууныг барьдаг, тоос шорооноос бас таныг түлэгдэхээс, асгахаас хамгаалдаг. Тийм учраас юуны түрүүнд гадаа гудамжинд эсвэл жолоо барьж байх явцад тоос шорооноос хамгаална гэж ойлгоорой. Таг нь аягандаа чанга ордог тул шингэн нь хажуугаараа гоожихгүй. Хэрвээ тагийг нь суурь болгож хэрэглэмээр санагдаад байгаа бол дураараа л бол (таг, аяганы хэлбэрээс шалтгаалахыг анхаараарай). Гэхдээ ингэлээ гээд ямар утга учир байна?

 

6. Кофены халбагыг бүдүүн талаас нь бариад, нарийн талаар нь элсэн чихрээ хутгана

© Eternal69 / Pikabu

Зарим нэг хүмүүс кофендоо сахар хийгээд халбаганы бүдүүн талаар нь барьж хутгадаг. Энэ хэрэгслийн патент-д зааснаар бол халбагыг нарийн талаар нь бариад бүдүүн хэсгээр нь сахараа хутгах ёстой гэнэ. Халбаганд байгаа тэр жижиг нүх нь шингэний эсэргүүцлийг багасгах зориулалттай гэж патент эзэмшигч, оросын бизнес эрхлэгч Елана Батурина өөрөө тайлбарлажээ.

 

7. Toblerone шоколадыг гурвалжин хэсгийн дээд үзүүр дээр нь дарж хугална

Бидний идэх дуртай энэ шоколад аль ч талаараа амархан хугарна, та өөрөө шалгаад үз. Харин шоколадны гурвалжин дүрс нь Швейцарийн Альпийн нуруунд байрлах Маттерхорн уулыг бэлгэджээ. Тэгэхээр шоколадыг хугалах зориулалттай биш гэдгийг та ойлгосон биз.

 

8. Савлагаатай шүүсний “далавч”-ууд буюу хоёр талын бариул нь хүүхэд барих зориулалттай. Ингэж барьж уувал хүүхэд асгахгүй гэнэ

Энэ бол Tetra Pak савлагааны өөрийнх нь онцлог. Ууж байхдаа энэ хэсгээс барихад үнэхээр тохиромжгүй. Хүүхэд ундаатай саваа чанга базвал л ундаа гоождог. Тиймээс ундааг нь та өөрөө задлаад соруул хийж эхний ганц хоёр балгыг өөрөө барьж байгаад хүүхдэдээ уулгаарай. Ингээд асгахааргүй болсон үед хүүхдэд өгч болно.

Эцсийн үр дүнд ямар ч нэмэргүй лайфхакуудыг та туршиж үзэж байв уу?

12
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *