
Ихрүүдийн холбоо гэдэг хүний ертөнцөд ховор тохиох нандин хувь зохиол билээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлийн гол дүрүүд болох ихрүүдийн хувьд нэг эртэй болзож, түүнтэйгээ хамтдаа амьдрал зохиохоор шийджээ.
Тэд нэгнээсээ хол байх дургүй


Anna болон Lucy DeCinque нар өөрсдийгөө дэлхийн хамгийн ижилхэн ихрүүд хэмээн нэрийдэх дуртай. Тэд өмсөх хувцаснаас эхлээд орон гэрээ ч хуваалцан амьдардаг бөгөөд хамгийн сүүлд нэг эртэй зэрэг болзож, хамтран амьдрах шийдвэр гаргаад буй аж.
TLC сувгийн “Extreme Sisters” шоугаар олны танил болсон тэд нэгэн ярилцлагадаа нэгнээсээ хол байх тун дургүй хэмээж байсан бөгөөд одоог хүртэл хоорондоо холбоотой мэт санагддаг гэж ярьж байжээ.
Заримдаа тэд нэг хүн мэт бүх зүйлсийг хамтдаа хийдэг


Мөн тэд хамтдаа усанд орж, хамтдаа унтаж, хамт хооллож бүх л зүйлсийг хамт хийдэг ажээ. Түүнчлэн бие махбодийн хувьд ч нэг зэрэг өлсөх, ядрах зэрэг мэдрэмжийг авдаг гэжээ.
Тэд хүүхэдтэй болвол хамтдаа өсгөнө

Нэг эртэй хамтран амьдрахаар шийдээд буй тэд мөн хүүхэдтэй болохоор төлөвлөж буйгаа уг ярилцлагад орох үедээ дурджээ. Энэ тухай тэд “Ихрийн маань хүүхэд бол миний хүүхэд, миний хүүхэд бол түүний хүүхэд л гэсэн үг” хэмээн ярьжээ.
Тэдний энэ шийдвэрийг тэднийг шүтэн бишрэгчид тун таатайгаар хүлээн авсан бол тэдний ээж нэг хүүхэд хоёр ээжтэй байх нь зохимжтой биш хэмээн үзэж байгаа аж.
Тэдний найз залуу тэдний шийдвэртэй санал нэг байна


Ихрүүдийн найз залуу болон Ben өнгөрсөн жил тэдэнд гэрлэх санал тавьсан ч өдгөө албан ёсоор гэр бүл зохиогоогүй байгаа юм. Учир нь тэдний амьдарч буй Австрали улсад олон эхнэр авах нь хууль бус хэмээн тооцогддог аж.
Lucy DeCinque найз залуугийнхаа тухай ярихдаа “Тэр биднийг хэнээс ч илүүгээр ойлгодог. Анх танилцах үедээ л тэр биднийг ойлгож, биднийг хүндэлж байлаа. Одоо ч тэр хэвээрээ” хэмээн өгүүлжээ.







