
Шинэ жилийн уур амьсгал – тийм гэж тодорхой хэлэхийн аргагүй зүйл. Өнөөдөр байсан, харин маргааш өглөө үгүй болно. Гэхдээ энэ нөхцөл байдлыг засахын тулд, мөн дөхөж буй баярыг тэвчээр заан хүлээхийн тулд өнөөдрийн нийтлэлийн эзэд шиг байхыг зөвлөж байна. Тэд юугаараа гайхуулж бусдаас онцгойров? Үнэндээ сүйдтэй юм байхгүй л дээ. Эдгээр хүмүүс баярын уур амьсгал өөрөө ирэхийг хүлээсэнгүй, харин өөрсдөө бий болгож үлгэрийн гэмээр байшинтай болсон байна. Одоо тэдний орон гэр, байшин – жинхэнэ ид шидийн ордон, гаднаасаа ч тэр, дотроосоо ч тэр гэрэл цацруулна. Ийм гоо үзэсгэлэнг харсан болгон шагшин магтах нь дамжиггүй. Ид шидийн цаг юу юугүй хаалга тогшин орж ирэх нь ээ.
Зул сарын булан

Гринч-д дурлагчдад зориулав

Шинэ жилийн тухай үлгэр шиг

Цасан доороос гэрэлтэх чимэглэл нь баяр ойртож байгааг улам сануулаад байх шиг.
Номын тавиурыг жижигхэн тосгон болгон хувиргажээ

Ойр орчмоор зугаалж байгаад бүхэлд нь гэрлээр чимэглэсэн байшинтай таарлаа

Зул сарын баяртаа дахин бэлдэх тэр л өдрийг тэсэн ядан хүлээх болно

Шинэ жилийн баярт зориулж гацуур мод, гэрээ чимэглэх – гэр бүл болгоны уламжлал болсон тул үүнийг эвдэх ямар ч боломж байхгүй. Бэлэг үүрсэн Өвлийн өвөө өнөө маргаашгүй хаалга тогшин орж ирэхийг сануулах шиг.
Эмээгийн маань Зул сарын тосгон. Зохион байгуулалт, хийц үнэхээр гайхалтай

Баяртаа бэлэн болсон

Шатан дээр босгосон жижигхэн тосгон

Тэгээд танай тэр Шинэ жил чинь хэзээ болно гэнэ ээ?

Хэн нэгэнд гацуур мод нь бага санагдсан болохоор бүхэл бүтэн хотхон бий болгожээ

Шинэ жил болон Зул сар – өөрийнхөө уран сэтгэмжийг зөвхөн бэлэг бэлдэхэд бус мөн гэрээ элдэв янзын гоёл чимэглэлээр чимэхэд ашиглаж, өөрийгөө илэрхийлэх бас нэг боломж.
Энэ Шинэ жилийн сэдэв – зул сарын хатуу чихэр

Энгийн, тав тухтай тэгээд бас сэтгэлд дулаахан

Шинэ жилийн булан бий болгохын тулд нэг их олон төрлийн гэрлэн чимэглэл, тоглоом ч хэрэггүй

Сантагийн гутлаар хийсэн санаа маань надад таалагдаж байгаа шиг танд таалагдах эсэхийг хэлж мэдэхгүй юм

Гэхдээ гоё байгаа биз дээ? Ердийн эд зүйлийг ч гэсэн багахан чимэглээд л шинэ жилийн уур амьсгал оруулж болох нь ээ.
Зул сарын баяртаа бэлдэж эхэллээ








