Харвардын номын сангаас хүний арьсаар хийсэн хавтастай ном олджээ

0

Харвардын мэргэжилтнүүд их сургуулийн нэгэн номын санд хадгалагдаж байгаа 19 дүгээр зууны үеийн ном нь хүний арьсаар хийсэн хавтастай болохыг тогтоожээ.

buzznicked.com

Саяхан Харвардын номын сангийн мэргэжилтнүүд этгээд хачин хавтастай гурван ном архивт хадгалагдаж байсныг олсон байна. Нилээн гөлгөр, бага зэрэг гялалзсан төрх нь бусад номын хавтаснаас өөр харагдсан тул нүдэнд нь тусжээ.

buzznicked.com

Эрдэмтэд, сэргээн засварлагчид Хоутон номын санд хадгалагдаж байсан Францын зохиолч Арсен Уссегийн “Des destinees de l’ame” (“Зүрхний хувь тавилан”) гэх нэртэй номын дээж дээр хэд хэдэн удаагийн шинжилгээ хийгээд уг номын хавтас, үдээс нь хүний арьсаар хийгдсэн байх магадлал 99,9 хувь гэдгийг тогтоожээ. Тийм ээ, жинхэнэ хүний арьс!

buzznicked.com

Эрдэмтэд өөрсдийн хийсэн нээлтэндээ итгэж чадаагүй тул нэгэн судалгаа хийхээр шийдсэн байна. 17 дугаар зуунд номыг арьсаар хавтаслах нь моод байсан гэж хэлж болно. Гэхдээ ихэвчлэн анатомын номыг л арьсаар хавтасладаг байжээ. Үүнийг антроподермийн номын санд хадгалагдах номуудаас харж болох юм. Тухайн үеийн эмч нар судалгаа, шинжилгээ хийсэн цoгцсоо бүрэн ашиглаж арьсаар нь бичсон номоо хавтасладаг байсан уламжлал гэж хэлж болохоор. Өөрөөр хэлбэл цoгцсыг бүрэн ашиглахыг ихэд хичээдэг байсантай холбоотой ажээ.

buzznicked.com

Энэ удаад Харвардын номын санд хадгалагдаж байсан гурван ном сэжиг төрүүлмээр онцгой харагдсан аж. Ромын яруу найраг, францын гүн ухааны тухай зохиолуудаас гадна дундад зууны испанийн эрх зүйн үзэл бодлуудыг ч багтаасан бүтээл. Practicarum quaestionum circa leges regias гэх нэртэй хамгийн сүүлчийн хуудасны дотор талд: “Энэ номын хавтас – 1632 оны 8 дугаар сарын 4-ний өдөр амьдаараа арьсаа хуулуулсан миний дотны найз Жонас Райтаас үлдсэн цорын ганц зүйл. Хаан Мбесе надад энэ номыг гардуулан өглөө. Жонасын хувьд хамгийн чухал ном нь байсан төдийгүй цорын ганц эд хөрөнгө нь байж билээ. Түүний минь арьс номыг бүрэн хавтаслахад хүрч дээ. Тайван нойрс доо”. Энэ ном тус зурвасаараа маш их анхаарал татжээ. Харвардын эрдэмтэд үүнийг ч мөн судалж үзсэн – гэхдээ уг номыг том үхэр эсвэл гахайн арьсаар хавтасласан болохыг тогтоожээ.

buzznicked.com

Харвардын эрдэмтэд номын сангуудад хадгалагдаж байсан бусад сэжигтэй номуудыг судалж үзэхэд нэг номыг үнэхээр хүний арьсаар хавтасласан болохыг илрүүлж чадсан байна. Харвардын лабораторийн захирал Билл Лейний хэлснээр: “Номын хавтсыг ер нь л гахай, хонь, үхэр эсвэл ямааны арьсаар хийдэг” гэжээ. Судлаачдын мэдээлснээр бол уг номын өмнөх эзэн нь доктор Людовик Буланд байсан ба номыг “зүрхний шигдээсээр нас барсан сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан эмэгтэйн цoгцсоос хуулсан арьсаар” хавтаслажээ.

buzznicked.com

Судлаачдын үзэж байгаагаар хүний арьсаар хавтасласан өөр хэд хэдэн ном байгаа ч номын сангийн сан хөмрөгт хайхрамжгүй хандсаны улмаас хувийн цуглуулгад орсон байхыг үгүйсгэхгүй гэжээ. Тиймээс ийм номын эзэд өөрсдийгөө ил зарлах нь үнэхээр эргэлгэлзээтэй болно.

84
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *