Хүний хэрэглэж байсан дараах 10 хуучин эд зүйлсийг хичнээн хямд байсан ч худалдаж авах хэрэггүй

0

Хямд үнэтэй бол хэрэглэж байсан зүйл байсан ч хамаагүй, мөнгө хэмнэх үүднээс авах явдал түгээмэл байдаг. Гэвч зарим төрлийн хүний хэрэглэж байсан хуучин эд зүйлсийг авч хэрэглэх нь төдийлөн тохиромжгүй байдаг ажээ.

1. Чихэвч

Хэрэглэж байсан чихэвч худалдаж авах, бусдаас авч хэрэглэх нь чихээр дамжин халдвар авах эрсдлийг бий болгож байдаг тул шинэ чихэвч авч хэрэглэхийг зөвлөж байна.

 

2. Мотоциклийн хамгаалалтын дуулга

OceanProd / Depositphotos

Дуулгаар дамжин аливаа нян халдах аюултайгаас гадна таны амь насыг хамгаалах үүрэгтэй зүйл тул баталгаатай, чанартайг сонгож хэрэглэх нь чухал.

 

3. Матрасс

Garbage and pollution detail in the city

Хуучин ор, матрасс зарах, худалдан авах явдал цөөнгүй бий. Гэвч матрасс нь аливаа нян, бичил биет үржих таатай орчин болж байдаг тул бусдын хэрэглэж байсан матрассыг авах нь тийм ч зөв сонголт биш ажээ.

 

4. Хүүхдийн соска

Хүүхдийн соскыг халдваргүйжүүлэгч эсвэл халуун усаар сайтар угааж хэрэглэвэл аюулгүй гэж үзэх нь бий. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь ташаа ойлголт бөгөөд бусдын хэрэглэж байсан зүйлсийг бяцхан үрдээ хэрэглүүлэх нь тийм ч зөв сонголт биш билээ.

 

5. Аман хуур болон бүрээ хөгжим

© morvaoutig / Pixabay, © Bruno Justo Pego / Unsplash

Дээр дурдсан хөгжмийн зэмсэг төдийгүй бусад амаар тоглодог хөгжмийг дамжуулан тоглох нь халдвар дамжих нэгэн шалтгаан болдог ажээ.

 

6. Экстрим спортын хэрэгсэл

Экстрим спортын хэрэглэлүүд нь аюултай нөхцөлд бидний амийг аврах хэмжээний үүрэг гүйцэтгэдэг тул баталгаатай, шинэ бүтээгдэхүүн сонгож хэрэглэх хэрэгтэй.

 

7. Компьютерын гар

© Stefen Tan / Unsplash

Компьютерын гарны товчлуурыг авч цэвэрлэх үедээ та түүний доор ямар их бохирдол байгааг харж байсан биз ээ. Иймээс аливаа эрсдлээс өөрийгөө хамгаалах үүднээс шинэ бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй.

 

8. Эвлүүлдэг тоглоом

© Tara Winstead / Pexels

Эвлүүлдэг тоглоом тоглох туйлын зорилго нь бүрэн дуусгах үед авах сэтгэл ханамж билээ. Гэвч хуучин энэ төрлийн хуучин тоглоом худалдан авснаар дүрс дутах асуудал үүсэх нь элбэг байдаг ажээ.

 

9. Микрофон

Two microphone on wooden background

Хүнийг ярих үед амнаас шүлс тодорхой хэмжээгээр агаарт цацагдаж байдаг. Иймээс багахан хэмжээний мөнгө хэмнэх үүднээс эрүүл мэндээ эрсдэлд бүү оруулаарай хэмээн танд зөвлөж байна.

 

10. Ор, хөнжлийн даавуу

Crumpled, unmade bed as early morning sunlight comes through bedroom window

Хуучин барааны дэлгүүрт орох үед ихэвчлэн ор хөнжлийн даавуу зарагддаг гэдгийг та анзаарсан биз ээ. Гэхдээ та хуучин цагаан хэрэглэл худалдаж авахаасаа өмнө хүний унтаж амрах орчин цэвэр байсан тохиолдолд хүн илүү эрүүл, чийрэг байх нөхцөл бүрддэг гэдгийг анхаарах нь зүйтэй.

31
ТэнэглэлТэнэглэл
12
Ха ХаХа Ха
9
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
8
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *