Үлгэрийн мэт гайхалтай хуримын ёслол хийж шүтэн бишрэгчдээ алмайруулж байсан 10 алдартан

0

Хуримын ёслол гэдэг хосуудын хувьд аз жаргалтай амьдралын эхлэл болсон гайхалтай үйл явдал билээ. Иймээс ч хуримын ёслолоо хосууд сайтар бэлдэж, үлгэрийн мэт хийхийг зорьдог биз ээ. Тэгвэл манай сайт уншигч танд бодит амьдрал дээрх үлгэрийн хурим мэт зохион байгуулалттай ёслол хийж, гэр бүл зохиож байсан 10 алдартай хосыг танилцуулж байна.

1. Britney Spears болон Sam Asghari

© samasghari / Instagram, © samasghari / Instagram

2022 оны 6-р сарын 9-нд, 60 зочдын хамтаар гэртээ сүр дуулиан багатайхан хийсэн Britney Spears болон Sam Asghari нарын хуримын ёслол хэдий олны нүднээс далд боловч гайхалтай болж өнгөрчээ. Сүйт бүсгүй болох Britney Spears яг л Үнсгэлжин мэт сүйх тэрэг хөлөглөн ирсэн агаад шилэн шаахай, Versace брендийн даашинз нь ч Үнсгэлжинг өөрийн эрхгүй санагдуулам байсан юм.

 

2. Kourtney Kardashian болон Travis Barker

© kourtneykardash / Instagram, © kourtneykardash / Instagram

Kourtney Kardashian болон Travis Barker нар 3 дахь удаагаа хуримын ёслол хийж буй нь энэ ажээ. Харин энэ удаа тэд албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулж байгаа бөгөөд сүйт бүсгүйн өмссөн Dolce and Gabbana брендийн даашинз нь түүнийг яг л Диснейн гүнж мэт харагдуулж байв.

 

3. Paris Hilton болон Carter Reum

© parishilton / Instagram, © parishilton / Instagram

Өнгөрсөн оны 11-р сарын 11-ний өдөр хийсэн тэдний хурим үлгэрийн мэт гайхалтай уур амьсгалтай болж өнгөрсөн гэдэг. Дуучин Kim Petras “Can’t Help Falling in Love” дууг дуулж байх үед Oscar de la Renta брендийн даашинзаар гоёсон сүйт бүсгүй гарч ирэх агшин яах аргагүй тэр үдшийн оргил хэсэг байсан биз ээ.

 

4. Sofia Vergara and Joe Manganiello

© sofiavergara / Instagram, © sofiavergara / Instagram

Жүжигчин Sofia Vergara 2015 оны 11-р сард Joe Manganiello-той гэр бүл болсон билээ. Тухайн үед сүйт бүсгүй Zuhair Murad даашинз өмсөж, Amanda McBroom-ын “The Rose” дууг эгшиглүүлэн хуримын ёслолдоо ирж байсан гэдэг.

 

5. Lilly Collins болон Charlie McDowell

© lilyjcollins / Instagram, © lilyjcollins / Instagram

Өнгөрсөн оны 9-р сард Lilly Collins болон Charlie McDowell нар АНУ-ын Колорадо мужийн Дантон халуун рашаанд үлгэрийн мэт хурим хийсэн билээ. Ой модон дунд хийсэн тэдний хурим яг л “Snow White and the Huntsman” кино мэт орчинд болж өнгөрсөн аж.

 

6. Sophie Turner болон Joe Jonas

© joejonas / Instagram, © sophiet / Instagram

Алдарт “Game of Thrones” цувралын шинэ ангиуд цацагдаж жүжигчин Sophie Turner-ийн алдар нэр оргилдоо хүрээд байсан цаг үед хуримаа хийсэн тул тэдний хуримын ёслол өндөр хамгаалалт дор болж өнгөрчээ. Тэрээр хуримынхаа 2 жилийн ойгоор л анхны гэрэл зургуудаа олон нийттэй хуваалцсан бөгөөд Louis Vuitton брендийн даашинзаар гоёсон сүйт бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгааг та харж буй биз ээ.

 

7. Meghan Markle болон ханхүү Harry

AP / East News, AP / East News

Энгийн нэгэн бүсгүй ханхүүтэй гэр бүл зохионо гэдэг үнэхээр л үлгэрийн мэт байх нь гарцаагүй. Сүйт бүсгүйн хувьд хуримын ёслолд хүрэлцэн ирэхдээ гивлүүр доороо очир эрдэнээр гоёсон титэм өмссөн байсан нь олны харааг булааж байжээ.

 

8. Chris Pratt болон Katherine Schwarzenegger

© prattprattpratt / Instagram, © katherineschwarzenegger / Instagram

Тэд хуримын ёслолоороо Armani брендийн загвар зохион бүтээгч Giorgio Armani-ын загварыг нь зурсан хослол болон даашинзыг өмссөн ажээ. Түүнчлэн түүний хурим аз жаргал, баяр хөөр дүүрэн болж өнгөрсөн гэдэг.

 

9. Priyanka Chopra болон Nick Jonas

© priyankachopra / Instagram, © priyankachopra / Instagram

Хоёр өөр соёлтой, өөр иргэншилтэй хосын хурим Энэтхэг улсын Жодпур хотод энэтхэг болон европ уламжлалын дагуу хосолж хийгджээ.

 

10. Hailey Baldwin болон Justin Bieber

© haileybieber / Instagram, © haileybieber / Instagram

Тэд 2018 оны 9-р сард олны нүднээс далд хуримаа хийсэн ч үлгэрийн мэт гайхалтай орчинд болж өнгөрсөн ажээ. Сүйт бүсгүйн хувьд хуримаараа Virgil Abloh and Off-White брендийн мөр ил гарсан даашинз өмссөн бөгөөд “Till Death Do Us Part” буюу Үxэл л биднийг салгана гэх утгатай үгийг даашинзны хормойдоо шигтгэсэн байсан юм.

Таны хувьд хуримын ёслолоо яаж хийсэн бэ?

56
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *