Бугуйн сувгийн хам шинж болон “ухаалаг гар утасны хуруу”-ны хам шинжээс зайлсхийх 6 энгийн дасгал

1

Орчин үеийн технологиуд өөрийн гэсэн асуудлуудаа дагуулсаар ирсэн. Хэрвээ компьютер, ухаалаг гар утасны тухай яриа гарч байгаа бол нүдний ядаргаа эсвэл донтох асуудлууд давхар яригдана. Үүгээр ч зогсохгүй мэдрэл, булчин болон гарын үеэр ч асуудлууд үүснэ.

Үе мөчний эмч нарын үзэж байгаагаар – бугуйн сувгийн хам шинжтэй зэрэгцээд “ухаалаг гар утасны хуруу”-ны хам шинж нь электрон төхөөрөмж дээр удаан ажилласны улмаас гарын байрлал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бий болдог.

Эдгээр хам шинж нь эрүүл мэндэд ямар хор уршигтай болон урьдчилан сэргийлэх арга байгаа эсэхийг олж мэдэцгээе.

Таагүй 2 хам шинж

Энэ юу вэ?

Бугуйн сувгийн хам шинж буюу сарвууны сувгийн хам шинж – сарвууны мэдрэл яс, шөрмөсний завсар хавчуулагдах өвчний нэршил. Сарвуу болон хуруу мэдээгүй болно, өвдөнө, хөдөлгөөн хөшүүн болж хүндэрнэ. Өвчний шалтгаанд эмч нар хүнд ажил, бэртэл гэмтэл болон удаан хугацаагаар гараа буруу байрлалд авч суух, таблет, компьютер дээр суухдаа гараа хиймлээр нугалах зэрэг орно гэж үзжээ.

Урьдчилан сэргийлэх арга: ажлын үеэр гараа зөв байрлалд байрлуулах, гарын дасгал тогтмол хийж амрааж байх.

“Ухаалаг утасны хуруу”-ны хам шинж – өвчин, бадайрах, үрэвсэх, хүндэрсэн тохиолдолд эрхий хуруу мурийх-ихэнх тохиолдолд баруун гарын эрхий хуруу. Ухаалаг гар утсыг ихэвчлэн баруун гарын эрхий хуруугаар ажиллуулдагтай холбоотой ажээ.

Урьдчилан сэргийлэх арга: “ажлын хуруу”-г тогтмол солих, гар, хуруугаа зөв байрлалд тавих.

Энэ сэдвээр судалгаа хийгдэхийн зэрэгцээ маш их маргаан дагуулж байна. Хүн болгон л электрон төхөөрөмж ашиглаж байгаа учраас үр дагавар нь хүн болгоныг дайрч болзошгүй. Зарим нэг эмч нар үзэхдээ, мэдрэл болон үе мөчний өвчлөлийг зөвхөн ачаалалтай холбож үзэхгүй байхыг зөвлөж байна.

 

Ямар аюултай вэ?

Шууд л хэлье: үхэлд хүргэхгүй, гэхдээ маш тааламжгүй. Бугуйн сувгийн хам шинжийн үед мэдрэл маш ихээр хохирдог, харин “ухаалаг утасны хуруу”-ны үед – үе мөч хохирно.

Өвчнийг анхан шатанд нь дарахгүй бол өвчин улам даамжирч энгийн хөдөлгөөнийг ч хийж чадахгүй болох аюултай. Зарим нэг тохиолдолд мэс заслын аргаар эмчлэх нь бий.

Үе мөчинд тогтмол ачаалал өгөх, буруу байрлалаас үүдэх микро хангамжийн гэмтэл нь артрозийн эх сурвалж болж хуруу мурийх, өвдөхөд хүргэнэ.

 

Үе мөчний хэвийн үйл ажиллагааг хангах энгийн 6 дасгал

Маш энгийн бөгөөд өдөртөө хэд хэдэн удаа хийх боломжтой. Үүнээс гадна гарын ядаргаа тайлж байгаагаараа үр дүнтэй дасгалд тооцогдоно.

Дасгалыг эхлүүлэхээс өмнө халаах хэрэгтэй: гарын алгаа хэд хэдэн удаа атгаж тавина, хуруунуудаа эргүүлж, дараа нь гарын бугуйг эргүүлж халаана.

 

1. Эрвээхэй

Гараа алгаар нь нийлүүлээд хуруугаа аль болох хойш болгоно. 5 секунд байлгаад хуруунуудаа салаавчилж 5 секунд барина.

10 удаа хийнэ.

 

2. Чавхдас

Гарын алга, хуруугаа нийлүүлнэ. Хуруунуудаа хосоор нь салгаж нийлүүлнэ.

Хуруу тус бүрээр 5 удаа хийнэ.

 

3. Нүх

Гараа түгжиж бариад хуруугаа тэгшилнэ. Түгжээтэй хурууг доош нумлана, харин гарын бугуй дээр байрлана. Эхлэл байрлалдаа ирнэ.

Дасгалыг 10 удаа гүйцэтгэнэ.

 

4. Чимх

Эрхий хурууны өндгөнд долоовор хурууны өндгөөс эхлээд бүх хурууны өндгийг ээлжлэн хүргэнэ. Дасгалыг буцаагаад чигчий хуруунаас гүйцэтгэнэ.

Дасгалыг гар тус бүрээр 5 удаа хийнэ.

 

5. Уул

Гарын алга, хурууг нийлүүлээд хуруугаараа дээш тэмүүлнэ. Алгыг салгахгүй, гар цээжний түвшинд байрлана. Гараа доош буулгаад эхлэл байрлалд шилжин.

Дасгалыг 10 удаа хийнэ.

 

6. Савлуур

Хуруу, алгаа нийлүүлээд гараа цээжний орчимд авчирна. Нэг алгаараа нөгөө алгыг 5 секундын турш дарна. Эхлэл байрлалдаа шилжиж нөгөө алгыг дарна.

Дасгалыг тус бүр 5 удаа хийнэ.

15
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *