Бие махбодийн өвчин эмгэгтэй бус сэтгэл зүй, мэдрэлтэй холбоотой байж болох 9 төрлийн өвчний мэдрэмж

3

Таны бие махбодьтой холбоотой бус харин сэтгэл зүйтэй холбоотой байж болох 9 төрлийн өвчнийг танилцуулахаар бэлдлээ.

Бидний мэдэрч байгаа зарим нэг төрлийн өвчний мэдрэмж нь дотоод бие махбодьтой бус харин сэтгэл зүйгээс шалтгаалсан байдаг. Анагаахын шинжлэх ухаанд үүнийг “психоматик” гэсэн нэр томьёон доор нэгтгэн авч үздэг ажээ.

Ингээд таны бие махбодьтой холбоотой бус харин сэтгэл зүйтэй холбоотой байж болох 9 төрлийн өвчнийг танилцуулж байна.

1. Толгойн өвчин

Толгойн өвчин нь өдрийн турш хуримтлагдсан стресстэй холбоотой байх нь элбэг. Хэрвээ таны толгой өвдөөд байдаг бол тайвшрахад туслах ямар нэгэн арга олж өдөр тутмын дадал болгон хэвшүүлэх хэрэгтэй.

Бясалгал – хамгийн шилдэг арга. Хэрвээ та хуучинсаг үзэлтэй бол орой үдшийн цагаар халуун устай ваннд хэвтэж болох юм.

 

2. Хүзүүгээр өвдөх

Хэрвээ таны хүзүүгээр байнга өвдөөд байвал танд эсвэл таны ойр дотнын хүмүүст томоохон асуудал үүссэн байж болно. Хүзүүний өвчин – мэдрэлийн өвчинтэй холбоотой.

Энэ үед хайр халамж дээр илүү их анхаарал төвлөрүүлэхийг зөвлөж байна. Та ойр дотныхоо хүмүүст яагаад их хайртай байдаг тухай эргэцүүлэн бодоорой. Ихэнх тохиолдолд үр дүнгээ өгнө.

 

3. Мөрөөр өвдөх

Мөрөөр мэдрэгдэх өвчин ихэнх тохиолдол нэг л зүйлийг илэрхийлнэ: та сэтгэл хөдлөлийн хэтэрхий их ачаа үүрч явна. Магадгүй сүүлийн өдрүүдэд эсвэл долоо хоногуудад дотоод сэтгэлийн ачаалал, хариуцлага үүрч яваа юу?

Энэ төрлийн өвчний мэдрэмжээс салах шалгарсан арга – өөрийн өмнө тулгараад байгаа томоохон асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж шийдэх. Ямар ч үнэ цэнээр хамаагүй шийдээд яваад байх ёстой.

Эс бөгөөс энэ таагүй мэдрэмж хуримтлагдсаар ойр дотны хүмүүст чинь халдварлаж эхэлнэ. Энэ бүгд ямар том асуудал болж хувирахыг бид урьдчилан таашгүй.

 

4. Нурууны дээд хэсгээр өвдөх

Хэрвээ өвчин дал орчмоор мэдрэгдэж байгаа бол сэтгэл санааны дэмжлэг дутагдаж байгааг илтгэж байна.

Танд сонголт бий гэж тайвшруулъя: асуудлыг шийдэхээр өөрөө сэтгэл шулуудан орох эсвэл таны ойр дотны хүн асуудлыг шийдэхэд туслалцаа дэмжлэг үзүүлнэ.

Эхнэр эсвэл нөхөртэйгөө сайтар ярилц. Таны төсөөлж байснаас ч их үр дүнтэй.

 

5. Нурууны доод хэсгээр өвдөх

Бэлхүүсээр их өвдөөд байвал мөнгөнд хэтэрхий их санаа зовж байгааг илтгэнэ. Магадгүй яг энэ үед та албан тушаал ахих санал тавих таатай үе гэдгийг анхааруулж байгаа ч юм билүү? Эсвэл санхүүгийн байдлаа сайжруулахын тулд тусгай аппликейшн татаарай.

 

6. Тохойгоор өвдөх

Амьдралд гарсан өөрчлөлтийн эсрэг яваа болохыг илтгэх өвчин. Хэрвээ таны гарт хэтэрхий их хүнд ачаа байгаа бол хөнгөвчлөх хэрэгтэй.

Энэ өвчнөөс салахын тулд зарим нэг тал дээр өөртөө буулт хий, гараа сайтар сэгсэр.

 

7. Гар өвдөх

Гар өвдөж байвал эргэн тойрны хүрээллээ өөрчлөх цаг болсныг илтгэж байна. Та өөрөө ч анзаарахгүй байж болно, гэхдээ таны эргэн тойрон байгаа найз нөхөд таны амьдралын эрч хүчийг “шавхан сорж” байна шүү. Тэд байнга гомдол эрэх эсвэл гуйлга гуйж явна уу?

Тойрон хүрээллээ сайтар ажигла, өөрчлөхийг хичээ. Шинэ найз нөхөдтэй бол. Шаардлагатай бол ажлаа сольсон ч яах вэ?

 

8. Гуяар өвдөх

Гуяар өвдөөд байгаа бол ирээдүйнхээ өмнө их айдастай байгаагийн шинж эсвэл саяхан хийсэн нүүдэл суудалд нэг л дасаж өгөхгүй байна. Магадгүй таны амьдралд таагүй өөрчлөлтүүд гарсныг үгүйсгэхгүй.

Хүнд хэцүү асуудлыг үл тоогоод шинэ өөрчлөлтийг гар дэлгэн хүлээж авахыг зөвлөмөөр байна. Чухал шийдвэр гаргаж байгаа үед хэтэрхий болгоомжлох хэрэггүй. Эр зоригтой байж сур.

 

9. Өвдгөөр өвдөх

Өвдгөөр өвдөөд байвал өөрийнхөө эго-г удирдаж сурах цаг болсныг илтгэж байна. Эго нь заримдаа бүр задрах гэж байгаа мэт хөөсөн үед өвдөг өвддөг.

Та тэр болгоныг бүгдийг хяналтандаа байлгаж чадахгүй, бүгдийн өмнөөс хариуцлага үүрч ч чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Өөртөө тодорхой нэг цаг зарцуулж байхыг зөвлөе. Бас сайн санааны үйлсэд нэгдэх ч гэсэн бас нэг хувилбар: сайн санааны үйлсэд мөнгөн хандив өгөх зэрэг байж болох ч талтай.

Санаж явахад илүүдэхгүй: бид хэзээ нэгэн цагт бүгд л тэнгэрт одно, тиймээс бүх хүчээ шавхаж ямар нэгэн зүйлтэй зууралдаад байх хэрэг байхгүй л болов уу.

11
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *