Бие дээр үүсээд удаагүй байгаа шарх, шалбархай зэргийг гэрийн нөхцөлд эмчлэх 10 үр дүнтэй арга

3

Биеэ шалбалах эсвэл шарх үүсэх үед хэн ч яаран эмчид очиж үзүүлэхийг хүсдэггүй. Гэхдээ хэрэв ийм зүйл тохиолдвол, та тэр дор нь халдвар авахаас урьдчилан сэргийлэх болон өвчнийг намдаах зорилгоор эмчлэх хэрэгтэй. Аз болоход танд дэвшилтэт технологи эсвэл эмнэлгийн анхан шатны тусламж хэрэггүй. Айл өрх бүрт байдаг зүйлсийн тусламжтайгаар үр дүнтэй эмчилгээ хийж болох ба таны гэрт хэрэг болох зүйлс бүгд шахуу байгаа гэдэгт итгэлтэй байна.

Бид та бүхэндээ хамгийн шилдэг гэсэн эмчилгээний бэлдмэлүүд хийх аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. Богино хугацаанд өвдөлтийг намдааж, таны шархыг эмчилнэ.

1. Биеийнхээ аль нэг хэсгийг зүссэн үед зуун наст хэрэглэх

Яагаад тус болох вэ: Зуун наст үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ба нээгдсэн шархыг намдаахад төгс тохирно. Мөн нарны хурц туяанд түлэгдсэн арьсыг тайвшруулна.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Хэрэв таны гэрт зуун наст ургамал байгаа бол, та навчийг зүсэж аваад, өргөстэй хэсгүүдийг нь салгаж, шүүсийг нь шахаарай. Нээгдсэн шархан дээр шинэхэн зуун настын шүүсийг түрхэх нь ямар ч аюулгүй. Эсвэл та зуун настыг эмийн сангаас худалдаж авч болно.

© shutterstock.com © shutterstock.com

 

2. Устөрөгчийн хэт ислийн оронд давсны уусмалаар шархыг зайлах

Яагаад тус болох вэ: Биеийнхээ аль нэг хэсгийг зүссэний дараа, таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол угаах юм. Хуучны буруу ойлголт бол энэ тохиолдолд устөрөгчийн хэт исэл хэрэглэх ёстой гэж үздэг боловч, энэ нь арьсыг гэмтээхээс гадна бактерийн эсрэг 100% үр дүнтэй байж чадахгүй. Нөгөө талаасаа давсны уусмал хамгийн шилдэг арга гэж ойлгож болно.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: 1/2 хэмжээтэй цайны халбага давсыг 200 мл буцалж буй усанд хийж, хөргөсний дараагаар шархан дээрээ ариутгасан марлиар зөөлөн түрхэнэ.

© shutterstock.com © shutterstock.com

 

3. Нээгдсэн шарханд зөгийн бал ач тустай

Яагаад тус болох вэ: Зөгийн бал бактер устгах болон шархыг хурдан эмчлэхэд гайхалтай үр дүнтэй. Зөгийн бал дархлааны системийг идэвхжүүлж, нөхөн сэргээлтийг түргэсгэж, арьсны үрэвслийг хянадаг болох нь батлагдсан.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Зүссэн хэсэгтээ зөгийн балнаас нимгэхэн түрхэж, цэвэрхэн боолтоор бооно.

© shutterstock.com © shutterstock.com

 

4. Түлэгдэлтэнд мөс сайн нөлөөтэй

Яагаад тус болох вэ: Мөс бол хэл эсвэл биеийнхээ бусад хэсгийг түлсэн үед маш ач тустай. Тэр дор нь хавдах үйл явцыг зогсоож, өвчнийг намдаана.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Хэрэв та түлэгдэлтийг түргэн эмчлэх хэрэгтэй бол, хэл эсвэл түлэгдсэн хэсэгтээ мөс тавьж, хэдэн минутын турш байлгаарай. Мөн та хүйтэн мөснөөс сэргийлье гэж бодвол, мөсийг эхлээд алчуур эсвэл сальфетканд боож болно.

 

5. Хавдсан үед мөстэй жин тавих хэрэгтэй (гэхдээ болгоомжтой байгаарай!)

Яагаад тус болох вэ: Мөс эсвэл хүйтэн жин түлэгдэлтийг эмчлэхэд тусална. Мөстэй жингийн хувьд хөхрөх болон шөрмөс сунах үед ач тустай. Мөстэй жин булчинг амрааж, эдийн цус алдалтыг зогсоохоос (хөхрөх үед) гадна өвчнийг намдаана.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Та мөстэй жинг шууд арьсан дээрээ тавьж болохгүй. Хуванцар зүйл ч бас таны арьсыг хүйтэн мөснөөс хамгаалж чадахгүй. Тиймээс алчуур эсвэл даавууг тухайн хэсэгтээ тавьж, дээр нь мөстэй жингээ тавиарай. Удаан тавих хэрэггүй ба 30 минут байхад болно.

 

6. Алимны цагаан цуу бактер тархахаас сэргийлнэ

Яагаад тус болох вэ: Алимны цагаан цуу халдварыг үгүй хийх, тэр тусмаа хэрэв та маш олон зүсэгдэж, бас бие чинь шалбарсан бол, хэрэглэж болох хамгийн найдвартай аргуудын нэг юм. Нэгэн судалгаагаар, уг бүтээгдэхүүн E. coli бактерийг хүртэл устгах чадалтай болохыг олж тогтоосон байна.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Алимны цагаан цууг арьсан дээрээ түрхэхийн өмнө усаар сайтар шингэлээрэй. Тэгснийхээ дараа та шингэнийг ариутгасан марльд шингээж, тухайн хэсэгтээ 30 минутын хугацаанд тавиарай. Өөр нэгэн сонголт нь халуун ваннд хэвтэх ба дээр нь нэг аяга алимны цагаан цуу хийгээрэй. Ингэснээр маш олон зүсэгдсэн шарханд сайн нөлөөтэй ба нэгэн зэрэг бүгдийг нь эмчлэхэд ач тустай.

© shutterstock.com

 

7. Цайны мод болон гааны тос өвчнийг намдаана

Яагаад тус болох вэ: Эдгээр тоснууд хоёулаа үрэвсэл болон өвчнийг намдаахад тус болно. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгэтэй тул халдвар тархахаас сэргийлнэ.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Хэдийгээр цайны мод болон гааны тос ижилхэн орц найрлагатай боловч, өөр өөр байдлаар хэрэглэнэ. Цайны модны тосыг шархан дээр шууд түрхэж, гадуур нь шархны лент наана. Харин гааны тосны хувьд нээгдсэн шархан дээр шууд түрхэж болохгүй – цочрол өгөх эрсдэлтэй. Цөөн хэдэн дуслыг шархны ойролцоох хэсгүүдэд түрхэж, өвчнийг намдаана.

© shutterstock.com © shutterstock.com

 

8. Шавьжинд хатгуулсан үед хүнсний сод сайн нөлөөтэй

Яагаад тус болох вэ: Шавьжинд хатгуулах нь зүсэхтэй адилхан маш их өвтгөдөг. Хэрэв шумуул эсвэл зөгийнд хатгуулсан бол, хүнсний содны тусламжтай улаан тууралт, хавдалт болон тав тухгүй мэдрэмж төрөхөөс сэргийлж болно.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Хүнсний содыг бага хэмжээний устай хольж, өтгөн зуурмаг болгох ба үүнийгээ хатгуулсан хэсэгтээ түрхэж, 15 минут байлгана. Ингээд зуны улиралд уур хүргэм загатнах мэдрэмж байхгүй болно!

© shutterstock.com © shutterstock.com

 

9. Сармис цус алдалтыг зогсооно

Яагаад тус болох вэ: Сармис бол нээгдсэн шархны эсрэг хэрэглэхэд хамгийн тохиромжтой хүнс юм. Цус алдалтыг зогсоож, өвчнийг намдаахаас гадна хурдан эмчилнэ.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Сармисны зуурмаг хийж, шархан дээрээ шууд түрхэнэ. Гадуур нь боолтоор ороож 2 өдрийн турш байлгана.

© shutterstock.com © shutterstock.com

 

10. Цэврүүнд алтантовч цэцгийн цай сайн нөлөөтэй

Яагаад тус болох вэ: Алтантовч цэцгийн цай өндөр өсгийт болон бусад төрлийн гутал өмссөний дараах хөлийн өвчнийг намдаахад гайхалтай сайнаар нөлөөлдөг. Байгалийн гаралтай үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул цэврүүг богино хугацаанд арилгана.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Алтантовч цэцгийн цай эсвэл цайны хандыг халуун усанд 15 минутын турш хийж, дараа нь шингэнийг (эсвэл дэвтээсэн цайны ханд) цэврүүн дээрээ ариутгасан марльд шингээж тавина. Шөнийн турш байлгаарай.

Та гэрийн нөхцөлд шарх болон шалбархайг хэрхэн эмчилдэг вэ? Бидэнтэй өөрийн мэддэг аргуудаасаа хуваалцаарай.

43
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *