Та дараах 11 аргын тусламжтайгаар хэт их идэх дуршлаа хянаж болох ба богино хугацаанд жин хасах боломжтой!

2

Бидний биед дoнтуулах үүрэгтэй хэд хэдэн гормонууд байдаг болохыг эрдэмтэд баталсан. Их идэх нь дoнтолтын нэг хэлбэр ба хүмүүст хэр их хэмжээгээр идэж байгаагаа хянах чадвар маш бага байдаг. Дан ганц  таргалалт болохоос гадна оюуны санааны эмгэг буюу хэтрүүлэн идэх болон депресстэхэд хүргэнэ.

Бид та бүхэнд хоолны мэргэжилтнүүдийн зүгээс өгч буй зарим нэг зөвлөгөөг хүргэж байна. Эдгээрийг мэдэж авснаар таныг хоолны дуршилтай тэмцэхэд чинь ач тус үзүүлэх юм.

  • Боловсруулсан хоол хүнс болон амттаныг тэжээл өгөх сонголтуудаар орлуулах. Олон судлаачид дээрх бүтээгдэхүүнүүдийг найрлагандаа дoнтуулах үйлчилгээтэй их хэмжээний сахар, сахар орлуулагч болон тос агуулдаг болохыг хэлж байна. Эдгээр нь биед химийн хариу үйлдлийг үзүүлж эхлэх үйл явцыг эхлүүлдэг аж. Боловсруулсан хоол хүнсний найрлаганд ихэвчлэн биед сөрөг нөлөөтэй зүйлс агуулагддаг учраас эрүүл бүтээгдэхүүнүүдийг сонгож хэрэглэх нь чухал байдаг. Илүү амар хялбар байх үүднээс дэлгүүр явахынхаа өмнө жагсаалт гаргаарай. Ингэснээр та төлөвлөөгүй худалдан авалт хийхгүй байх ач тустай юм.
  • Хоолны хэмжээг хянах. Хэрэв та хоол хүнснийхээ цэснээс эрүүл бус хоол хүнсийг шууд хасаж чадахгүй бол, хоолны мэргэжилтнүүд хоолонд дoнтолтыг багасгахын тулд хэмжээнд анхаарах хэрэгтэй гэж зөвлөж байна. Жишээ нь, хэрэв та чипс идэхийг хүсэж байвал 7 хоногт нэг удаа жижиг савлагаатайг сонгоорой. Мөн тухайн бүтээгдэхүүнийг ямар хэмжээгээр идвэл аюулгүй болохыг мэдэж, зөвхөн бага хэмжээгээр идэх нь чухал. Хэрэв та бага хэмжээгээр идсэн ч гэсэн өлсөөд байвал, дахиад идэх хүртлээ 30 минут хүлээгээрэй. Энэ хугацаанд таны юм идэх хүсэл тодорхой хэмжээгээр арилах болно.
  • Тогтмол эрүүл хооллох. Хэрэв та өөрийн биед хэрэгтэй тэжээллэг чанарын хооллолтын балансыг хангаж чадах юм бол, тодорхой бүтээгдэхүүнүүдийн дoнтолтыг багасгаж чадна. Бид бүгдээрээ өдөр бүр өглөөний цай уух нь маш чухал болохыг мэднэ. Зарим оюун санааны эрүүл мэндийн мэргэжилтнүүд хэрэв та өдрийн эхэнд эрүүл хоол хүнсийг сонгож хэрэглэх юм бол, өдрийн үлдэж байгаа хугацаанд эрүүл хооллох дадал зуршлыг өөртөө бага багаар хэвшүүлж чадна гэж үзэж байна.

  • Олон нийтийн хандлагыг дагасан зуршлаа өөрчлөх. Хүмүүсийн бусад зүйлс болон хоолонд дoнтолт хоорондоо ижил төстэй учраас уг хэмнэлээс түр завсарлага авах нь хамгийн чухал болохыг мэргэжилтнүүд баталжээ. Өдөр тутмын зуршлаа өөрчлөх нь биед сөрөг нөлөөтэй хоолны зуршлыг өөрчлөхөд маш их ач тустай байдаг. Хооллохоос бусад идэвхтэй үйл ажиллагаанд болж өгвөл илүү их цагийг зарцуулаарай. Жишээ нь найзуудтайгаа оройн хоолонд орохын оронд, хамтдаа кино үзэхээр яваарай.
  • Хооллохоор ширээнд суух үедээ, хоолондоо анхаарлаа төвлөрүүлж, удаан зажлах. Бидний гормонууд хоолны дуршлыг өдөөх болон калорийн хэрэглээг хянах үүрэгтэй байдаг бөгөөд таныг юм идсэн, цатгалан байна гэсэн мэдээллийг тархинд дамжуулах гэж ойролцоогоор 20 минутыг зарцуулдаг. Тэгэхээр хоолыг аль болох удаан идвэл, хэтрүүлэх идэх, цаашлаад жин нэмэх явдлыг бууруулах боломжтой.
  • Сэтгэл хөдлөлдөө автаж, хооллох явдалд анхаарал хандуулахгүй байх. Олон хүн сэтгэл санаа таагүй байх эсвэл стресстэх үедээ их идэх нь сайн нөлөөтэй гэж боддог. Гэвч энэ нь зөвхөн хоол идэх дуршлыг нэмэх бөгөөд асуудлыг шийдэхэд огтхон ч тус болохгүй. Эхлээд сэтгэл хөтлөлдөө автаж хооллох нь ихэнхдээ эрүүл бус хооллолт буюу чихэр, нарийн боов болон пицца гэх мэт хоол хүнстэй холбогддог гэдгийг ойлгох хэрэгтэй. Та стрессээс эрүүл арга замаар ангижирч болно. Бясалгал, йог, дасгал, найзтайгаа ярих болон тэр ч бүү хэл ном унших, ТВ-ийн цуврал үзэх хүртэл ач тустай. Хэрэв та эдгээрийг тогтмол хэрэгжүүлж чадах аваас стрессээс ангижирч чадна. Цаашлаад жин хасахад чинь тусална.
© unsplash.com © unsplash.com
  • Кафейнаас татгалзах. Сайн унтаж амрах нь эрүүл байх болон өдөр тутмын стресстэй тэмцэхэд ач тустай байдаг. Кафейны хувьд таны биеийг өдөөгч бөгөөд танд хэрэгтэй амрах хугацаанаас хугасалдаг. Судалгаагаар дутуу нойртой байх болон жин нэмэх хоёр хоорондоо уялдаа холбоотой болохыг харуулжээ. Тиймээс кафейны хэрэглээгээ багасгаснаар жин хасахад чинь анзаарагдахуйц үр дүнг үзүүлнэ.
  • Гэртээ хооллох. Гэртээ хооллох нь илүү эрүүл байдаг. Яагаад гэвэл танд идэж буй зүйлээ илүү их хянах боломжийг олгодог болохыг мэрэгжилтнүүд хэлж байна. Та хэр их давс, чихэр эсвэл тосыг хоолондоо хэрэглэж байгаагаа мэдсэнээр, дээрх орцуудыг нэмэх эсвэл багасгах, илүү шим тэжээллэг болон калори багатай орцуудаар орлуулах боломжтой юм.
  • Ямар нэгэн үйл явцын үед аль болох өөрт таатай байх урамшууллаар өөрийгөө шагнах. Жишээ нь та 7 хоногийн турш тогтмол дасгал хөдөлгөөн хийснийхээ дараа, спад явах эсвэл өөр ямар нэгэн дуртай зүйлээ хийж, өөрийгөө урамшуулж болно. Эсвэл 1 сарын турш эрүүл хооллоно гэж өөртөө зорилго тавьсан бол, амжилттай хэрэгжүүлснийхээ дараа, амралтын өдрүүдээр найзуудтайгаа аялал зугаалгаар явж, цагийг зугаатай өнгөрөөгөөрэй. Мэргэжилтнүүд энэ төрлийн шагнал урамшууллыг өөртөө бэлэглэх хэрэгтэй бөгөөд хоолонд дoнтолтыг багасгахад маш их ач тустай гэж үзэж байна.

  • Биедээ анхаарал халамж тавих. Судалгаагаар иллэг хийх нь жин хасах төлөвлөгөөний чухал нэг хэсэг болохыг харуулжээ. Жишээ нь, Швед иллэг цусны эргэлт болон булчинд сайнаар нөлөөлж, биеийн асуудалтай хэсгүүдэд нөлөөлөөд зогсохгүй, сайн сайхан байх ерөнхий мэдрэхүйг илүү дээшлүүлдэг байна. Мөн та зориулалтын тоснуудын тусламжтай биеийнхээ асуудлуудтай хэсгүүд болох хэвлий, хөл болон ташаа зэрэгт өөрөө иллэг хийх боломжтой юм.
  • Мэргэжлийн тусламж авах. Хоолонд дoнтолтоос бүрэн ангижрах тийм ч амаргүй тул, мэргэжилтнээс заавар зөвлөгөө, тусламж хүсэхээсээ хэзээ ч төвөгшөөж болохгүй. Хэрэв танд хоолонд хэт дурших эмгэг ажиглагдвал, эмчтэй тэр даруйд нь уулзаж зөвлөгөө аваарай. Энэ төрлийн эмгэгийн эмчилгээнд ихэнхдээ мэргэжилтнээс зөвлөгөө авах, бясалгал хийх гэх мэт аргууд илүү үр дүн үзүүлдэг.

Таныг ямар төрлийн хоол хүнс дoнтуулдаг вэ? Танд өөрт чинь хоолонд дурших явдалтай тэмцдэг тусгай арга бий юу? Бидэнтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцаарай.

21
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tsetseg Tsetseg

    Tsetseg Tsetseg

    2020/02/10 at 19:16

  2. Monh zul

    2020/03/31 at 12:52

    Unen gaihmaar bna bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *