Гартаа гүег барьсан сармагчин “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны үйл явдалтай маш адилхан харагджээ. Тэд яг л Симба, Рафик хоёр шиг…

3

Сафаригийн хөтөч “The Lion King” хүүхэлдэйн киног дуурайсан бодит үйл явдлын гэрч болжээ. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын байгалийн Үндэсний парк болох Крюгерт ажилладаг Курт Шульц хүүхэлдэйн киноны Рафик болон Симбагийн амьд дүрийг олж харах завшаан тохиосон байна. Куртын ярьж байгаагаар, сармагчин арслангийн зулзаганд маш онцгой хайр халамж гаргаж байсан – эмэгчин амьтан өөрийн өр төлдөө хэрхэн ханддаг билээ яг л түүн шиг.

Сафаригийн хөтөч “The Lion King” хүүхэлдэйн киноны бодит үйл явдлыг гэрэл зургийн дуранд буулгажээ

Курт Шульц Крюгерийн Үндэсний парк-т ажилладаг нэгэн, ихэнхдээ оффис дээрээ суудаг, заримдаа гэрэл зураг дарахаар гадагшаа гардаг байна. Сүүлийн үед олигтой гэрэл зураг дарж чадахгүй байна гэж танилдаа гомдоллож байжээ, тун удалгүй түүнийг аз ивээсэн юм.

 

Курт Шульц-д эмэгчин сармагчин болон гүег хоёрын гэрэл зургийг дарах боломж олдсон юм

Курт өөрийн блогдоо бичихдээ, бүлэг сармагчинтай таараад гэрэл зураг дарахаар шийдсэн. Хэдий өглөө их эрт байсан ч тэд маш их идэвхтэй байв, тэгээд нэг сармагчин гартаа ямар нэгэн зүйл барьсан байгааг Курт ажиглажээ. Сүрэг гартаа юм барьсан сармагчинг ихэд сонирхон бүчнэ. Амьтан хэсэг харагдахаа больж, дараа нь Курт түүнийг гартаа гүег барьж явааг олж харжээ.

 

Сармагчин болон гүег хоёр яг л “The Lion King” киноны Симба, Рафик хоёр шиг

 

Куртийн хэлснээр, сармагчин гүегт онцгой анхаарал халамж тавьж байсан ажээ

 

Түүнийг илж, үсийг нь самнана – амьтдын эмэгчин нь өөрийн үр төлөө арчилж байгаа юм шиг л…

 

Тэд Рафик, Симба хоёр шиг бат бөх харилцаа үүсгэж чадсан болов уу?

Сармагчин гүегийг үнэхээр халамжилж байсан, гэхдээ Куртын хэлснээр уг түүх муугаар ч төгсөж болзошгүй, яагаад гэвэл энэ бол хүүхэлдэйн кино биш зэрлэг байгаль гэжээ.

 

Курт уг түүх хэрхэн дууссаныг мэдэж чадаагүй байна

Сармагчингууд цаашаа бут руу орцгоосон, дараа нь тэр газар нь жуулчидтай машин ирсэн тул зай тавьж өгөхөөс өөр аргагүй болжээ.

Заримдаа хүүхэлдэйн кино өөрийнхөө үйл явдлыг бодит амьдралаас авдаг, заримдаа бүр эсрэгээрээ – байгаль дээр бидний хүүхэлдэйн кинон дээр үзсэнийг давтах юм.

25
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Од Темка Тулга

    Од Темка Тулга

    2020/02/08 at 18:42

    ffrrrdssffzdgcxchxxddxxxxzzzcgcxzxgczbjxv vvv zzssggsvhgrttyyyyttttyyyhhhhhhhhhhgggghghhggvbbbbn——-&&&&::_=888:%&&_’ “;++#:##$$11*—_&%;___:%%$%–****–*5*&%&%%546**3&*$%’::

  2. Amka Mk

    Amka Mk

    2020/02/09 at 03:02

    simba l bn shd

  3. Davaajargal Zorigtbaatar

    Davaajargal Zorigtbaatar

    2020/02/10 at 22:47

    Юу л болоод байна даа , хүүхэлдэйн кинонууд биеллээ олоод …

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *