Бие галбирт муугаар нөлөөлөхгүй өглөөний хоолны амттай 8 жор

0

Хоол хийх сонирхол байхгүй эсвэл хоолны блог хөтөлдөггүй гээд сайхан амттай хоол идэхийн тулд заавал үнэтэй ресторан руу гүйх хэрэг үнэхээр алга. Энгийн бөгөөд хийхэд амархан олон сайхан хоолны жорууд бий, жишээ нь, шакшука, завь-хурган гуа эсвэл бууцайтай киш. Айх хэрэггүй дээ, нэр нь л этгээд сонсогдохоос биш бэлдэхэд хүүхэд ч хийж чадна. Өглөөний хоолондоо хийж болон хэд хэдэн энгийн жоруудыг танд танилцуулахаар бэлдлээ, идэхэд жин нэмнэ ч гэж айх хэрэг алга.

1. Ногоо, бяслагтай шарсан талх

© Depositphotos

Танд хэрэгтэй зүйл:

  • Бүхэл үрийн 2 зүсэм талх
  • 2 х.х цөцгийтэй бяслаг
  • 4 жижиг үрийн улаан лооль
  • ½ авокадо
  • 1 х.х хэрчсэн дурын ногоон навчит ногоо
  • Давс, перец

Бэлдэх арга:

1. Талхаа тостерт шараад бяслаг түрхэнэ

2. Тусдаа саванд жижиг үрийн улаан лоолийн талыг, хэрчсэн авокадо болон ногоон навчит ногоог хийнэ. Давс, перцээр амтална.

3. Ногоогоо шарсан талхан дээрээ тавиад кофетойгоо өглөөний цайгаа уугаарай.

 

2. Жигнэсэн алим

© Depositphotos

Танд хэрэгтэй зүйл:

  • 2 алим
  • 140 г самар
  • Бага зэрэг зөгийн бал
  • Цинамон

Бэлдэх арга:

1. Алимаа угаагаад, голыг нь ухаж цэвэрлэнэ.

2. Самраа нухаад цинамонтой холино.

3. Алимаа цинамонтой самар, зөгийн балаар амтална.

4. Богино долгионы зууханд 3-5 минут эргүүлнэ.

 

3. Авокадотой шарсан өндөг

© Depositphotos

Танд хэрэгтэй зүйл:

  • 1 авокадо
  • 2 өндөг
  • Бага зэргийн бяслаг
  • Ногоон навчит ногоо

Бэлдэх арга:

1. Авокадог угаагаад ясыг нь авна. Жимсний зөөлөн эдийг болгоомжтой авч өндөг хийх хонхорхой гаргана. Шарах шүүгээний хавтан дээр тавина.

2. Хонхойлгож бэлдэн авокадонд өндгөө хийнэ. Давс, перецээр амтлахаас гадна өөрийн дуртай ногоон амтлагчуудыг ч хийж болно.

3. Үрж жижиглэсэн бяслагаа цацна.

4. 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 10-15 минут болгоно.

 

4. Маффин омлет

© Depositphotos

Танд хэрэгтэй зүйл:

  • 4 өндөг
  • 50 мл сүү
  • 50 г бяслаг
  • 100 г брокколи
  • 50 г гонзгой вандуй
  • 1 амтат чинжүү
  • 1 улаан лооль
  • Амтлагч ногоонууд

Бэлдэх арга:

1. Өндгөө хагалж саванд хийгээд дээрээс нь давс, амтлагч ногоонуудаа хийнэ.

2. Өндөг дээрээ сүү болон үрж жижиглэсэн бяслагийг нэмнэ. Сайтар хутгаарай.

3. Кексний хэвийг сайтар тослоод жижиглэн хэрчсэн ногоонуудаа дундуурхан хийнэ.

4. Дээрээс нь бэлдсэн өндгөө асгана.

5. 180 хэмийн шарах шүүгээнд 20-25 минут болгоно.

 

 

5. Завь-хурган гуа

© Depositphotos

Танд хэрэгтэй зүйл:

  • 4 том хурган гуа
  • 1 улаан лооль
  • 1 амтат чинжүү
  • ½ аяга эрдэнэ шишийн үр
  • Ясгүй хэдэн ширхэг олив
  • 1 х.х оливын тос
  • Бага зэрэг үрж жижиглэсэн бяслаг

Бэлдэх арга:

1. Шарах хэвийг оливын тосоор тослоно. Хурган гуагаа дундуур нь хувааж бэлдэнэ. Зөөлөн эдийг нь халбагаар ухаж аваад бага зэрэг тосолсны дараа шарах хэвэн дээр тавина.

2. Хайруулын тавганд сонгоно, чинжүү, эрдэнэ шишийг шараад галаас авна.

3. Шанзанд нь улаан лооль, оливоо нэмж давслаад сайтар хутга. Ногооны холимгийг хурган гуа дээр түрхэнэ

4. Бяслагаа цацаарай. 200 хэмийн шарах шүүгээнд 15-20 минут шарна.

 

6. Шакшука

© Depositphotos

Танд хэрэгтэй зүйл:

  • 6 өндөг
  • 4 бүрэн болсон улаан лооль
  • 1 сонгино
  • 1 амтат чинжүү (улаан байвал илүү тохиромжтой)
  • 1 жижиг халуун чинжүү (үрийг нь салгаж авсан нь дээр)
  • 2 хумс сармис
  • Паприка, куркума
  • Ногоон навчит хоол амтлагч ногоонууд – өөрийн хүслээр
  • Оливын тос

Бэлдэх арга:

1. Улаан лоолио угаагаад хальсыг нь нимгэн зүсэж буцалсан усанд 10 минут байлгана. Дараа нь хальсыг нь аваад жижиглэж хэрчинэ.

2. Сонгиноо татаад оливын тосонд шарна.

3. Амтат чинжүүг жижиглэн хэрчээд сонгино дээрээ нэмж цуг шарна.

4. 5 минутын дараа халуун чинжүү, сармис зэрэг бусад амтлагчуудаа хийнэ. Дахин 5 минут шараад улаан лоолио нэмнэ. Үргэлжлүүлж 10 мин шараарай.

5. Соусыг халбагаар хонхойлгоод дунд нь өндгөө хагалж хийнэ. Өндөгний цагаан болтол нь шараад галаас аваарай. Дээрээс нь ногоон хавчит амтлагч ногоонуудыг цацна.

 

7. Өндөг, авокадотой шарсан талх

© Depositphotos

Танд хэрэгтэй зүйл:

  • 3 өндөг
  • 1 авокадо
  • 3 зүсэм бүхэл үрийн талх
  • 2 улаан лооль
  • Оливын тос

Бэлдэх арга:

1. Авокадог нухаш болгоод шарсан талхан дээрээ түрхэнэ.

2. Улаан лоолийг угааж цэвэрлээд нарийхан цагираг хэлбэрээр зүснэ. Авокадо түрхсэн талхан дээр тавина.

3. Халуун хайруулын таваг дээр бага зэргийн оливын тос хийгээд өндгөө шараарай. Өндөг бага зэрэг хөрсний дараа улаан лооль дээрээ тавина.

 

8. Чеддер бяслаг, бууцайтай киш

© Depositphotos

Танд хэрэгтэй зүйл:

  • ½ аяга бууцай (шинэ эсвэл хөлдөөсөн)
  • 1 өндөг
  • 1/3 стакан сүү
  • 1/3 стакан үрж жижиглэсэн чеддер бяслаг
  • 1 зүсэм бекон
  • Давс, перец – өөрийн хүслээр

Бэлдэх арга:

1. Пирогийг усархаг болгохгүйн тулд юуны түрүүнд бууцайны усыг сайтар авах хэрэгтэй. Хэрвээ хөлдөөсөн бууцай ашиглах гэж байгаа бол шүүрэнд хийгээд бүлээн усаар зайлсны дараа усыг нь сайтар авна. Хэрвээ шинэхэн бууцай ашиглах гэж байгаа бол ногоогоо хэдэн халбага устай аяганд хийж цаасан алчуураар таглаад богино долгионы зууханд 1 минут эргүүлнэ. Дараа нь аяганаас усыг асгаад, ногооноос илүүдэл шингэнийг нь цаасанд шингээж авна.

2. Бууцайтай аягандаа өндөг, жижиглэж үрсэн чеддер, сүү, давс, перецээ хийнэ. Хүсвэл дээрээс нь бекон нэмж болно.

3. Сэрээгээр сайтар хутгаад цаасан алчуураар бүтээж богино долгионы зууханд 3 минут эсвэл бүрэн болтол нь эргүүлнэ.

Та ямар өглөөний хоолонд дуртай вэ? Өөрийнхөө жорыг бидэнтэй коммент хэсгээр хуваалцана уу?

5
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/03/31 at 13:22

    Р. Сарангоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *