Нүүр хувиргагчдын төсөөлж байснаас огт өөр байдлаар хөгширсөн 14 жүжигчин

1

Өөрийн бүтээж буй дүрдээ бүрэн хувирахын тулд жүжигчид өөрөөр хөдөлж сурах, хиймэл үс, сахал тавих эсвэл жингээ нэмэх, хасах, тэр ч бүү хэл хөгшрөх ч хэрэгтэй болдог. Жишээ нь, “Back to the Future” кинон дээр хэдэн арван жилийн дараах үе рүүгээ аялах хэрэг гардаг. Ингээд жүжигчин Ли Томпсон, Криспин Гловер нар залуу болон өтөл насныхаа дүрийг бүтээсэн. Энэ удаад алдартай кино одууд бодитоор хэрхэн хөгширснийг нь харах боломжтой боллоо.

Холливудын нүүр хувиргагчид жүжигчдийн ахимаг насыг аль хэр бодитой төсөөлж чадсан эсэхийг сонирхоцгооё.

Брэд Питт

© The Curious Case of Benjamin Button / Paramount Pictures © Invision / Invision / East News

2008 онд “The Curious Case of Benjamin Button” кино дэлгэцнээ гарсан бөгөөд кино зохиолоор Питт хөгшин төрөөд жил ирэх тусам залууждаг. Баттоны бүхэл бүтэн амьдрал гарах бөгөөд Питт уг дүрийг бүтээхэд 45 настай байсан. Хүний амьдралын бүхий л үеийг бүтээсэн гэж хэлж болно. Нүүр хувиргагчдын төсөөллөөр Брэд Питт ингэж л хөгшрөх байжээ.

 

Кейт Бланшет

© The Curious Case of Benjamin Button / Paramount Pictures © Clemens Niehaus/Geisler-Fotopres / DPA / East News

The Curious Case of Benjamin Button” кинонд Кейт Бланшет мөн дүр бүтээсэн – тэрээр Брэд Питтийн дурлалт бүсгүйн дүрд тогложээ. Киног бүтээх үед тэрээр 39 настай байсан, мэдээж бас л “хөгшрөх” шаардлага гарсан юм. Тус киноны нүүр хувиргагчдын хөдөлмөр ч сайшаагдаж хэд хэдэн шагнал шагнал авсан байдаг.

 

Жулианна Мур

© The Hours / Miramax Films © EAST NEWS

42 настай Жулианна Мур 2002 онд “The Hours” кинонд тоглосон, үйл явдал бараг бүхэл бүтэн зууныг хамарна. Жүжигчин Лора Брауны дүрийг бүтээжээ – залуу гэргий, хүүхдүүдийн эх бөгөөд кино төгсөхийн алдад 60 орчим настай болж гарна. Эхлээд хөгширсөн хувилбарыг жүжигчин Бэтис Блэр бүтээжээ, гэхдээ хамгийн сүүлд найруулагчид Жулианнтай адилгүй байна гээд тэр хэсгийн зураг авалтыг давтан хийсэн байдаг – Мур өөрөө нүүр хувиргалтад орж хөгширчээ.

 

Криспин Гловер

© Back to the Future / Universal Pictures © Tomasz Urbanek / East News

Back to the Future” киноны зураг авалтын үеэр Криспин Гловер дөнгөж л 20 настай залуу байсан юм, гэхдээ гол дүрийн баатар Мартигийн аав болох Жорж Макфлайн дүрийг чадварлаг бүтээж чадсан.

 

Лиа Томпсон

© Back to the Future / Universal Pictures © face to face / Reporter

Дээрх киноны бас нэгэн дүрийг бүтээхийн тулд Лиа Томпсон хөгшрөх хэрэгтэй болсон, тэрээр Жоржийн гэргийн дүрийг бүтээсэн. Тэр үед “нөхөр”-өөсөө 3-хан насаар эгч байжээ.

 

Томас Ф.Уилсон

© Back to the Future / Universal Pictures © tomwilsonusa / Instagram

Дэггүй Биффийг ч бас мартаж болохгүй, тэр үед Томас Уилсон 25 настай залуу байжээ.

 

Женнифер Коннелли

© A Beautiful Mind / Universal Pictures © Jordan Strauss / Invision / AP / East News

30 настай Женнифер сод ухаантай математикч Жон Нэшийн гэргийн дүрийг “Beautiful Mind ” кинонд бүтээсэн. Киноны гол дүрийн баатрууд танилцахаас эхлээд өтөл настай болтлоо гарна, тийм учраас жүжигчин бүсгүйг хөгшрүүлэхийн тулд нүүр хувиргагчид ажиллажээ. Тэдний төсөөллөөр Женнифер 40-45 насандаа иймэрхүү болж хөгшрөх байжээ.

 

 

Линда Хэмилтон

© Terminator 2: Judgment Day / Carolco Pictures Inc. © CHRIS DELMAS / AFP / East News

Линда Хэмилтоны бүтээсэн Сара Коннорын дүр үнэхээр домог болсон. “Terminator 2: Judgment Day” киноны төгсгөлд 34 настай жүжигчин бүсгүй эмээгийн дүр бүтээх болсон тул нүүр хувиргагчид түүнд хэдэн арван нас нэмжээ.

 

Кайл Маклахлен

© Twin Peaks / American Broadcasting Company © Admedia, Inc / Sipa USA / East News

Домогт “Twin Peaks” олон ангит киног та санахгүй байж болно, гэхдээ Кайл Маклахлений зургийг хараад бол алдартай жүжигчин гэдгийг нь санах л ёстой. 30 настай залуу жүжигчин хачирхалтай мөрдөгчийн дүрийг гайхалтай бүтээж чадсан. Нэг анги дээр түүний насан дээр дахин 30-ийг нэмэх ажил гарсан юм. Нүүр хувиргагчдийнхаар бол тэр өтөл насан дээрээ ингэж харагдах ажээ.

 

Мелани Гриффит

© Shining Through / 20th Century Fox Film Corporation © Jaxon / MEGA / EAST NEWS

34 настай Мелани Гриффит “Shining Through” кинонд дүр бүтээсэн. Түүний бүтээсэн дүр нь Линда Восс – өөрийн амьдралаа дурсан санадаг, мэдээж залуу үеэ ч дурсана. Тэгэхээр мэргэжлийн нүүр хувиргагчийн туслалцааг авахаас өөр аргагүй болжээ.

 

Бетт Мидлер

© For the Boys / 20th Century Fox © Invision / Invision / East News

Алдартай дуучин Диксигийн дүрийг “For the Boys” кинонд бүтээхэд Бетт Мидлер 45 настай байсан юм. Уг киноны түүх гол дүрийн бүхий л үеийн амьдрал гарна, тийм учраас нүүр будалтын тусламжтайгаар жүжигчин хэдэн арван нас нэмж зураг авч байжээ. Уг нүүр хувиргалт муу–гийн жагсаалтад хэзээ ч орж байгаагүй юм.

 

Жеймс Вудс

© Once Upon a Time in America / Warner Bros © AP / East News

37 настай Жеймс Вудс “Once Upon a Time in America” кинонд тоглосон – хар залуугаасаа гэмт хэргийн бүлэглэлд орж өтөл болтлоо зүтгэсэн нэгэн. Түүнийг 60-65 насандаа нэг иймэрхүү харагдана гэж нүүр хувиргагчид төсөөлжээ.

 

Салли Филд

© Forrest Gump / Paramount Pictures © Invision / Invision / East News

47 настай Салли Филд үнэндээ Том Хэнксээс 10-хан насаар л эгч, гэхдээ домогт “Forrest Gump” киноны гол дүрийн залуугийн ээжийн дүрийг мундаг бүтээж чадсан. Киноны төгсгөлд “хөгшрөх”-өөс өөр арга байгаагүй юм.

 

Кейт Бекинсейл

© Click / Columbia Pictures © Izumi Hasegawa / PictureLux / agefotostock / East News

Click” кинонд тоглоход тэрээр 31 настай байсан юм. Донна гэрийн эзэгтэйн дүрийг бүтээжээ, түүний нөхөр амьдралыг урагш нь, хойш нь гүйлгэх шидтэй удирдлагатай болж чадсан. Кейтийн бүтээсэн дүр залуу үеэсээ хөгшин болж хувирдаг. Нүүр хувиргалтын ачаар Бекинсейлд хэдэн арван нас нэмж чаджээ.

Магадгүй бид бүх жүжигчдийг санаагүй байж болно. Энэхүү жагсаалтад та хэнийг нэмэх ёстой гэж бодож байна?

22
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *