Өмсөж байгаа дотоож чинь таны тухай олон зүйлийг хэлж чадна

13
8
56,557

Та өмсөж буй хувцсаа хэрхэн сонгодог вэ? Сэтгүүл дээрээс харсан загварлаг зургийг дуурайж уу? Аль эсвэл найз нөхдөө дагадаг уу? Бүр ямар нэгэн загварын блог, инстаграмын одуудаас санаа авдаг уу? Харин энэ тухай Кэйт Найтингейлийн “Style Psychology” кинонд өгүүлснээр, бид хувцас сонгох үедээ өөрийн сэтгэл хөдлөл, дурсамж, хувийн хандлага гээд бүх мэдрэмжээ хамтад нь гаргадаг гэжээ. Тиймээс бидний өмсөж буй хувцас бүр бидний талаар олон зүйлийг өгүүлж чаддаг байх нь ээ.

1. T-хэлбэр

© Shutterstock

Та өөртөө итгэлтэй, бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой мөн өөрийн үнэн мөн чанарыг харуулах дуртай.

 

2. G-хэлбэр

© Shutterstock

Та бусдаас өөр байхаас айдаггүй, тав тухын бүсээс гарахад үргэлж бэлэн байдаг. Гэхдээ та аливаа зүйлийн тунг яг сайн тааруулж чаддаг авьяастай.

 

3. Ташуур

© Shutterstock

Та маш их амбицтай, хүсэл эрмэлзэлтэй төдийгүй хүссэн зүйлээ авах хүртлээ хэзээ ч зогсохгүй. Та бол жинхэнэ тачаангуй удирдагч. Гэвч заримдаа таны энэ эрэмгий хандлага зарим хүмүүсийг айлгадаг.

 

4. Танга /Tanga/

© Shutterstock

Та энгийн амьдралын хэв маягт илүү дуртай. Байгалиасаа өгөгдсөн уламжлалт талыг баримталдаг хүн хэдий ч дэвшилтэт хандлагатай.

 

5. Бикини

© Shutterstock

Та цаг үргэлж адал явдалд бэлэн байдаг спортлог хүн. Та хөгжилтэй, тачаангуй аль аль нь байж чадах ч яг бодит харилцаан дээр бага зэрэг албархуу.

 

6. Чийкиз хэлбэрийн дотоож /Cheekies/

© Shutterstock

Та бол маш зальтай, эрч хүчтэй, зоригтой нэгэн. Дэлгүүр хэсэх нь таныг жаргалтай болгодог.

 

7. Боксер дотоож

© Shutterstock

Та бол маш тайван хүн. Түүндээ ч дуртай. Танд бусад хүмүүсийн юу хэлэх, олон нийтийн сүлжээндээ сая сая дагагчтай байх үгүй хамаагүй найз залуудаа л үнэнч байх чухал.

 

8. Богино дотоож

© Shutterstock

Та бол маш дөлгөөн аливаа зүйлд бодитоор ханддаг хүн. Та хэзээ ч хэт их сандралд автахгүй, тайвнаар бүтээлч шийдлүүдийг хайдаг.

 

9. Өндөр суудалтай эмээгийн дотоож

© Shutterstock

Та өөрийнхөөрөө байхдаа хамгийн тухтай байдаг, бусдад сайн найз нь байж чаддаг. Харин эр хүний тал дээр маш голомтгой.

 

10. Бичигтэй дотоож

© Shutterstock

Та бол үүрд залуугаараа урианд яг тохирох хүн. Тантай хамт үдэшлэгт явах, зугаацахад хэзээ ч уйдахгүй.

 

11. Футболкны хөхөвч

© Shutterstock

Та бол маш загварлаг, дэгжин харагдах дуртай бүсгүй. Этгээд, гаж байдал танд зохихгүй.

 

12. Цацагтай

© Shutterstock

Та хүмүүсийн харцыг булаах дуртай ч өөрийнхөөрөө байдаг. Хүмүүстэй нөхөрлөхдөө хурдан, худал хуурмаг, дүр үзүүлсэн байдалд дургүй.

 

13. Мөргүй хөхөвч

© Shutterstock

Та өдөр бүр шинэ зүйл турших хүсэлтэй, адал явдалд дурлагч. Ямартай ч та бүх зүйлд албадуулах дүргүй.

 

14. Өргөгчтэй хөхөвч

© Shutterstock

Та хүмүүстэй хурдан найзалдаг, бас толгойдоо байгаа бодлоо ил гаргахаас хэзээ ч айдаггүй. Шударга хэлсэн зүйл тань хил хязгаарыг давах байсан ч хамаагүй.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ҮЗЭХ

 

15. Спорт хөхөвч

© Shutterstock

Таны хувьд тав тух бүхнээс түрүүнд тавигддаг бөгөөд харагдах байдлыг нэг их тоодоггүй. Та ямар ч саад, бартааг тоолгүй хийх ёстой бүх зүйлээ зориглож хийдэг.

 

16. Торон хөхөвч

© Shutterstock

Та маргалдах дургүй үргэлж найрсаг байдаг. Залуучууд таны нээлттэй зан, чин сэтгэл зэрэгт тань маш хурдан дурладаг.

 

17. Олон төрлийн мөртэй хөхөвч

© Shutterstock

Олон төрлөөр зүүж болдог хөхөвч нь аливаа зүйлийг зөвхөн өөрийн хүслээр удирдахыг хичээдэг, ямар нэгэн хил хязгаарт баригдах дургүй эмэгтэйг илтгэнэ.

 

18. Мөрөвчгүй хөхний даруулга

© Shutterstock

Та маш шударга бас мэдрэмтгий хүн юм. Хүн бүр танаас зөвлөгөө авахыг хүсдэг. Та ч үргэлж зөвлөгөө өгөхөд бэлэн байдаг.

 

19. Нил ягаан

Та маш зөөлөн, эмзэг, романтик бүсгүй бөгөөд урт хугацааны харилцаа үүсгэх дуртай.

 

20. Хөх

© Shutterstock

Та маш шударга нэгэн.

 

21. Ногоон

© Shutterstock

Анхны болзоонд төгс зохицох өнгө. Энэ өнгө таныг сэтгэл хөдлөлдөө автахгүй гэдгийг илэрхийлэх болно.

 

22. Шар

© Shutterstock

Та хүмүүст аз жаргал түгээдэг. Гэхдээ шар өнгөнүүд дотроо зөвхөн цайвар шар өнгө аз жаргал, шинэлэг байдлыг илэрхийлдэг. Зарим бараан суурьтай шар өнгө өвчтэй, атаархуу гэсэн утгыг агуулж байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

23. Улаан

© Shutterstock

Та маш хүсэл, зориг ихтэй хүн. Хэрэв та хэн нэгэнтэй нэг шөнийг өнгөрөөхөөр зориг шулуудсан бол улаан өнгийн дотоож сонговол зүгээр.

 

24. Улбар шар

© Shutterstock

Энэ өнгө бол аз жаргал, хүсэл тачаал хоёрын нийлмэл. Та хамгийн сайхнаараа харагдмаар байгаа үедээ энэ өнгийг сонгож болно.

 

25. Ягаан

© Shutterstock

Та маш эмэгтэйлэг, романтик төрлийн бүсгүй.

 

26. Цагаан

© Shutterstock

Энэ өнгө цэвэр ариун байдлын илэрхийлэл. Хэрэв та амьдралаа огцом өөрчилж, шинэ зүйл сурахаар шийдсэн бол энэ өнгө яг тохирно.

 

27. Хар

© Shutterstock

Та маш хүчирхэг нэгэн. Нууцлаг болон түрэмгий чанарыг нэгэн зэрэг агуулсан. Амжилтад хүрэхдээ хурдан.

 

28. Дотоожгүй

© Shutterstock

Та маш амархан эмэгтэй төдийгүй амьдралдаа гарч ирсэн асуудлуудыг оффист суугаад шийдэхгүй гэж боддог нэгэн. Харин та өрөөнд алхаж орж ирэх төдийд л бүх хүнд эерэг энерги түгээж чаддаг. Гэвч дотоож бол таны хувийн орон зайг бусдаас хамгаалах хэрэгсэл гэдгийг ойлгож заавал анхаарах хэрэгтэй. Нууц хэсгээ нууц хэвээр нь байлгах нь та болоод таны дотны хүнд илүү үнэ цэнэтэй байх болно.

121
ТэнэглэлТэнэглэл
95
Ха ХаХа Ха
40
ГоёГоё
36
ГайхмаарГайхмаар
29
ХөөрхөнХөөрхөн
16
БахархмаарБахархмаар
12
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

13 Сэтгэгдэл

  1. Odontungalag Nyamaa

    Odontungalag Nyamaa

    2020/03/29 at 20:48

    Кккк

  2. Avirmed Handsuren

    Avirmed Handsuren

    2020/03/30 at 10:00

    yag helj bn shuu

  3. Tsatsaa Narka

    Tsatsaa Narka

    2020/03/30 at 13:25

    Vnen

  4. Baatar Boogii

    Baatar Boogii

    2020/03/30 at 15:01

    Хаха одоо бүр бондаашаар нь хүнийг тодорхойлдог болохнээ.

  5. Aarii Aimaa

    Aarii Aimaa

    2020/03/30 at 16:57

    2

  6. Haliun Haliuka

  7. Bayartsengel Olzii Bat

    Bayartsengel Olzii Bat

    2020/03/31 at 10:53

    Yaj vzvvl deg evm be

  8. Bazarsad Bz

    Bazarsad Bz

    2020/03/31 at 10:59

    Zoljargal Baasandorj

  9. Анархан

    Анархан 'П

    2020/03/31 at 13:12

    Э. Заяанар

  10. Sarantuya Sereenen

    Sarantuya Sereenen

    2020/03/31 at 15:23

    yag l taarch bna shuu

  11. Э. Азбаяр

    Э. Азбаяр

    2020/03/31 at 16:07

    Ц.Отгоо

  12. А. Тамжид

    А. Тамжид

    2020/03/31 at 22:52

    munhruulalaa gej odo baitala buur yooh hha

  13. Oyungerel Baldan

    Oyungerel Baldan

    2020/03/31 at 23:33

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.