Нүүр чангалах энэхүү үр дүнтэй 5 дасгалыг хийснээр та дахин гоо сайхан руу явах хэрэггүй болно

1

Таны нүүр хүссэнээр чинь харагдахгүй байгаа бол асуудал зөвхөн үрчлээнд байгаа хэрэг биш юм шүү. Нүүрний арьс муудаж байгаа нь ихэнх тохиолдолд птоз буюу эсийн сулралтай холбоотой байдаг. Нүүрний булчин арьсыг зохих байрлалд барьж чадахаа болино, гэхдээ бид үүнийг өөрчлөх боломжтой. Бид арьсыг богино хугацаанд чангалах цогц дасгалуудыг олсон юм. Өдөрт нэг удаа хийнэ, өглөөний цагаар хийвэл илүү үр дүнтэй, тогтмол хийж чадвал үр дүн нь тун удахгүй мэдрэгдэнэ. Харин бонуст нь бид дасгалыг юугаар баяжуулж болох талаар танилцуулах болно.

 

1. Дух толийлгох дасгал

Хэрхэн хийх вэ: Гараа атгаад чамархай дээрээ тавина. Энэ хэсэгт тойрог чиглэлээр иллэг хийгээд даралтыг байнга ихэсгэнэ. Долоовор болон дунд хурууны яс бусдаас илүү чанга дарах ёстой.

Хэрхэн нөлөөлөх вэ: Дух орчмын зарим нэг тодорхой цэгүүдэд нөлөөлснөөр тэр хэсгийн ачааллыг багасгаж булчинг суллана. Уг дасгалыг тогтмол хийж чадвал эрт гарсан үрчлээний гүн багасахын зэрэгцээ шинэ үрчлээ гарахаас урьдчилан сэргийлнэ.

 

2. Зовхины лифтинг

Хэрхэн хийх вэ: Баруун гаргаа өргөөд хурууны үзүүрүүдийг зүүн чамархай дээр тавина. Ядам хуруу зүүн хөмсөгний үзүүрт байрлах ёстой. Хөмсөгний үзүүрийг дээш тат, энэ үеэр толгойгоо баруун мөр рүү болгоно. Гараа өргө. Дасгалыг тал тус бүрээр 4 удаа хийж гүйцэтгэнэ.

Хэрхэн нөлөөлөх вэ: зовхи унжих нь эмэгтэйчүүдийн дунд их түгээмэл байдаг. Уг дасгал нүдийг өргөж илүү нээлттэй болгоход тусалдаг.

 

3. “Галууны сарвуу”–г толийлгох дасгал

Хэрхэн хийх вэ: Нуруугаа тэгшилнэ, мөрөө сул, эрүүгээ цээжиндээ хүргэхийг хичээ. Амаа нээгээд “О” үсэг хэлэх гэж байгаа мэт том ангайлгана. Толгой, мөрөө хөдөлгөж болохгүй, ингэснээр нүдний доод хэсгээр арьс татагдаж байгааг мэдэрнэ. Энэ байрлалд 3 секунд бариад дараа нь ангайсан амаа аажим сулруулна. Одоо “А” үсэг хэлж байгаа мэт. Энэ байрлалдаа дахин 3 секунд барина. Дасгалыг хэд хэдэн удаа хийж гүйцэтгэнэ.

Хэрхэн нөлөөлөх вэ: Дасгалыг зөв хийж чадсан тохиолдолд нүд орчмын үрчлээнүүд арилна. Дасгалыг өдөрт 1-ээс илүүгүй удаа хийх зөвлөмжтэй, эс бөгөөс арьсыг хэтэрхий татаж сөрөг үйлчилгээ үзүүлэхэд хүрнэ.

 

 

4. Унжсан эрүү засах дасгал

Хэрхэн хийх вэ: Нуруугаа тэгшлээд, мөрөө суллана, толгойгоо арагш гэдийлгэнэ – энэ үед эрүү, хүзүүний дээд хэсгээр булчингууд чангарч татагдаж байгааг мэдрэх юм. Хэлээ гаргаад дээш хамрын үзүүрт хүргэх гэж хичээнэ. Энэ байрлалд 5 секунд болно. Дасгалыг 3 удаа хийгээрэй. Дасгалыг үр дүнтэй болгохын тулд булчингууд хэрхэн чангарч байгааг байнга мэдэрч байх ёстой.

Хэрхэн нөлөөлөх вэ: Эрүү орчмын унжсан арьсыг багасгана.

 

5. Нүүрний ерөнхий лифтинг

Хэрхэн хийх вэ: Амаа “О” үсэг хэлэх гэж байгаа хэлбэрт ангайлгана. Дээд, доод уруулыг чангалаад шүдэндээ наалдуулахыг хичээ. Нүдээ аниад, эрүүгээ дээш өргөнө. Гараа шанаан дээр байрлуулна, харин хуруунууд чамархай дээр. Энэ байрлалд 20 секунд барина. Дасгалыг 3 удаа давтаж хийнэ.

Хэрхэн нөлөөлөх вэ: Нүүрний доод хэсэг болон шанааны орчмын цусан хангамжийг сайжруулж булчинг чангална. Дасгалыг зөв хийж байхад уруулын үзүүрт бага зэрэг хорсож байгаа мэт мэдрэмж мэдрэгдэх ажээ.

 

Бонус: нүүрний роллер

© Depositphotos © Aliexpress

Нүүрний роллер – хаш болон бөмбөлгөн гэсэн сонголттой – гоо сайхны дасгал хийх үр дүнг нэмэгдүүлнэ. Мэргэжилтнүүд уг хэрэгслийг гоо сайхандаа арчилгаа хийхдээ байнга ашиглахыг зөвлөдөг. Үндсэн үйлчилгээнүүдээс дурдвал:

  • Тунгалгийн системийн үйл ажиллагааг сайжруулна
  • Нүүрний болон нүдний хаванг буулгана
  • Нүүрний өнгө зүсийг сайжруулна
  • Коллагены ялгаруулалтыг эрчимжүүлж арьсны уян хатан чанар нэмэгдэнэ

Та нүүрний дасгал хийдэг үү? Тогтмол дасгалын үр дүнг нь мэдэрсэн үү?

39
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
9
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Icecream Icecream

    Icecream Icecream

    2020/03/29 at 21:07

    Р. Сарангоо

  2. Шинэбаяр Төгсбуян

    Шинэбаяр Төгсбуян

    2020/03/29 at 21:48

    Ш’ Мөнх-Учрал

  3. Anuk Anuka

    Anuk Anuka

    2020/03/30 at 10:49

    Norov Naraa

  4. Kim Kim Lola

    Kim Kim Lola

    2020/03/30 at 13:48

    Batbayr Enkhjin😁

  5. Бямбасүрэн

    Бямбасүрэн

    2020/03/30 at 15:09

    Бямбасүрэн

  6. Enkhtungalag Sumiyajav

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *