Баталгаагүй, мэргэжлийн бус бариа засалч, массажистад бие махбодоо даатгасны улмаас хохирч үлдсэн хүмүүс

0

Нүүрэндээ зөөлөн иллэг хийлгэх тухай бодохоор өөрийн эрхгүй инээмсэглэл төрж сэтгэл тайвширна. Ийм иллэг хийлгэх гэж байгаа бол та азтай хүн байх нь ээ. Харамсалтай нь бариа засалч, массажист хүмүүс дунд ухамсаргүй нэгэн байх юм. Нэг нь мэргэжилдээ тааруухан, нөгөө нь өөрийн мэргэжлийн ур чадварыг хэт дөвийлгөсөн. Үүнд ганц л xохирогч бий – тэр нь үйлчлүүлэгч.

Бариа засалч, массажистуудын ур чадваргүй, мэдлэггүйгээс болж хүмүүс юутай тулгарч байгааг үзэцгээе.

Хятадаас гаралтай Гуа Ша техникийг бараг л ид шидийн гэж үздэг. Заримдаа ч хүний бие махбодыг нэл улаан болгож орхих нь энүүхэнд

 

Хятад мэргэжилтнүүд бол үүнийг юун сүртэй юм, ингэх ёстой гэж зүтгэнэ

 

Мэдээж ийм иллэг хийлгэхэд их өвдөнө шүү дээ

 

Таны өмнө өөх бяцлах иллэгийн үр дагавар харагдаж байна

 

Массаж хийсэн хүний хурууны хээг нь уншиж болохоор юм биш үү?

 

Заримдаа мэргэжилтнүүд өөрийн хүчийг буруу тооцолдог ажээ. Эмзэг судаснууд хагарч хөxөрнө

 

Энэтхэгт бас хөxөртлөө иллэг хийлгүүлэх эрсдэлтэй

 

Жинхэнэ мэргэжлийн хүн бол иллэг хийхэд xориглох зүйл байгаа эсэхийг эхэлж асуухаа огт мартахгүй шүү

 

Харамсмаар тохиолдлууд ч гарна

Красноярскад хөxүүл хүүхдэд эмчилгээний иллэг хийж байгаад хөлийг нь хугалжээ

 

Массажист хүн өөрийнхөө үүрэг хариуцлагыг сайтар ухаарсан байх ёстой

“Нэг бүсгүй: “Толгой их өвдөөд байна, иллэг хийлгэх гэсэн юм” гээд маргааш өглөө эрт байвал зүгээр байна гээд болдоггүй. Би асуумж асуулаа: тэгсэн чаргаар гулгаж байгаад унахдаа толгойгоо чанга цохижээ. Дотор нь муухайраад байгаа гэнэ. Тархи хөдөлсөн нь тодорхой. Би түүнийг хүлээж авахаас шууд татгалзаад эмчид яаралтай үзүүлэхийг зөвлөсөн юм” гэж нэгэн массажист ярьсан байна. Анагаахын боловсрол байхгүй, гэхдээ массажистын мэргэжлийн ухамсар энэ хүнд байна.

 

Хэн нэг нь бас бумба тавина аа. Анагаахын шинжлэх ухаан үр дүнгүй гэдгийг нь батлаад байхад шүү дээ

 

Эхлээд шилээ халааж байгаад дараа нь биед наадаг. Арьс битүү халуун шилэн саванд сорогдоход тэвчихийн аргагүй өвддөг. Дараа нь ийм ул мөртэй хоцордгийг бүгд мэднэ

 

Юм мэдэхгүй, гадны хүнд ийм төрлийн эмчилгээ хийх эрсдэлтэй. Тaмлал биш, нэгэн төрлийн эмчилгээ гэж хэлээд ч тэд ойлгохгүй

 

Бумба ямар нэгэн хэмжээгээр үр дүнтэй байж болно. Гэхдээ чадахгүй, мэдэхгүй хүмүүс тавиад байгаад л хамаг асуудал оршино

Танд болон таны эргэн тойрны хэн нэгэнд иллэг, бариатай холбоотой сөрөг дурсамж байгаа юу? Хэрэв та иллэг, бариа хийдэг хүн дээр очих гэж байгаа бол туршлага, боловсролыг нь санаа зоволгүй заавал асуугаарай.

10
ХарамсалтайХарамсалтай
7
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *