Бидний аюултай гэдгийг нь мэддэггүй хоол хийхдээ гаргадаг 10 зуршил

2

Гэртээ хооллох нь олон талаар давуу талтай. Гэрт хийсэн хоол харьцангуй аюулгүй байхаас гадна дэглэмээ алдахгүй байхад тусалдаг. Хэдийгээр бид хоол хүнсээ хэрхэн аюулгүй идэх талаар мэддэг ч зарим нэг алдааг гаргасаар л байдаг. Ингээд бид таны өөрийн мэдэлгүй гаргадаг хооллолтын чухал дүрмүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Махаа ил гэсгээдэг

© shutterstock.com

Хоол хүнсийг хадгалах эрсдэлтэй температур цельсийн 5-60 градус байна. Ийм температурт хоол хүнсэнд бактери үүсч эхэлдэг. Тиймээс махаа хөлдөөгчөөс гаргаад хөргөгчний хөргүүр хэсэгт юм уу богино долгионы зууханд хийж гэсгээх хэрэгтэй.

 

2. Түүхий мах угаадаг

© shutterstock.com

Бид зарим зүйлсийг угааж байж л цэвэрхэн болдог гэж ойлгодог ч энэ нь махан дээр төдийлөн тохиромжгүй байдаг. Мэргэжилтнүүд хонь, үхэр, хурга, гахайн махыг болгохоосоо өмнө угаахгүй байхыг зөвлөж байна. Учир нь усаар угаах үед махны гадна хэсгийн бактери хоолны бусад орцод тархах магадлалтай.

 

3. Хөргөгчинд хийхээсээ өмнө хоолоо хөргөх

© shutterstock.com

Температур цельсийн 5-60 градус байх үед хоолны гадаргууд бактери үржиж эхэлдэг. Тиймээс ямар ч хоол хүнсийг хөргүүрт хийлгүй 2 цагаас дээш хугацаанд ил байлгавал өөрчлөлт орж эхэлнэ гэсэн үг.

 

4. Хоолоо муудсан эсэхийг шалгадаг

© depositphotos.com

Хоолон дээр бактери үржсэн эсэхийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Хэдийгээр багахан зэргийн муудалт явагдсан байсан ч хүнд зэргийн хоолны хордлого үүсгэх аюултай. Тиймээс хэрэв хоолоо муудсан гэж бодож л байвал хаясан нь дээр.

 

5. Түүхий зүйл амсаж үзэх

© shutterstock.com

Ямар ч тохиолдолд өндгийг дутуу болгож идэж болохгүй. Түүхий хоол нь салмонелла гэж нэрлэгддэг бактери агуулдаг бөгөөд хүний биед онцгой аюултай. Тиймээс зөвхөн өндөг гэлтгүй и-коли хэмээх бодис агуулдаг гурилыг ч гүйцэт болголгүй идэж болохгүй. Хоолны болц нь элдэв халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

 

 

6. Махаа амталсныхаа дараа ил байлгадаг

© depositphotos.com

Таныг хоолны хордлогод оруулж болох хоол хийхдээ гаргадаг бас нэгэн алдаа бол махаа амталсныхаа дараа тасалгааны температурт байлгадаг явдал юм. Бактери үүсч болох эрсдэлтэй температурыг байнга санаж байх хэрэгтэй. Тиймээс ямар ч тохиолдолд махаа хөргүүрт хадгал.

 

7. Загасны махыг дутуу болгодог

© depositphotos.com

Хоол хүнс бүрт бүрэн болох хугацаа болон температур гэж бий. Энэ нь түүхий бүтээгдэхүүний бактерийг устгах хамгийн зөв арга. Бүх төрлийн махыг бүрэн болсон эсэхийг сайтар шалгаж байгаарай.

 

8. Хоол хийхээсээ өмнө гараа угаадаггүй

© depositphotos.com

Бактери ямар ч гадаргууд үржиж чадна. Ялангуяа хүний гар бол бактерийн хамгийн идэвхтэй бүс юм. Хоол хийж байхдаа хэр олон зүйлд хүрдгээ бодоод нэг үзээрэй. Гар дахь бактериа хүрсэн бүх зүйлдээ тарааж байгаа гээд бод доо? Тиймээс хоол хийхээсээ өмнө гараа угааж занших хэрэгтэй.

 

9. Ус нэмсэн тахианы мах авдаг

© depositphotos.com

Ихэнх үйлдвэрүүд тахианы махны жинг нэмэхийн тулд давстай уусмал юм уу ус шахдаг. Тиймээс аливаа бүтээгдэхүүнийг худалдаж авахаасаа өмнө шошгон дээрх орцыг сайтар уншиж байх ёстой. Тэдгээр орцууд нь хоолны амтанд шууд нөлөө үзүүлдэг.

 

10. Зөгийн балаа халуун зүйлд хийдэг

© depositphotos.com

Судалгаанаас үзэхэд зөгийн бал нь өндөр температурт үндсэн шинж чанар нь буурч, зарим төрлийн хорт хавдрын нэгдлүүд үүсгэж эхэлдэг байна. Тиймээс хэт халуун ус эсвэл хоолонд зөгийн бал хийх хэрэггүй.

150
ГайхмаарГайхмаар
49
ТэнэглэлТэнэглэл
39
Ха ХаХа Ха
39
ХөөрхөнХөөрхөн
39
БурууБуруу
24
БахархмаарБахархмаар
23
ХарамсалтайХарамсалтай
22
ГоёГоё
Баярлалаа!

27 Сэтгэгдэл

  1. Ivo Ivo

    Ivo Ivo

    2020/03/29 at 18:45

    Хоол хийхээсээ өмнө махаа заавал угаах хэрэгтэй

  2. Болор Г.

    Болор Г.

    2020/03/29 at 18:56

    мэдээлэл өгөөч

  3. Enhee Enhee

    Enhee Enhee

    2020/03/29 at 21:33

    Hudlaa manai mongolchuud bngal el gesgeedeg

  4. Khaisdawaa Rentsenmyadag

    Khaisdawaa Rentsenmyadag

    2020/03/30 at 10:13

    bi mahaa ugaadag tegsen end bolohgvi gej bna daa yag ali n zuv yum bol

  5. KHulan Batbayar

    KHulan Batbayar

    2020/03/30 at 11:48

    Мх Мандах

  6. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/03/30 at 12:27

    Dulguun Dashdorj

  7. Hun Tumur

    Hun Tumur

    2020/03/30 at 14:18

    Tuuhii zagas ideed tsaad japanuud chin ugeegui l bn shu 😂

  8. Jka Jin

    Jka Jin

    2020/03/30 at 14:39

    Махаа угаах хэрэгтэй зарим нэг нь шал худлаа юм шиг бна

  9. Н. Пэрэнлэй

    Н. Пэрэнлэй

    2020/03/30 at 14:54

    хоол хийхээс өмнө гараа угааж болохгүй шүү

  10. Aagii Aagii

    Aagii Aagii

    2020/03/30 at 15:18

    Пэйсбүүк амьдралаа заалгах гэж дээ хорвоо

  11. Н. Батук

    Н. Батук

    2020/03/30 at 17:08

    enenii chin achara corono tusku bgamshd

  12. Baigal Lkhagvajantsan

    Baigal Lkhagvajantsan

    2020/03/31 at 00:19

    Bogino dolgionii zuuhend estoi muu l baimaar ym

  13. Мэги Мэги

    Мэги Мэги

    2020/03/31 at 04:57

    Bas hurgugchind hiigeesee umnu hurguh heregtei gej ewrop ezegtei nar heldeg

  14. Мэги Мэги

    Мэги Мэги

    2020/03/31 at 05:02

    Mahiig bogino dolgionii zuuhand gesgeedeggvi bas hool hiihiin umnu ugaaj hereglewel sain bhoo

  15. Javhaa Bazarsad

    Javhaa Bazarsad

    2020/03/31 at 06:12

    За больж үз. Манай монголд хэзээ угааж байсан юм бэ! Би европт ирээд мах угааж хэрэглэдгийг мэдсэн. Идэж үзээд угаасан мах шиг хэрэггүй юм алга. Уламжлалт аргаараа махаа бэлтгээд хүнсэндээ хэрэглээд явсан нь дээр. Нэг их ариун цэвэр сахидаг баатар болж махаа угаагаад дэмий шүү.

  16. Б. Өнөрцэцэг

    Б. Өнөрцэцэг

    2020/03/31 at 08:45

    Б. Даваацэнд

  17. Зочин

    2020/03/31 at 12:29

    Шал худлаа…мах угаахад гэмгүй…зарим мах нил хог шороо үс хялгас малын баас шээсэнд хольчихсон заваарсан байдаг угаах хэрэгтэй…өөрсдөө цэвэрхэн гаргадаг бол угаахгүй хэрэглэж бололгүй яахав дээ.

  18. Sondor Sondor

    Sondor Sondor

    2020/03/31 at 12:39

    hezeenees ugaaj heregledeg boloo we.mongol ahuin bvh zviliig l buruu geh yum daa.

  19. Ermvvn Borjigon

    Ermvvn Borjigon

    2020/03/31 at 12:52

    zarimn joohn hud ymshigee

  20. Gold Gold

    Gold Gold

    2020/03/31 at 14:37

    mahaa ugaadag shde denjiin maynga deer mah yamar notshold zaragdaj bgaa bilee

  21. Saraa Rose

    Saraa Rose

    2020/03/31 at 14:57

    Ineedtei ym. Idej yyhaa zaalgaaf

  22. Zulaa Surenjav

    Zulaa Surenjav

    2020/03/31 at 15:54

    Tamir Ganbat

  23. Я. Жаргал

    Я. Жаргал

    2020/03/31 at 18:38

    Би махаа 20 жил угааж хоол хийдэг муу юм алга

  24. Odhuu Rentsen

    Odhuu Rentsen

    2020/03/31 at 21:08

    mah ugaaj idej bga tunia muutai янбатангууд ugaaj iddeg gazraaa ochij amidar

  25. Энхмаа Энх Энх

    Энхмаа Энх Энх

    2020/03/31 at 22:16

    bugdiig buruu hiideg bolj taarlaa…

  26. Uugii Uka

    Uugii Uka

    2020/03/31 at 22:27

    Bitgii teneg uym yariaad bail da hvn duuraigaa hutsaad bh uyma maniaihan ih teneg boljee mongol hvn hezee mah aa ugaaj bsan uym be bitii bie bienee duuraigaad bai za neeh tseverch hvn boloh gej yadachah uym piza

  27. Goeoo Sakaa

    Goeoo Sakaa

    2020/04/01 at 03:25

    Одоо ясан бас лалруудчин ингэж ид тэгэж ид гэж заагаад корон тусгаж алах ггээ юу мөрөөрөө өөрсдөө ингэж гудар залруул минь монголчууд ингэж идээд одоо болтол буруутахгүй явж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *