Сэтгэлийн гүнд хүрч чадах 15 кино

1

Бид байнга л хаашаа юм яарч сандарч юуны ч төлөө юм бүү мэд гүйлдэж байдаг. Амьдралын завгүй байдлаасаа болоод өнөө үед жирийн бөгөөд бодит зүйлсийг бид умартдаг бололтой. Тэгэхээр бид хүчээр завсарлага авч амьсгаа авах чөлөөг өөртөө олгох ёстой, ингэснээр өнгөрснөө эргэн харж ирээдүйдээ улам ч итгэлтэй тэмүүлэх боломжтой болох болов уу?

Бид өнөөдөр юуны төлөө амьдарч байгаагаа мэдэж байх ёстой. Бидэнд нэгийг бодогдуулах  кинонуудаас танилцуулахаар түүвэрлэн бэлдлээ.

The Pursuit of Happyness

5 настай хүүтэйгээ үлдсэн ганц бие эцэг хүүгээ аз жаргалтай амьдруулахын тулд бүхнийг хийнэ. Тогтсон ажилгүй аав мөнгөөр гачигдана. Нэгэн компанид туршилтын хугацаагаар орох бөгөөд жинхлэн ажиллах хүртэл хагас жилийн хугацаа байна, туршилтын хугацаанд цалингүй ажиллахаас өөр аргагүй.

Сэтгэлийн гүнд хүрч чадах 15 кино 1

The Words

“Бид бүгд амьдралдаа ямар нэгэн сонголт хийдэг, хамгийн хэцүү нь сонголтоороо амьдрах”. Ийм л нөхцөл байдал Рор Женсентэй учирсан юм – өөр хүний бичсэн туужийг өөрийн болгон хэвлэхээр тэр шийджээ.

Сэтгэлийн гүнд хүрч чадах 15 кино 2

If only

Бид өдөр болгон ямар нэгэн шийдвэр гаргадаг. Тэр шийдвэр нь өөрийнхөө төлөө эсвэл өрөөлийн амьдралыг шийдэх шийдвэр байна. Гаргасан шийдвэрийг бид өөрчилж чадахгүй. Танд ямар нэгэн аз таарвал ашиглах уу? Энэ киноны гол баатрууд үүнийг шийдэх хэрэгтэй болжээ …

Сэтгэлийн гүнд хүрч чадах 15 кино 3

Remember Sunday

Молли Гасатай учирна. Гас бүсгүйгээс ямар нэгэн зүйл нуугаад байгаа мэт сэтгэгдэл төртөл бүх зүйл сайхан байв. Үнэн зүйл хатуу байдаг хойно: залуу тархины эдгэшгүй өвчинтэй, ой санамжаа үе үе алдана. Тийм ч учраас залуугийн амьдрал өдөр болгон шинэ, бүгдийг шинэ хуудаснаас эхлэх болжээ.

Сэтгэлийн гүнд хүрч чадах 15 кино 4

Bacheha-Ye aseman / Children Of Heaven

Али болон охин дүү Захра – ядуу айлын хүүхдүүд. Сургуулиасаа гэртээ хүрэх замд Али дүүгийнхээ гутал засвараас авсан цорын ганц гутлыг гээнэ. Хүүхдүүд аав ээждээ хэлэхгүй байхаар шийдэж жижиг заль хэрэглэхээр болжээ. Ингээд л адал явдал эхэлнэ.

Сэтгэлийн гүнд хүрч чадах 15 кино 5

Jibeuro

“Хэцүү” гэх тодотголтой хүүг хотын бужигнасан амьдралаас холдуулж алслагдсан тосгонд амьдардаг эмээ дээр нь авчирна. Эмээ хэлгүй. Хэлгүй эмээ хүүхэд яаж хүмүүжүүлэх вэ дээ гэж бодож байна уу? Эмээ ихийг зааж сургана.

Сэтгэлийн гүнд хүрч чадах 15 кино 6

Achtste Groepers Huilen Niet

6-р ангийн охин Экки хичээлдээ тийм ч сайн биш, гэхдээ хөлбөмбөг сайн тоглоно. Ангийн хүү болох Йоэптой байнга маргалдаж муудна. Охинд амьдралын хүнд хэцүү үе тулгарахад бүх зүйл өөрчлөгдөх ажээ.

Сэтгэлийн гүнд хүрч чадах 15 кино 7

My Sister’s Keeper

Өмгөөлөгч нэгэн хачирхалтай хэрэг өмгөөлөх болжээ: 11 настай жаал охин эцэг эхээ шүүхэд өгчээ. Ямар хэргээр вэ гэж үү?

Сэтгэлийн гүнд хүрч чадах 15 кино 8

Taare Zameen Par

8 настай Ишаныг хэн ч ойлгохгүй, эцэг эх нь ч тэр. Нэгэн өдөр хүүгийн амьдралыг ойлгож, орвонгоор нь эргүүлэх нэг хүн гарч ирнэ. Тэр бол зургийн багш Рам Никум.

Сэтгэлийн гүнд хүрч чадах 15 кино 15

Door to Door

Билл Портерийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн кино. Эрүүл мэндийнхээ байдлаас болж насаараа нийгмийн нэгэн гишүүн болохоор тэмцэж яваа хүн.

Сэтгэлийн гүнд хүрч чадах 15 кино 9

Letters to God

Хүүхэд том хүний асуудлыг шийдэхэд нь тусалж чадах уу, том хүнд тулгарсан “томчуудын асуудал”-ыг шийдэхэд шүү дээ. Чадна, та энэ киног үзээрэй. Шуудан зөөгч Тайлер жаалхүү Брейдитэй танилцах бөгөөд хүү маш хүнд өвчтэй хэдий ч амьдрах хүслээ алдаагүй тэмцсээр л яваа нэгэн.

Сэтгэлийн гүнд хүрч чадах 15 кино 10

Giuseppe Moscati: L’amore che guarisce

Жузепп Москати гэх эмчийн бодит түүхээс сэдэвлэн хийсэн кино. Эмч залуу хайр дурлал болон өрөвдөх сэтгэл аливаа өвчнийг анагаах чадалтай гэж үзсэн бөгөөд үүнийгээ нотлохоор шийджээ.

Сэтгэлийн гүнд хүрч чадах 15 кино 11

Awakenings

Бусдад амьдрах хүч бэлэглээд өөрөө амьдралын утга учрыг олж мэдэх тийм л үйл явдлыг өгүүлнэ. Доктор Малколм Сэйер нэгэн туршилтын үр дүнд өвчтөнөө анагааж чадах бөгөөд амьд үлдсэн өвчтөн докторын амьдралыг үзэх үзлийг өөрчилж чадах ажээ.

Сэтгэлийн гүнд хүрч чадах 15 кино 12

Barfuss

Ник болон Лайл гэх хосуудын түүх. Бүсгүйг амиа хорлох гэж байхад залуу амийг нь аварсан юм. Нэгэн шөнө өөрийнхөө аврагчийнд бүсгүй унтлагын цамцтай хөл нүцгэн хаалгыг нь тогшиж бүр амьдрахаар иржээ.

Сэтгэлийн гүнд хүрч чадах 15 кино 13

P.S. I Love You

Холли болон Жерри – хоорондоо байнга муудаж маргалдаж байдаг ч сайхан хосууд. Хувь тавилан тэдэнд өөр зүйл бэлджээ: Холли бэлэвсэрч амьдрал нь утга учиргүй мэт санагдана. Жерри энэ хорвоог орхихоосоо өмнө хайртай бүсгүйгээ сэтгэл санаагаар дэмжих бүх зүйлийг урьдчилан бэлджээ.

Сэтгэлийн гүнд хүрч чадах 15 кино 14

3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *