Ковид-19 вакцины эсрэг байгаа болон вакциныг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж буй олны танил алдартнууд

0

Ковид-19-ийн вакцин – одоогийн байдлаар хоёр талтай сэдэв болоод байна. Хэн нэгэн тайван гэгч нь вакцинаа тариулаад вакцинжуулалтад хамрагдсан хүний тоог нэмж байхад нөгөө нь энэ үед вакцины эсрэг байр суурийг баримталж байна. Холливудын зарим нэг оддын үзэл бодлыг сонирхоцгооё – тэдний хэн нь “хийлгэхийг дэмжиж” байгаа бол хэн нь “хэзээ ч хийлгэхгүй” гэсэн байр суурьтай байна вэ?

1. Райан Рейнольдс – вакциныг дэмжиж байна

buzzfeed.com

“Deadpool”-ын баатар 3 дугаар сард Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн тухайгаа сошиал сүлжээнд мэдээлсэн байсан. Тавьсан зурагныхаа дор уламжлал ёсоор мөн л хошигножээ: “Ашгүй нэг юм 5G-тэй боллоо”.

twimg.com

 

2. Блейк Лайвли – вакциныг дэмжиж байна

buzzfeed.com

Райан Рейнольдсын гэргий жүжигчин Блейк Лайвли мөн л вакцинаа хийлгэжээ. Жүжигчин бүсгүй вакцин тариулж байгаа зургаа дараах тайлбартайгаар тавьсан байна: “Надад вакцин хийж байгаа энэ сувилагч бүсгүй шиг хайр халамж, итгэлээр харах тийм хүнтэй та ч бас учраарай”.

 

3. Роб Шнайдер – вакцины эсрэг

buzzfeed.com

Жүжигчин Роб Шнайдер вакцины эсрэг байгаагаа ил тодоор илэрхийлсэн. Твиттер хуудсаараа энэ тухайгаа байр сууриа байнга илэрхийлж байна, тэр дундаа вакцины эсрэг. Вакцины талаар тэрээр “генийн эмчилгээний туршилт” гэж мэдэгджээ.

 

4. Бритни Спирс – вакциныг дэмжиж байна

buzzfeed.com

Дуучин бүсгүй вакциныг дэмжиж байгаа хүмүүсийн эгнээнд 4 дүгээр сард нэгджээ. Энэ тухайгаа өөрийн Твиттер хуудсаараа мэдэгдсэн ба “Тариа хийлгүүлсэн газар их өвдөнө гэж надад олон хүн хэлсэн ч надад юу ч мэдрэгдээгүй” гэж ярьсан бичлэгээ хуваалцжээ.

 

5. Самира Армстронг –вакцины эсрэг

buzzfeed.com

Жүжигчин Самира Армстронг Твиттер хуудсаараа дамжуулан вакцины эсрэг байр сууриа хүчтэй илэрхийлж байгаа билээ. Тэрээр Ковид-19-ийн эсрэг вакциныг гэмт xэрэгтнүүдийн хийсэн шалгагдаагүй бүтээгдэхүүн гэжээ.

 

6. Мэрайя Кэри – вакциныг дэмжиж байна

buzzfeed.com

Дуучин энэ 4 дүгээр сард өөрийн Instagram хуудас дээрээ вакцин хийлгүүлж байгаа бичлэгээ нийтэлсэн. Тариурын зүү арьсанд яг орох үед багахан авиа гаргаад өндөр нотоор дуу дуулжээ.

 

7. Розарио Доусон – вакциныг дэмжиж байна

buzzfeed.com

“The Mandalorian” киноны од 3 дугаар сард вакцин тариулж байгаа бичлэгээ нийтэлж вакциныг дэмжиж байгаа хүмүүсийн эгнээнд элссэн. “Үxлийн аюултай цар таxалтай тэмцэxэд бидэнд туслах цорын ганц шалгарсан зэвcэг” гэж тэрээр бичжээ.

 

8. Хью Жекман – вакциныг дэмжиж байна

buzzfeed.com

“X-Men” киноны од энэ 4 дүгээр сард вакцин хийлгэж байгаа зургаа өөрийн Instagram хуудсаараа дамжуулан хуваалцсан. “Wolverine-ий өвчнийг анагаах увдис намайг Ковид-19-өөс аварч чадахгүй, харин вакцин чадна” гэж жүжигчин бичжээ.

 

9. Жо Жонас болон Софи Тернер нар – вакциныг дэмжиж байна

buzzfeed.com

4 дүгээр сард дуучин Жо Жонас болон “Game of Thrones” олон ангит киноны од Софи Тернер нар Instagram-д вакцин тариулж шарxан дээрээ наалгуулсан лентний гэрэл зургийг бусдад үзүүлсэн байсан. “Вируст “үгүй” гэж хэлцгээе” гэж залуус бичжээ.

 

10. Сэмюэл Л.Жексон – вакциныг дэмжиж байна

buzzfeed.com

Жүжигчин 1 дүгээр сард вакцин хийлгэхээр дугаарлаж байгаа гэрэл зургаа мөн хуваалцжээ. “Эхний тунгаа хийлгэлээ” гэж тэрээр бичсэн байв.

 

11. Жүжигчин Том Хэнкс болон Рита Уилсон нарын хүү Чет Хэнкс – вакцины эсрэг

buzzfeed.com

Жүжигчин, хөгжимчин Чет Хэнкс бол жүжигчин Том Хэнкс болон Рита Уилсон нарын хүү. Тэрээр вакцины эсрэг байр суурьтаа бат зогсож байна. Залуу нэг биш удаа Инсатграмд дараах үгтэй бичлэг тавьжээ: “Тэр чөтгөpийн зүүгээр хэн ч намайг хатгаж чадахгүй”.

 

12. Дуэйн Жонсон – вакциныг дэмжиж байна

buzzfeed.com

“The Rock” 5 дугаар сард вакцин хийлгүүлсэн. Мөн тэрээр гэрэл зургаар дамжуулан “АНУ болон дэлхий даяар эрүүл мэндийн салбарт тэргүүн эгнээнд ажиллаж байгаа ажилтнуудад” талархал илэрхийлжээ.

 

13. Стив Мартин – вакциныг дэмжиж байна

buzzfeed.com

Жүжигчин Стив Мартин 1 дүгээр сард вакцин хийлгүүлсэн. Энэ тухайгаа Твиттерт хошигнолтойгоор: “Сайн мэдээ: надад дөнгөж сая вакцин хийлээ! Муу мэдээ: намайг 75-тай болохоор хийж байгаа юм байна. Ха” гэжээ.

Уншигч таны хувьд вакцины талаар ямар бодолтой байгаа вэ?

3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *