Түүхэн дэх хамгийн аймшигтай 7 кибер халдлага

0

Дижитал ертөнцөд бид цөмөөрөө л кибер халдлагад өртсөөр байна. Удаан интернэт, мэдээллийн шууд хулгайн аль ч хэлбэр нь байсан кибер халдлагад өрсөн тохиолдолд бид бүгд л бухимдаж, сандралд орж, айдаст автдаг. Өнөөдрийг хүртэл кибер ертөнцийн түүхэнд гарч байсан хамгийн аймшигтай 7 халдлагыг дэлгэрэнгүй танилцуулья.

1. Stuxnet (2010)

Түүхэн дэх хамгийн аймшигтай 7 кибер халдлага 2

Энэхүү өтийг дэлхийн хамгийн анхны дижитал зэвсэг гэж тооцдог. Төлөвлөсөн компьютерууддаа халдаж, тэдний мэдээллүүдийг авахаасаа илүүтэйгээр уг өтний зорилго нь уг компьютеруудын удирдлаган доор ажиллаж буй тоног төхөөрөмжүүдийг устгах байжээ. Уг өт нь Натанз дахь Ираны уран баяжуулах төхөөрөмжийг онилж, ялгагч машиныг эвдлэх зорилготой байлаа. Өт асар их хэмжээний хохирол учруулж, Ираны цөмийн зэвсгийн нийт ялгагч машинуудын 20%-ийг устгажээ.

2. TalkTalk (2015)

File photo dated 02/02/11 of the TalkTalk logo, as police are investigating a "significant and sustained cyber attack" on the TalkTalk website, the telecoms company has revealed. PRESS ASSOCIATION Photo. Issue date: Thursday October 22, 2015. The phone and broadband provider, which has more than four million customers in the UK, said credit card and bank details along with personal information may have been accessed during the attack. See PA story POLICE TalkTalk. Photo credit should read: Andrew Milligan/PA Wire

Эйшли Мэдисоныг олон зуун нууц амрагийн нэрсийг интернэтэд дөнгөж цацсаны дараагаар утас болон өргөн зурвасын компани болох TalkTalk-ийн мэдээллийн сан руу кибер гэмт хэрэгтнүүд халдсан тохиолдол гарсан. Уг гэмт хэргээр барагцаалбал 157,000 хэрэглэгчийн нэр, шуудангийн хаяг, и-мэйл, гар утасны дугаар болон банкны мэдээлэл алдагдаж, олон мянган хүнийг айдас хүйдэст автуулж байв.

3. Sony PlayStation Network (2011)

Түүхэн дэх хамгийн аймшигтай 7 кибер халдлага 3

Сони компанийн мэдээллийн санд байсан 100 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл халдлагад өртжээ. Алдагдсан мэдээлэлд банкны дансны дугаар, дансны нэр болон хэрэглэгчийн хаяг байв. Сони компанийн сул дорой байдлыг хакерууд овжноор ашиглан, үйлчилгээнд нь халдсаны улмаас асар их хэмжээний мэдээллийн хүсэлтийн ачаалал бий болж орхижээ. Хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хадгалж чадаагүйнх нь төлөө Британийн холбогдох байгууллага 250,000 фунт стерлингээр торгожээ.

4. eBay (2014)

Түүхэн дэх хамгийн аймшигтай 7 кибер халдлага 4

2014 онд тус компанийхан өөрийн 145 сая идэвхитэй хэрэглэгчдээсээ нууц үгээ солихыг шаардсан нь хакерууд тэдний хэрэглэгчдийн нэр, и-мэйл хаяг, шуудангийн хаяг, төрсөн он сар өдөр болон утасны дугаарыг хулгайлснаас болсон байжээ. Ийм олон хүн өөрсдийнх нь хувийн мэдээллийг ашиглан интернэт дансыг нь хакерууд ашиглах вий хэмээн эмээж байсан юм. Энэ бүх мэдэгдлийг олон нийтэд хийхээс 3 сарын өмнө хакерууд энэ бүх гэмт хэргээ амжуулсан байсан нь хожмоо илэрсэн түүхтэй.

5. Spamhaus DDOS (2013)

Түүхэн дэх хамгийн аймшигтай 7 кибер халдлага 7

Голландын вэб компани болох CyberBanker нь зориудаар дэлхийн интернэтийн хурдыг удаашруулан гацаалт үүсгэсэн бөгөөд Женев дэх спамтай тэмцэх бүлэг CyberBunker-ийг өөрийнхөө хар жагсаалтанд оруулж, хэрэглэгчдийн мэйлд спам илгээдэг хэмээн буруутгасан. CyberBunker-ийн хэрэглэгчид болон зохион байгуулагчид хариугаа авч, асар том хэмжээний DDOS халдлагаар хариу барив. Компьютерийн сүлжээгээр нэг цэг дээр л гэхэд нэг секундэнд 300 тэрбум бит илгээгдэж байсан гэдэг бол асар их тоо юм.

6. Google China (2009)

Түүхэн дэх хамгийн аймшигтай 7 кибер халдлага 5

2006 онд Хятадууд өөрсдийн Google-тэй болсон бөгөөд уг сайт нь тэдний хатуу хяналтан дор ажилладаг. 3 жилийн дараа хакерууд тус сайтын хамтын серверүүд рүү нэвтрэн орж, тэдний оюуны өмчийг хулгайлжээ. Microsoft-ын Internet Explorer-ийн сул байдлаас болж Хятад, Америк болон Европын зарим орнуудын gmail хэрэглэгчдийн мэдээллийг тогтмол хакерддаг байсныг нь тогтоожээ.

7. Судалгааны Холбооны товчоо (2016)

Түүхэн дэх хамгийн аймшигтай 7 кибер халдлага 6

Хамгийн сүүлд болсон уг халдлага нь бусад халдлагуудын нэгэн адил. Хакер Хууль зүйн яамны вебсайт руу нэвтрэн орж, АНУ-ын Засгийн Газрын 30,000 ажилтны нэрс, и-мэйл хаяг, гэрийн хаяг болон тэдний албан тушаалын талаарх мэдээллийг хулгайлан авчээ. Тэдгээр хүмүүсийн дунд 1797 тусгай ажилтан, ажлын албаны орлогч дарга нарын тухай мэдээлэл ч байлаа. Уг явдлаас болоод асар олон тооны хүн сандралд орж, бүх вебсайт болон мэдээллийн сангийн аюулгүй байдалд эргэлзэхэд хүрчээ.

3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tom Baya

    Tom Baya

    2016/08/06 at 19:24

  2. Зочин

    2016/08/10 at 02:43

    hun torolhton ch tgd yu l bolood bnda social media cyber yrtonts ged neg l buru tiish ywad bn zasgin gazraas hvrtel ard irgedinha haana yu hij haasha holbogdoj suugaag n hurtel tagnaj baishd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *