Шинэ Зеландын хөллөгөөт морины уралдааны зургууд

0

Шинэ Зеландын хөллөгөөт морины уралдааны зургуудЖил бүрийн 11-р сарын хоёр дахь Пүрэв гаригт Шинэ Зеландын Христчерч хотын зах Эддингтон дүүрэгт Троттинг Кап /Trotting Cup/ хэмээх хөллөгөөт морины уралдаан болдог. Тус улсад зохион байгуулагддаг хамгийн нэр хүндтэй хөллөгөөт морины уралдаан 1904 оноос эхтэй бөгөөд энэ жилийн шагналын сан нь 650,000 Шинэ Зеландын доллар байжээ. Нүд булаам хүлэг морьт тэрэгнүүд, морь унасан хүмүүс, эрээн мяраан хувцас гоёлтой хүмүүсийн хээнцэр дэгжин гоёл чимэглэлүүд, нүцгэн биен дээрээ гоёмсог зураг, хээ хуар зурсан бүсгүйчүүд гээд үзэж харах зүйлээр баян энэхүү уралдааны үеэр хамгийн сайхан хувцасласан эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хамгийн ер бусын боди-арт зэргийг тодруулдаг бөгөөд уралдааныг үзэхээр ирсэн хүмүүсийн олонх нь хөллөгөөт морины уралдаанаас илүүтэй уралдааны чимэг болсон бусад зүйлсийг үзэх сонирхолтой байдаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *