Бид яагаад заримдаа шөнө унтаж байгаад гэнэт цочиж сэрдэг вэ? Ямар шалтгаанаас болж ийм зүйл болдгийг мэдэж аваарай

1

Бид бүгдэд унтаж байхдаа гэнэт булчин татвасхийх мэдрэмж авч цочиж сэрж байсан дурсамж бий. Энэ нь булчингийн гэнэтийн хөдөлгөөнөөс үүдэлтэй бөгөөд татвасхийсэн хөдөлгөөнөөс таталт өгөх хүртэл хариу үйлдэл мэдрэгдэх магадлалтай. Хэдийгээр бид цочиж сэрээд төд удалгүй буцаад унтчихдаг ч гэлээ ямар учраас энэхүү үйлдэл гардаг юм бол гэдэг нь сонирхолтой сэдэв гэдэг нь мэдээж. Манай сайт энэхүү нийтлэлээрээ уншигч танд чухам яагаад бид шөнө дунд цочиж сэрэх болдог тухай хүргэхээр бэлдлээ.

Унтах үед хүний тархины үйл ажиллагаа саармаг болдог

Юун түрүүнд ойлгох хэрэгтэй зүйл бол мэдээж биднийг унтаж байх үед тархины үйл ажиллагаа саармагжсан байдаг тухай юм. Ийм ч учраас унтаж байхдаа, бүр үнэхээр бодит зүүд зүүдлэж байсан бидний бие бараг хөдөлдөггүй. Харин унтах үед бидний тархинд булчингийн үйл ажиллагааг идэвхгүй болгох бодис ялгарч байдаг. Харин яг энэ үед тархи ажиллаж эхлэхэд булчин үүргээ гүйцэтгэхгүй учир бид цочиж сэрэх тохиолдол үүсдэг аж.

 

Нойрмоглох мөчид булчин татвасхийдэг

Энэ тухай илүү сайн ойлголттой болохын тулд тархинд чухам юу болж өрнөдөг тухай гүнзгийрүүлэн авч үзэцгээе. Хүнд өдөр тутмын амьдралыг маань шууд удирдах үндсэн хоёр тогтолцоо бий. Идэвхжүүлэгч торлог гэж нэрлэгдэх тогтолцоо нь амьсгал авах зэрэг хүний бие физиологийн энгийн үйл ажиллагааг удирддаг. Уг тогтолцоо бүрэн ажиллаж байх үед бидний бие тав тухгүй, унтаж чадахгүй байх магадлалтай. Харин биднийг унтахаар хэвтэх үед нойрны бөөмсийг бий болгодог тархины “ventrolateral preoptic nucleus” хэмээх цэг үүргээ гүйцэтгэж эхэлдэг байна. Тархины энэ хэсэг нь биед булчингийн үйл ажиллагааг зогсоох үүргийг өгч байдаг ажээ. Яг энэ мөчид таны бие организм сэрүүн буй мэт ажиллаж байхад тархинаас булчингийн үйл ажиллагааг зогсоох тушаал ирснээр бие татвасхийхэд хүрдэг байна. Өөрөөр хэлбэл бидний нойрсох болон сэрэх үйл явц хэвийн бус явагдсанаар булчин татвасхийж сэрэх тохиолдол гардаг байна.

 

Зарим тохиолдолд тархи тань бодит ертөнц болон зүүдний ертөнцийг эндүүрч ажилладаг

Тархи бодит байдал болон зүүдний ертөнцийг тодорхой ялгаагүйн улмаас унтаж байх үедээ бид хөдөлгөөн хийх нь бий. Тухайлбал, хөлбөмбөг тоглож байна хэмээн зүүдэлбэл бид унтаж байх үедээ дэргэдээ унтаж буй хүнийг өшиглөх магадлалтай байдаг гэсэн үг ажээ. Энэ тохиолдолд бид сэрэхгүй байх магаддлал өндөртэй байдаг бөгөөд зөвхөн маш хүчтэй хөдөлгөөн хийсэн тохиолдолд л бид сэрдэг гэнэ.

 

Бидний өвөг дээдсээс удамшиж үлдсэн рефлекс байх магадлалтай

Унтаж байх үеийн булчингийн татвасхийсэн хөдөлгөөний тухай хамгийн алдартай таамаглалуудын нэг нь яах аргагүй хүн төрөлхтний хөгжлийн олон үеийн тэртээх өвөг буюу амьтнаас үүдэлтэй хариу үйлдэл байх гэсэн таамаглал билээ. Өөрөөр хэлбэл эртний хүмүүс өндөр модны оройд унтдаг байх цаг үед шөнө булчингаа бүрэн суллаж унтахгүйн тулд энэ үйлдлийг хийдэг байсан нь удамшсан байх магадлалтай гэсэн ойлголт юм. Энэ нь унтаж байх үедээ модноос унасан тохиолдолд хариу үйлдэл хурдан үзүүлж байх үүрэгтэй байсан ажээ.

 

Сэтгэлийн түгшүүр үүсгэхгүй л бол булчин татвасхийж сэрэх нь хэвийн зүйл

Булчин татвасхийх нь төдийлөн санаа зовниод байх асуудал биш. Гэтэл хүмүүс үүн дээр анхаарал хандуулан санаагаа чилээснээр өөртөө сэтгэлийн түгшүүр бий болгодог ажээ. Энэ нь татвасхийсэн хөдөлгөөний давтамжийг улам нэмэгдүүлэх, хамт унтаж буй нэгэндээ таагүй мэдрэмж төрүүлэх гэх мэт хор уршигтай бөгөөд нойргүйдлийг ч бий болгодог. Хэрэв нөхцөл байдал ийм хэмжээнд хүрсэн бол мэргэжилтэнтэй уулзаж зөвлөгөө авах хэрэгтэйг анхааруулж байна.

Та шөнө булчин татвасхийх мэдрэмжийг авч сэрж байсан уу? Тухайн үед та ямар хариу үйлдэл үзүүлж байсан вэ?

22
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/09/24 at 21:52

    Чиний найз бүсгүй чинь хэн бэ?

  2. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/09/24 at 21:55

    Чиний зүүдний амраг хэн бэ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *