Тоёота Краун Рояалын 14 дэх үеийн хайбрид мотортой шинэ загвар

0

Тоёота Краун Рояалын 14 дэх үеийн хайбрид мотортой шинэ загварЯпоны Тоёота /Toyota/ корпораци анх 1955 онд үйлдвэрлэн гаргаж байсан Тоёота Краун Рояал /Toyota Crown Royal/ тансаг зэрэглэлийн суудлын автомашиныхаа хамгийн сүүлийн шинэчлэгдсэн загварыг танилцуулжээ. Тоёота Краун нь дотроо Тоёота Аристо /Toyota Aristo/, Тоёота Краун Мажеста /Toyota Crown Majesta/, Лексус Жи Эс /Lexus GS/ гэсэн гурван дэд салбартай ба энэхүү шинэ загвар нь Тоёота Краун Мажеста цувралын зургаа дахь үеийн бүтээгдэхүүн аж. 6 цилиндртэй, V хэлбэрийн 2GR-FXE хөдөлгүүр нь 3,5 литрийн багтаамжтай бөгөөд хамгийн дээд тал нь 354 эргэлтийн хүчтэй, 292 морины хүчийг гаргах юм. Гэхдээ үүгээр дуусахгүй. Тоёота Краун Мажеста нь хосолмол /hybrid/ мотортой байсан. Одоо харин цахилгаан мотортой болсон ба энэ мотор нь 275 эргэлтийн үетэй, 200 морины хүчийг гаргах чадалтай. Ингээд Тоёотагийн тооцооллоор уг машин нийтдээ 343 морины хүчийг гаргах чадалтай болсон нь өмнөх загвараас 5 морины хүчээр илүү болжээ. Мөн үйлдвэрлэгчийн зүгээс энэхүү шинэ загвар нь 100 км замд ердөө 5,5 литр шатахуун зарцуулна хэмээн мэдэгдэж байгаа юм. Шинэ загварын талаар хэлэх зүйл энэ хүрээд зогсохгүй. Машин дотор яваа жолооч болон зорчигчид дуу чимээ огтоос саад болохгүйн дээр доргио чичиргээний хамгаалалттай. Арын хаалганы цонх нь дуу чимээ нэвтрэхээс сэргийлсэн зузаан шилээр хийгдсэн. Зам дээрх нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгдөх гэрэлтүүлэг, камернууд, өөрийн эргэн тойронд болж байгаа зүйлийг төв дэлгэц дээр панорам байдлаар дамжуулах дамжуулагч, мөргөлдөхөөс зайлсхийх систем, бартаа саадыг илрүүлжтаних систем зэргийг агуулсан энэ машин худалдаанд хараахан гараагүй байгаа юм. Тоёотагийн мэргэжилтнүүд сардаа 500-аас дээш тооны машин үйлдвэрлэнэ хэмээн тооцоолж байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/11 at 12:03

    үнэхээр гайхалтай гоё машин байна. Авч унанаа :)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *