Индианчууд болон Бразилийн засгийн газрын хооронд мөргөлдөөн болжээ

0

Индианчууд болон Бразилийн засгийн газрын хооронд мөргөлдөөн болжээ1500 орчим оны үеийн Европчуудын довтолгооноос өмнө Бразилийн газар нутагт олон өөр угтсаатны бүлгүүд амьдарч байсан нь тус нутгийн уугуул иргэд болох индианчууд юм. Европын нээлтийн үед уугуул иргэдийн зарим нь уламжлалт амьдралын хэв маягаа хадгалж амьдарсан бол 2000 орчим үндэстний олонх нь XVI зуун гэхэд Европчуудын нөлөөгөөр устан үгүй болж, Бразилийн хүн амын нэг хэсэг болон ууссан. Зарим нэг эх сурвалжид 188 амьд уугуул хэлээр ярьдаг 155,000 хүн байдаг гэсэн байдаг. 1980-аад оноос хойш Амазоны ширэнгэн ойд уурхай, мод бэлтгэл гэх мэт үйл ажиллагааг явуулж эхэлснээр уугуул иргэдийн амьдралд ноцтой аюул нүүрлэж эхэлсэн. Хэдийгээр 1988 онд уугуул иргэдийг уламжлалт амьдралын хэв маягаараа амьдрахыг зөвшөөрсөн ч индианчуудад тулгараад байгаа газар нутгийн хомсдол, уламжлалт амьдралын хэв маягаараа амьдрахад нь хэрэгтэй ой мод нь үгүй болж байгаа явдал нь уугуул иргэдийг цаашид үгүй хийж болзошгүй юм. Өнгөрөгч оны 11-р сард Бразилийн уугуул иргэд НҮБ-д Бразилийн шинэ санал болгогдож байгаа хууль өөрсдийнх нь эрхийг зөрчиж байгаа тухай гомдол гаргасан ба хэрвээ энэ хууль батлагдвал индианчуудын уламжлалт амьдрал үгүй болж, тэдний эрх нуран унана гэж байгаа аж. Энэхүү шинэ хуулийн төсөлд индианчуудын амьдрах газар нутагт хил тогтоох тухай хөндсөн байгаа нь уугуул иргэдийн уур бухимдлыг хөдөлгөж, эцсийн бүлэгт Бразилийн засгийн газар, индианчуудын хооронд мөргөлдөөн гарахад хүргэсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *