Нохой тэжээх нь таны зүрхийг илүү эрүүл болгодог болохыг судлаачид олж тогтоожээ!

2

Нохой тэжээдэг хүмүүс энэ амьтан бидний амьдралыг илүү дээр болгодог гэдгийг мэддэг. Үүнд заавал шинжлэх ухааны баталгаа шаардлагагүй. Саяхан хийгдсэн судалгаагаар хамгийн итгэлт андтайгаа хамт байх нь зүрх судасны өвчин тусах эрсдэлийг багасгахаас гадна, бие физиологийн тэсвэр хатуужил сайтай байхад эерэг нөлөө үзүүлдэг болохыг олж тогтоосон байна. Хэрэв та одоог хүртэл нохой тэжээх эсэхдээ эргэлзэж байгаа бол, өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндэд үзүүлэх ач тусыг нь бодолцож үзээрэй.

Нохойнд дуртай хүмүүс олон байдаг. Эдгээр гайхалтай амьтад бидний эрүүл мэндийг илүү сайн байлгадаг байна. Хэрхэн гэдгийг дараах мэдээллээс олж мэднэ үү.

“The Kardiovize Brno 2030” гэх нэртэй судалгаагаар судлаачид Төв Европт амьдардаг 25-64 насны нийт 1769 хүнийг судалгаанд хамруулжээ. Тэдний 44.3% эрэгтэй бөгөөд ямар нэгэн зүрхний өвчин тусаж байсан түүхгүй юм байна. Хэдэн жилийн турш судлаачид нохой тэжээдэг хүмүүсийг өөр амьтан тэжээдэг эсвэл огт амьтан тэжээдэггүй хүмүүстэй харьцуулж, тэдний зүрх судасны эрүүл мэнд, биеийн массын индекс, хооллолт, физиологийн идэвхтэй байдлын түвшин, цусны даралт, тамхи татаж буй эсэх болон холестерины хэмжээг нь ажиглажээ.

© devincustalow / instagram

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 24.3% нь нохой тэжээдэг бөгөөд тэдгээр хүмүүс харьцангуй бага тамхи татдаг, физиологийн хувьд идэвхтэй байдалтай, бас цусан дахь глюкоз болон “сайн” холестерины хэмжээ бусад хүмүүсийнхтэй харьцуулахад тогтвортой түвшинд байсан ажээ. Энэ мэтчилэн биеийн бусад нөхцөл байдлыг харьцуулан ажиглахад, нохой тэжээдэг хүмүүсийн зүрх судасны үйл ажиллагаа сайн байсан бөгөөд зүрхний өвчин тусах эрсдэл бага болох нь тогтоогджээ.

© Rangnar_The-Red90 / Reddit

Эрдэмтэд үүнийг нохой тэжээдэг хүмүүс өөр амьтан тэжээдэг эсвэл огт амьтан тэжээдэггүй хүмүүстэй харьцуулахад, физиологийн идэвхтэй байдал илүү байдагтай холбож тайлбарласан байна. Хэрэв та нохой тэжээдэг бол, ихэнх үед буюу бороотой эсвэл нартайд түүнтэй хамт гадуур цуг алхдаг бөгөөд хүмүүст үл анзаарагдах байдлаар биеийн идэвхтэй хөдөлгөөн маш их хийдэг ажээ.

© MaybeJacquez / Reddit

Өмнө нь хийгдэж байсан судалгаануудаар мөн нохой тэжээдэг хүмүүс тогтмол алхдаг бөгөөд тэдний 34%-иас багагүй нь биеийн идэвхтэй хөдөлгөөн хийдэг гэсэн үр дүнд хүрч байв. Дээрээс нь нэмж хэлэхэд, судлаачид нохойтойгоо хамт алхах нь дан ганц биеийн идэвхтэй хөдөлгөөн хийхэд туслахаас гадна, спортоор хичээллэх, бүжиглэх болон ургамал ногоо тарихаас ч илүү ач тустай байдаг болохыг баталжээ.

mingey / Instagram

Бусад судалгаагаар мөн залуу болон өндөр настай хүмүүс нохойтойгоо гадуур хамт алхах нь эрүүл мэндэд ач тустай байдаг бөгөөд 1 настай эсвэл түүнээс бага настай нохой, тэр дундаа том биетэй үүлдрийн нохойнууд эзэнтэйгээ илүү их алхах, гадаа олон цагийг өнгөрөөх хандлагатай байдаг болохыг олж тогтоосон байна. Нохойтойгоо хамт алхах нь хүн-нохой хоёрын харилцааг бэхжүүлж, улмаар амьдралд эерэг нөлөө үзүүлдэг гэнэ. Түүнчлэн эмч нар нохой тэжээдэг хүмүүс эрүүл нийгмийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг гэж үзжээ.

© Fishmike52 / Reddit

Та нохойтой юу? Хэрэв та нохой тэжээдэг бол сайн найзынхаа таны амьдралд үзүүлж буй эерэг нөлөөг анзаардаг уу?

8
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Gunjee Baigalmaa

    Gunjee Baigalmaa

    2019/12/12 at 16:41

    Тийншүү.Нохой тэжээдэггүй хүмүүс гэртээ байж байхад бид өглөө эрт мөн унтахын өмнө заавал нохойтойгоо салхилна.Миний хувьд нохойгоо өдрийн 3 гаргадаг.Тэгэхээр би сард 90 удаа зөвхөн нохойгоо салхилуулдаг, энгийн хүнээс илүү агаар салхинд гарч бн гэсн үг.Мөн сэтгэл тавгүй үед нохойгоо эрхлүүлж түүнтэй ярилцахад стресс тайлагдах гэх мэт ашигтай тал их бий шүү.Нохойнд дургүй хүмүүс пээ паа нохой муу гэдг л юм.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *