Үнэртэй усаа зөв түрхвэл илүү удаан үнэрээ барьж гоё үнэртэнэ

1

Өндөр үнэтэй үнэртэй ус авлаа л бол амжилтад хүрнэ гэж бүү бод. Сайхан костюм, гоё үнэртэй усыг зөв “хэрэглэж” сурах хэрэгтэй – ингэж мэргэжлийн үнэртэй ус судлаачид үзэж байна. Өөрийн дуртай үнэртэй усаар эргэн тойрон байгаа хүмүүст тааламжтай сэтгэгдэл төрүүлэх биш харин үргээж орхиж байгаа юм биш биз?

Үнэртэй ус хэрхэн түрхэх талаар бага зэрэг судалгаа хийснээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Үндсэн дүрэм

1. Төрөл бүрийн үнэр хоорондоо нийцэхгүй

Хэд хэдэн төрлийн үнэртэй гоо сайхны бүтээгдэхүүн (үнэртэй ус, дезодорант, биеийн тос зэрэг) нэг зэрэг хэрэглэхийн оронд нэг цуврал, бүр боломжгүй бол адил төрлийн үнэртэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэнэ. Таны үнэртэй устай өөр ямар ч үнэр тэмцэлдэх ёсгүй. Таны түрхсэн нүүрний тос эсвэл дезодорант нь хурц үнэргүй байвал зохилтой, эс бөгөөс үр дүн таны төсөөлснөөс өөрөөр гарна. Та үнэртэй усаар л өөрийгөө чимэх гэж байгаагаас бус үнэрийн холимгоор чимэх гээгүй биз дээ?

 

2. Үнэр болгон өөрийн цаг хугацаатай

Таны түрхсэн үнэртэй усыг та бус харин эргэн тойрны хүмүүс мэдэрнэ гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Тиймээс үнэртэй усны тайминг гэдэг зүйлийг дагаж мөрдөнө. Өдрийн цагаар болон дулааны улиралд хөнгөн үнэртэх үнэртэй ус түрхэнэ. Харин оройн цагаар болон хүйтний улиралд хурц үнэртэй ус зоригтой хэрэглэж болох ажээ.

 

3. Арьсандаа юу эсвэл хувцсандаа юу?

Магадгүй хамгийн чухал дүрэм болов уу: ямар ч үнэртэй усыг цэвэрхэн арьсан дээр түрхэнэ!  Ялангуяа өдрийн турш үнэртэй усаа сольж байгаа бол энэ дүрмийг сайн санаж яваарай.

Хувцсан дээрээ үнэртэй ус цацахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Арьс, үс, ноос, даавуун материал үнэрийг удаан “санадаг” учраас магадгүй таны шубанаас жилийн дараа ч үнэртэй ус үнэртэж байх вий. Үнэртэй усаа байнга солих дуртай бүсгүйчүүд үүнийг санаж явахад илүүдэхгүй. Үнэртэй ус нь цайвар өнгийн эсвэл нимгэн хувцас дээр толбо үлдээх аюултай.

 

4. Үнэртэй усаа бүү үр

Маш түгээмэл алдаа – үнэртэй үс цацаад үрэхэд үнэртэй усны молекулын бүтэц эвдэгддэг. Тиймээс үнэрийг гэмтээхгүйн тулд үнэртэй усыг шүршиж хэрэглэнэ. Хэрвээ цацдаггүй үнэртэй ус бол хурууны үзүүрээр хөнгөн, тусгай хөвөн бөмбөлгөөр хөнгөхөн түрхэнэ.

 

Түрхэх газар

  • Хүзүү, чих, шууны хэсэгт

Биеийн энэ хэсгүүдэд судас арьсны дээд гадаргуу дээр байрладаг, судасны цохилох хэмнэл болон халуун хэм нь үнэртэй усны үнэрийг хүчтэй болгоход нөлөөлнө. САНАЖ ЯВААРАЙ: чихний ард тосны булчирхай ихээр байдаг тул тосон үнэртэй ус түрхвэл үнэр нь сулардаг.

  • Үс

Үсний бүтэц нь үнэртэй усны үнэрийг гайхалтай сайн хадгална. Зарим нэг арга залийг мэдэж ав: спиртийн агууламжтай үнэртэй ус үсийг хатааж гэмтээх учраас үсэндээ шууд цацахгүй, самандаа цацаад үсээ самнана.

САНАЖ ЯВААРАЙ: тосон эсвэл хатуу үнэртэй усыг үсэндээ түрхэх хэрэггүй, үсний засалтыг эвдэх магадлалтай.

  • Шилэн хүзүү

Магадгүй биеийн энэ хэсэг хамгийн “хүчтэй” нь болов уу: үнэр нь удаан хадгалагдана, олон хүмүүстэй газар үнэр нь илүү их тархана.

САНАЖ ЯВААРАЙ: хүйтний улиралд энэ хэсэгт түрхвэл илүү зохимжтой, халуунд хөлрөх тул үнэр нь таагүй болох магадлалтай.

  • Тохойны дотор талд

Үнэртэй усны үнэрийг бүтэн нээхийг хүсвэл хамгийн тохиромжтой газар гэж үнэртэй усны мэргэжилтнүүд үздэг. Биеийн энэ хэсгийн арьс маш нимгэн бөгөөд эмзэг тул харшил өгч магадгүйг анхаараарай.

 

Лайфхакууд

  • Үнэртэй усыг харанхуй, сэрүүн газар хадгална, дотор талд нь хүчилтөрөгч орох боломжийг хаана.
  • Үнэртэй усыг гоёл чимэглэл дээр түрхэхийг эрс хориглоно: хүчиллэг урвал явагдаж гоёл чимэглэлийн гадна өнгийг муутгах эсвэл үнэртэй усны үнэрийг эвдэх магадлалтай.
  • Үнэртэй усны үнэр тослог арьсан дээр удаан хадгалагддаг. Тиймээс үнэртэй ус цацахаасаа өмнө аль болох зөөлөн үнэртэй биеийн тос түрхээрэй.
  • Хурц өнгө, хямд үнэ, тунадас, спиртийн хурц үнэр – чанар муутай үнэртэй усыг илтгэнэ.
  • Шампунь эсвэл биеийн тосыг үнэртэй болгохыг хүсэж байгаа бол тосон үнэртэй ус хэрэглэнэ – шампунь, тосондоо хэдхэн дуслыг нэмж холиход л хангалттай.
11
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *