Танай гэрийн хаалганы дугаар таны хувь тавиланд хэрхэн нөлөөлж байна вэ? Аз хийморь дуудаж байна уу эсвэл гай зовлон уу?

1

Нэг байранд амьдрахад тав тухтай, дулаахан байх бол нөгөөд нь яаж ч засвар хийж, үнэтэй тавилга авч тавьсан ч нэг л хүйтэн хөндий санагдаад байдаг гэж хүмүүс ярихыг та нэг биш удаа сонсож байсан биз ээ. Байранд хэрхэн амьдрахад тоон зурхай нөлөөлдөг бололтой, өөрөөр хэлбэл танай гэрийн хаалганы дугаар. Тоо – маш их нөлөөтэй зүйл. Зүгээр ч нэг нөлөө төдий бус, аз хийморь дуудна эсвэл гай зовлон ч авчирч болно.

© Freepik

Тоон зурхай нь тооны ухагдахуун дээр үндэслэгддэг. Бидний эргэн тойрон орших тоонууд бидний хувь тавиланд нөлөөлдөг гэгдэх ухагдахууныг илэрхийлэх ажээ. Бидний төрсөн өдөр хүний амьдралын үндсэн чиг хандлагын суурь болно. Энэ салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол тооны цаана кодлогдсон тоо орших ба үүнийг тайлж уншиж чадвал бидний ирээдүйг харж болно. Тиймээс бид аливаад бэлэн байх боломжтой болно гэсэн үг юм.

Бид энэ асуудлаар хэрэгтэй байж болох мэдээллийг судалж гэрийн хаалганы дугаар хүний хувь тавиланд хэрхэн нөлөөлж болохыг олж мэдсэнээ хүргэх гэж байна. Бид бүгдэд азтай бөгөөд бүр эсрэгээрээ азгүй тоо гэж байдаг шүү дээ.

 

Гэрийн хаалганы тоог тоон зурхайгаар тайлбарлах нь

Тоон зурхайн талаас хаалганы эсвэл байшингийн дугаарыг авч үзвэл хүний амьдралд нөлөөлж болно. Яаж нөлөөлж болохыг мэдэж авцгаая.

Нэгдүгээрт, өөрийн хаалганы тоог бид бүгд мэдэж байгаа. Хэрвээ дугаар хоёр оронтой тооноос бүрдэж байгаа бол хооронд нь нэмж нэг орон тоо гаргаарай. Харин хаалганы дугаар үсгэн илэрхийлэлтэй бол цагаан толгойн дэс дарааллаар авч мөн хооронд нь нэмэн нэг оронтой тоо гаргана. А-1, Б-2, … З-9 зэрэг цааш үргэлжлүүлэн дугаарлана. Эцэст нь та нэгээс ес хүртэл тоотой байх юм.

Хоёрдугаарт, тооны тайлбарыг анхааралтай уншиж танилц. Дараа нь өөрийн шийдвэрээ гаргах биз ээ: энэ тоо таны ертөнцөд нийцэж байна уу?

© Freepik

 

1-ийн тоо

Ганцаардлыг илэрхийлж байна. Энэ тоотой өдөр төрсөн хүн өөрийнхөө замаар явахыг хүсдэг. 1 дугаартай хаалгатай байрны эздийн хувьд тэд ганцаараа байх дуртай, хөрш зэргэлдээ оршин сууж буй хүмүүстэй ч хувиа хичээсэн байдлаар ханддаг. Өөрийн орон зайг илүү дээгүүр тавьж чухалчилна. Энэ байранд амьдарч байгаа гэр бүлийнхэн бөөндөө маш цөөхөн цуглардаг.

© Freepik

 

2-ын тоо

Энэ тооны эзэд дэлхий ертөнцөд чин сэтгэлээсээ дурласан улс. Өөртөө болон өрөөл бусдад анхаарал халамж тавих сэтгэлтэй, чадвартай. Энэ дугаартай байр хайртай хосууд мөн дөнгөж гэрлэсэн хосуудад ээлтэй. Гэхдээ нэг дутагдалтай тал бий. Ийм дугаартай байранд өөрөө өөртэйгөө тэр болгон үлдэж чадахгүй. Насанд хүрсэн хүүхдүүд үүрээ орхин явахад амаргүй ажээ.

 

3-ын тоо

Энэ тоотой байранд язгууртан гаралтай хүмүүс амьдардаг. Тэд баярлаж цэнгэх дуртай, санаа зовох зүйлгүй амьдралыг эрхэмлэнэ. Энэ дугаартай хаалга хаагдах нь тун ховор. Дотор нь орвол олон сонирхолтой хүнтэй уулзах ажээ.

© Freepik

 

4-ийн тоо

Аюулгүйн тоо. Энэ дугаартай байранд оффис эсвэл бизнес нээж ажиллуулбал зохино. Үйл ажиллагаа нь тогтвортой явж, орлого ашгаар арвин байхын билэгдэл юм. Үүнээс гадна, энэ байрны оршин суугчид өөрсдийн өдрийн дэглэмээ чандлан баримтлахыг хичээдэг, тайван, нам гүм орчинд амьдрахыг хүснэ. Хуучинсаг үзэлтэй, мөн амьдралын тэнцвэрт байдлыг барихыг хүснэ.

 

5-ын тоо

Энэ байрны хүмүүс бие биенээ эцэс төгсгөлгүй дэмжиж урам өгч байдаг. Өөдрөг сэтгэлийн ундарга, сайхан сэтгэл санааг илэрхийлэх тоо. Энэ байранд баяр хөөрөөр бялхана, хайр халамж ноёрхоно. Мөн цонхны тавцангаа өнгө өнгөөр дэлбээлэх цэцгээр чимэглэх нь элбэг.

© Freepik

 

6-ийн тоо

Энэ дугаартай байранд хэд хэдэн үе цугтаа амьдардаг. Гэр бүлийн үнэ цэнийг мэдэрсэн улсууд, бие биенээ халамжилж хүндэлнэ, өөр хоорондын тэнцвэрт байдлаа баримталж сурчээ. Энд урилгагүй зочдод дургүй, тийм учраас ийм байранд ирэхдээ зөвхөн урилгаар хаалгыг нь тогшоорой.

 

7-ийн тоо

Гоц ухаантан, эрдэмтдийн тоо. Энэ байранд өөрийнхөө үзэл бодлыг илэн далангүй илэрхийлэх хүмүүс амьдардаг. Өөрийн ажил мэргэжилдээ анхаарал хандуулсан байхаас гадна хувийн хөгжлийг ч орхигдуулдаггүй.

© Pexels

 

8-ын тоо

Эцэс төгсгөлгүй урсах мөнгөний тоо. Энэ байранд амьдарч байгаа хүмүүс эд баялгаар арвин, мөнгөөр бялхана. Тэд юунд хөрөнгө оруулахаа ч сайн мэддэг. Ийм дугаартай байранд ороод харвал музей юу эсвэл эртний эдлэлийн дэлгүүр үү гэж бодогдох вий. Ийм хүмүүс нийгэмд удирдан чиглүүлэх чадвартай байдаг.

© Pexels

 

9-ийн тоо

Гэгээрэл, ухаарлын тоо. Энэ байрны эзэд өөрсдийгөө эд хөрөнгийн баялгаар хангахгүй. Тэд ан амьтдыг хайрлаж энэрэхийг хичээдэг, гэртээ байнга л амьтан тэжээж байдаг улс. Энэ байранд амьдарч байгаа хүмүүс соёл, урлаг ихэд сонирхдог ажээ. Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрөх чадалтай, өөрийн алдаанаас ч суралцана.

Та одоо хаалганы дугаараа юу илэрхийлж байгааг мэдэж авлаа. Таны хаалганы дугаар хэд вэ?

7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Odonchuluun Humban

    Odonchuluun Humban

    2023/02/19 at 18:34

    t1 ghed ingej tenegtku e

  2. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2023/02/19 at 18:50

    Oros uu tyveg tsaashaa

  3. Dash Oyun-Erdene

    Dash Oyun-Erdene

    2023/02/19 at 19:07

    Huts

  4. Содов Юмчин

    Содов Юмчин

    2023/02/19 at 21:15

    Хоер тооны нилбэр 10 бол яаж ойлгох уу

  5. Sergelen Buyagan

    Sergelen Buyagan

    2023/02/19 at 23:56

    ёоо ямар хийх юмаа олж ядсан нь ингэж тэнэгтэх завтай бдаг бнаа

  6. uuriin gesen ger orontoi l baival ter dugaar ntr ymar hamaa bainaa iimerhuu yumand l itgevdee haha

  7. Egi Sere

    Egi Sere

    2023/02/20 at 21:27

    Хаалгандаа гоё дугаар худалдаж авч тэнэгтэх вий дээ 😭😱😱

  8. Gerelmaa Sambuu

    Gerelmaa Sambuu

    2023/02/20 at 21:51

    Яаг тэгж бодож байтал…

  9. Зочин

    2023/04/16 at 15:53

    0iin too yagaad bhgui bgn be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *