Гадныханд тун этгээд, хачирхалтай санагддаг Япончуудын аж амьдралын 10 онцлог шинж

0

Наран мандах улсын соёл гадныхныг алмайруулахын зэрэгцээ бахархал төрүүлэм. Япончуудад энгийн санагдах зүйл гадныханд этгээд, ойлгомжгүй санагдана. Япон айлууд дэлгүүрээс авсан жимс, ногоогоо тэр болгон угаадаггүй, ариун цэврийн өрөө орохдоо тусгай углааш углана, харин шүршүүрт суугаагаараа ордог.

Бид Япон улсын ард иргэдийн өдөр тутмын амьдралыг сонирхож үзсэн юм. Тэдний зарим нэг соёл үнэхээр хачирхалтай санагдсаныг нуух юун.

1. Япончууд ариун цэврийн өрөөнд орохдоо тусгай углааш өмсдөг. Гэрийнхээ углааштай ариун цэврийн өрөөнд орохыг сайшаахгүй

© sgcrawf / flickr

Япончууд ариун цэврийг чандлан сахидаг гэдгийг бид сайн мэднэ. Байрнуудын ариун цэврийн өрөөний үүдэнд “Ариун цэврийн өрөө” гэсэн бичигтэй тусгай углааш тавьсан байдаг. Ариун цэврийн өрөө орохдоо гэрийн шаахайгаа тайлаад тэр шаахайг өмсөнө. Иймэрхүү дэг журмыг олон нийтийн газруудад ч мөн баримталдаг: оффис, эмнэлэг, ресторан, нийтийн халуун усны газар гэх мэт.

 

2. Гаднаас гэртээ орж ирээд зөвхөн гараа угаахгүй, мөн амаа ч сайн зайлдаг

© Avesun / depositphotos, © odua / depositphotos

Япончуудын хувьд хоолойгоо зайлах (угай) нь – гар угаахтай адил зайлшгүй хийх ёстой зүйл юм. Зөвхөн гэртээ ч амаа зайлахгүй бас ажил дээрээ, худалдааны төвд ч амаа зайлаад зогсож байгаа хүнтэй таарч болно. Бараг булан болгонд ам зайлдаг шингэн зардаг, гэхдээ ихэнхдээ балжингарам цэцгийн хандаар зайлдаг ажээ.

 

3. Зочдод нэг удаагийн углааш өмсгөөд явсных нь дараа хаядаг

© Maxal_Tamor / depositphotos, © AndrOleksiienko / depositphotos

Японд ямар нэгэн айлд орж ирсэн бол заавал гутлаа тайлах ёстой. Гадны гутлаа үүдэнд (гэнкан) тайлж орхино. Уламжлал ёсоор гэрийн углаашийн хоншоор гэр рүү, харин гадна гутлын хоншоор гарах үүд рүү харсан байхаар тайлах ёстой, өөрөөр хэлбэл аль алийг нь шууд өмсөхөд эвтэйхэн байхаар байрлуулна. Зочдод нэг удаагийн углааш өгдөг бөгөөд явсных нь дараа дахин хэрэглэлгүй шууд хаядаг ажээ.

 

4. Энд гоожуураасаа шууд ууж болно. Японы ус үнэхээр цэвэрхэн тул ямар нэгэн нэмэлт шүүлтүүрийн шаардлага байхгүй

© padmak / depositphotos

Токиод эрүүл мэнддээ санаа зовох зүйлгүйгээр гоожуурын усыг шууд ууж болно. Усны чанар, шүүлтүүрийн стандарт, хяналт маш өндөр тул маш цэвэрхэн усаар ард иргэдээ хангадаг байна. Зөвхөн гэртээ ч биш бас метроны буудал, худалдааны төв, супермаркетийн гоожуураас ч шууд ууж болох ажээ.

 

5. Хувцсаа угаагаад тус бүрийг нь өлгүүрт өлгөж хатаадаг. Япончууд хувцас хатаах ажилд маш анхааралтай ханддаг байна

© Laila_ / pixabay, © m-louis .® / flickr

Япончууд хувцас угаах, өлгөж хатаах өөрийн гэсэн соёлтой улс. Харин хувцас индүүдэх тал дээр гадныхны дүгнэснээр тэд тийм ч дуртай биш гэнэ. Магадгүй угаасан хувцас болгоноо тусдаа өлгүүрт өлгөдөг тул индүүдэх шаардлага гардаггүй байж болох юм.

 

6. Дотуур хувцсаа угаасны дараа бусдаас далдалж хатаадаг. Бас л тусгай хавчаартай өлгүүрт өлгөж хатаана

© amazon

Чийгшил ихтэй тул гэртээ биш тагтан дээрээ задгай агаарт хувцсаа хатаадаг. Тиймээс япон эмэгтэйчүүд дотуур хувцсаа олны нүднээс нууж хатаахыг хичээнэ. Үүнд зориулсан тусгай ууттай өлгүүр ч бий, хөхний даруулга, дотоожийг бусдын нүднээс далдалж нуудаг ажээ.

 

7. Шүүгээн дэх хувцсаа давхарлаж биш ороож хадгалдаг

© unknown / Vk, © LunaNouveau / reddit

Олон япончууд Мари Кондо-гийн гэр цэвэрлэх, эмхлэх аргыг амьдрал дээрээ ашигладаг байна. Хэрэггүй зүйлээсээ харамсах юмгүй салах, гэрийн эмх цэгцийг өрөөгөөр нь хөөж биш харин төрлөөр нь хөөж бий болгох аргууд юм. Эд хогшил болгон өөрийн байртай, хажууд нь үүнтэй адил төстэй бүх зүйлүүд байна.

 

8. Энд нэг удаагийн цаасан суултуур ашигладаггүй, олон нийтийн бие засах газруудад ч ашиглахгүй. Үүний оронд тэд тусгай ариутгалын бодис ашигладаг

Японд та нэг удаагийн цаасан суултуур олж харах нь юу л бол. Үүний оронд ариун цэврийн цаасыг сайтар ороож аваад ариутгагч бодис (ихэнх бие засах газрын суултуурын хажууд байдаг) ахиухан шингээгээд суултуураа арчиж ариутгадаг.

 

9. Ихэнх айлууд хивсний оронд одоо болтол хулсаар хийсэн татами тавьсан байдаг

© Zhyk1988 / depositphotos, © leungchopan / depositphotos

Япончууд эрт дээр үеэс л орон байрандаа хулс, сүрлээр сүлжсэн татами тавьж байсан уламжлалтай. Орчин үеийн байрнуудад ч гэсэн одоо энэхүү уламжлалт татамиг харж болно. Гэхдээ бүх өрөөнүүддээ биш, ганц л өрөөндөө татами дэвсдэг. Татами дээр гуталтай гарч огт болохгүй (тэр бүү хэл гэрийн углааштай ч гардаггүй), зөвхөн хөл нүцгэн эсвэл оймстойгоо л гарна.

 

10. Япон гэрийн эзэгтэй нар дэлгүүрээс авсан ногоо, жимсээ тэр болгон угааж цэвэрлээд байдаггүй

© dvulikaia / depositphotos, © Wirestock / depositphotos

Японы дэлгүүрүүдийн бараг бүх барааны савлагаа ариун цэврийг сайтар баримталсан байдаг, тиймээс угааж цэвэрлэлгүйгээр шууд хэрэглэх боломжийг олгоно. Хоол, хүнсний чанарт маш өндөр шаардлага тавьдаг. Жишээ нь, та дэлгүүрийн лангуун дээрээс андуураад нэг бараа сонгоод авсан бол буцаагаад байранд нь тавих боломжгүй. Энэ тохиолдолд дэлгүүрийн ажилтан тухайн барааг ариутгалд оруулна эсвэл шууд л хогийн саванд хаяна.

Та Япончуудын амьдралаар амьдарч чадах уу? Энэ улсад суурьшин амьдармаар байна уу?

38
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Bolormaa Nanzaddorj

    Bolormaa Nanzaddorj

    2020/11/21 at 20:48

    Олуулаа чихцэлддэг тул тун сайн бодож хийж амьдардаг юм бна манайд зай гэж хангалттай бүр илүү гардаг тул нээг их бодоод тунгаагаад байх хэрэггүй.

  2. Баярлалаа, авууштай санаа байна. Айлын гэр болон бусад газрын жорлон үнэхээр цэвэрхэн, тасархай. Манайд олон нийтийн газар нэг цаас наасан байдагдаа юу билээ “Зөв үйлдэл нүднээс далд ч зөв байдаг”. Тэнд зүгээр ахуйн ухамсарт нэвт шингэсэн.

  3. Eegii Eegii

    Eegii Eegii

    2020/11/22 at 11:27

    goy ym bnaa

  4. Dashmaa Daashka

    Dashmaa Daashka

    2020/11/22 at 13:34

    Соёлтой улс шүү

  5. Damb Ganchimeg

    Damb Ganchimeg

    2020/11/22 at 18:19

    Tegeed owchin salahgui sonin bn

  6. Saruul Saihnaa

    Saruul Saihnaa

    2020/11/24 at 18:27

    :*

  7. Saruul Saihnaa

    Saruul Saihnaa

    2020/11/24 at 18:27

    :*

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *