Таны өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх сонирхолтой 10 арга

2

Хоол хийх, нүүр будах, автомашинтай холбоотой лайфхакууд хаа сайгүй л тааралдана, харин эдгээрийг нэгтгэсэн гарын авлага гэмээр зүйл тийм ч их биш. Тийм учраас хоол хийж байхдаа гараа түлчихгүй бас Далигийн өөрийн хэрэглэдэг байсан дуг хийх арга зэргийг тусгайлан танд зориулж нэг нийтлэлд багтаалаа.

Бусадтайгаа зөвлөгөөг хуваалцана гэдэг өөрийнхөө амьдралыг хөнгөвчлөхөд бэлэн гэсэн үг юм.

Удаан унтахгүйн тулд гартаа ямар нэгэн зүйл атгаарай

Ямар нэгэн зүйлээс хоцрохгүйгээр түрхэн зуур дуг хийхийг хүсэж байгаа бол гартаа чанга дуу гаргах зүйл атгаж унтаарай. Ингэснээр гарт атгасан зүйл унахад гарах чимээ таныг сэрээнэ. Энэ аргыг Дали өөрөө ашигладаг байжээ: түр дуг хийхдээ гартаа түлхүүр барьж унтдаг байсан бөгөөд хэсэг хугацааны дараа түлхүүр нь таваг дээр унадаг байв.

 

Хэлээ түлчихгүйн тулд халбагаа хөлдөөгчинд хий

Хоол хийж байхдаа хэл, амаа түлчих гээд байдаг хүмүүст зориулсан зөвлөгөө. Хэлээ түлэхээс хамгаалахын тулд халбагаа хөлдөөгчинд л хийчих. Хийж байгаад хоолоо амсах үедээ хөлдөөгчөөс халбагаа гаргаж ирнэ. Халуун хоолыг үлээж хүлээх хэрэггүй.

 

Кофе хандлагчаа өргөөд хий

Дуртай ундаагаа илүү амттай болгохын тулд нэг арга хэрэглэж болно: кофе аягалахдаа яг аяган дээрээ биш харин кофе хандлагчаа дээш өргөсхийгээд хийгээрэй. 10 см-ийн зай хүртэл нөхцөл байдлыг өөрчилнө. Кофе аяга руу орж байх үедээ хүчилтөрөгчөөр баяжиж илүү баялаг амттай болох ажээ.

 

Түрийвчээ өмдний халаасанд хийхгүй

Олон эрчүүд жинсэн өмдний халаасанд түрийвчээ хийдэг, бас эмэгтэйчүүд ч бий. Хулгайд алдах эрсдэлтэй тул ингэхгүй байхыг зөвлөе. Үүнээс гадна эрүүл мэндэд гаж нөлөөтэй гэдгийг хэлмээр байна. Түрийвчин дээр удаан хугацаагаар суух нь ташаа болон нурууны мэдрэлд муу гэдгийг судалгаагаар тогтоожээ.

 

Үдэшлэгт нөөц хувцастай яваарай

Дуу шуугиан ихтэй үдэшлэг юугаар ч дуусаж болно. Тийм учраас таагүй нөхцөл байдлаас гарахын тулд өөртөө нэг нөөц хувцас л цүнхэлчих. Хэрвээ тэр орой нь хэрэг болоогүй бол маргааш өглөө нь шинэхэн хувцастай гараад алхана шүү дээ.

 

Хамраа цэвэрлэх хоёр арга

Эхний арга маш энгийн: гуравдагч мэлмий байх хэсэг дээр хэд хэдэн удаа дарж иллэг хийнэ. Энэ хэсэгт байрлах ясанд даралт ирж хамрын хөндийд байгаа илүүдэл шингэнийг гаргахад нөлөөлнө.

Хоёр дахь арга нь амьсгалаа түгжих: хамраа чимхээд амьсгалаа барина, тэгээд толгойгоо дохиорой. Энэхүү хөдөлгөөн нь нүүрсхүчлийн хийн хуримтлал бий болгох бөгөөд тархи бие махбодь хүчилтөрөгчийн дутагдалд орлоо гэсэн дохио авна. Ингээд хамрын хөндийг чөлөөлж эхэлдэг байна, тэр үед нь нусаа тайван нийгээрэй.

 

Хавдар буулгахын тулд хөлдөөсөн порлон тавь

Бэртэж гэмтсэн эсвэл хавдсан үед яаралтай хүйтэн жин тавих хэрэгтэй байдаг. Мөс нь гарт хурдан хайлна, алчуур хэсэг хугацааны дараа хөрчихнө. Хайлах мөсний оронд порлон хөлдөөж ашигла. Порлоноо усанд норгоод тагтай уутанд хийж хөлдөөнө. Ингээд л хайлахгүй хүйтэн жинтэй болж байгаа юм.

 

2 минутын дүрэм

2 минутын дүрэм нь ажлыг хойш тавихгүй байхад хэрэгтэй, тэр ажлыг хийхэд ердөө 2-хон минут л зарцуулах юм шүү дээ. Жишээ нь, ороо хураах эсвэл хоол идсэний дараа тавгаа угаах – эдгээр ажлыг маш хурдан хийж болно. Тиймээс их болохоос нь өмнө тэр дор нь хийгээд байх хэрэгтэй.

 

Амьтны хүрээлэнд “өөрсдийнхөн” болоорой

Амьтны хүрээлэнд очоод амьтантай илүү ойр дотно байхыг хүсдэг. Нөхцөл байдлыг бид өөрчилж чадна, жишээ нь, амьтны хүрээлэнгийн ажилтантай адилхан цэнхэр хувцас өмсөж болно. Ингээд амьтад илүү дотно өнгө харж танд ойртох болно.

 

Хөлөө ил гаргавал хурдан унтана

Орондоо хөрвөөхгүйгээр хурдан унтах хичнээн ч олон арга байдаг юм. Хурдан унтахын тулд хөлөө хөнжлөөсөө цухуйлга. Сайн нойронд бага хэм нөлөөлнө, тиймээс даараагүй л бол зузаан хөнжил нөмрөх огт хэрэггүй. Шөнөдөө цонхоо нээж унтахыг зөвлөдөг, цэвэрхэн сэрүүн агаар бат бөх нойрны баталгаа болно.

12
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
5
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ж. Нямханд

    Ж. Нямханд

    2018/04/08 at 17:16

    Horloo Horloo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *