Хуучирч, өнгөө алдсан пүүз, кетийг цас шиг цагаан болгох үр дүнтэй зөвлөгөө. Та туршиж үзээд бодит үр дүнг мэдрээрэй!

5

Ганган хувцаслах дуртай хүн бүрийн хувьд цагаан өнгийн, анхаарал татахуйц пүүз эсвэл кет номер нэг сонголт байдаг. Гэхдээ цаг хугацааны эрхээр пүүз, кет бохирдож, өнгө нь хувирах үед хүмүүс ирээдүйд өөр шинийг худалдаж авах талаар бодож эхэлдэг. Гэсэн хэдий ч яарч шинэ пүүз худалдаж авах шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Цагаан өнгийн кет, пүүзийг цэвэрлэж, дээр нь үссэн толбыг арилгаж болно, гэвч үүний тулд тэвчээртэй хүлээх хэрэгтэйгээс гадна сайтар бэлтгэх шаардлагатай.

cat mom/Twitter

 

Арьсан материалтай

Хамгийн амархан цэвэрлэх боломжтой, учир нь шингэн болон бохирдлыг өөртөө шингээж авдаггүй.

Хэрэг болох зүйл: ариун цэврийн цаас, цагаан өнгийн саван, даавуун алчуур болон меламин порлон

  1. Ариун цэврийн цаасыг усанд дэвтээж, кет/пүүзний гадаргуу дээрх том хэмжээтэй бохирдлуудыг арилгаж, 10 минутын турш хатаана.
  2. Бүх толбуудыг арилгаж дууссаны дараа үлдсэн бохирдлыг нойтон меламин порлоноор цэвэрлэнэ.
  3. Даавуун алчуурыг хөөсөртөл нь савандана. Дараа нь кет/пүүзийг даавуун алчуураар зөөлөн үрж арчихад шинэ мэт цагаан өнгөтэй болно. Саван болсон хэсгийг өөр алчуураар арчиж цэвэрлээрэй.
superkicksindia/Instagram

 

ninaznyc

 

Converse (даавуун материалтай)

Даавуун материалтай кет/пүүзийг угаалгын машинаар угаахад тохиромжгүй. Харин сод, цагаан цуу болон саван ашиглах хэрэгтэй.

bagginsshoes/Instagram

Арга 1. Нэг хоолны халбага хүнсний сод болон 2 хоолны халбааг цагаан цууг халуун устай аяга хийж, сайтар хутгасны дараа алчуур эсвэл сойзонд шингээж кет/пүүзийг цэвэрхэн болтол арчиж үрнэ.

RESHOEVN8R / YouTube

Арга 2. Сойз эсвэл алчуурыг савантай халуун усанд хийж кет/пүүзээ арчина. Дараа нь агаарт хатааж тавихдаа дотор нь цаас хийгээрэй.

RESHOEVN8R / YouTube

 

Илгэн материалтай

Энэ материал түрий хэсгээрээ өвтгөдөг – амархан бохирдож, гялгар байдлаа алддаг. Дан ганц цагаан биш, энэ төрлийн материалтай бүх өнгийн гутал/пүүзийг цэвэрлэхлээ маш болгоомжтой хандах хэрэгтэй.

Хэрэг болох зүйл: даавуун алчуур, баллуур, ариун цэврийн цаас, цагаан цуу болон гялгар гутал/пүүзний сойз.

  • Гадаргуу хэсэг дээрх шингэн болон бохирдлыг алчуураар зөөлөн авч арчина.
  • Хүчтэй даралгүйгээр, толбуудыг баллуураар үрж арилгана.
  • Нойтон толбуудыг ариун цэврийн цаасаар арчина.
  • Алчуурыг цагаан цуунд дэвтээж үлдсэн толбуудыг арилгана.
  • Зориулалтын сойзоор сайтар сойздоно.
kashclean/Instagram

 

Дараах бичлэгээс бохирдсон пүүзийг хэрхэн цагаан өнгөтэй болгож байгааг үзээрэй

Хэрхэн гутал/пүүзийг цагаан өнгөтэй хэвээр нь байлгах вэ?

  • Цагаан өнгийн гутал/пүүзийг бусад гуталнуудаас тусад нь тавьж байх
  • Нэг сойз болон порлоноор хоёуланг нь цэвэрлэхээс зайлсхийх
  • Шөнө гутал/пүүзийг бохир хэвээр нь хонуулахгүй байх – гэртээ ирснийхээ тэр дор нь цэвэрлэж тавих

Та цагаан өнгийн гутал/пүүзийг цэвэрлэх өөр бусад ямар аргуудыг мэдэх вэ?

8
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Чимгээ Эрдэнэ

    Чимгээ Эрдэнэ

    2019/05/15 at 21:04

    Misheel Erkhembayr

  2. Daah Martin

    Daah Martin

    2019/05/16 at 20:40

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *