Алдарт загвар зохион бүтээгч Карл Лагерфельдийн амьдралдаа баримталдаг алтан дүрмүүд

2

2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Германы алдарт загвар зохион бүтээгч, Chanel загварын ордны захирал Карл Лагерфельд өөд болсон. Моодны тухай олон хүний төсөөлөл, ойлголтыг өөрчилж чадсан энэ хүний дурсгалд зориулж – алдартай дизайнерын ухаарал хайрласан үгнүүдээс танилцуулахаар бэлдлээ.

Карл Лагерфельд – загварын ертөнцөд маш алдартай хүн. Тэрээр хүмүүсийг алдаршуулж од болгосон, өөрийн хувийн брэндийг үндэслэсэн, бас Chanel нэрийг сэргээн босгож чадсан. Түүнийг бүгд хайрлан хүндэтгэдэг байлаа: дэлхийд алдартай дизайнер, загвар өмсөгчөөс эхлээд жирийн ард иргэд ч хүндэлнэ. Хар шил, эмх цэгцтэй зассан үс, тансаг зэрэглэлийн костюм – бид түүнийг ийм л дүр төрхөөр нь дурсан санах болно.

 

Карл Лагерфельд гоо сайхны тухай

  • “Зөвхөн гадаад үзэмжиндээ хэтэрхий их анхаарал хандуулж болохгүй. Бидний туршлага биднийг улам илүү сонирхолтой болгодог.”
  • “Царайлаг байх хүсэл үнэн хэрэгтээ маш аюултай санаа юм. Гоо сайхан харагдахын хувьд миний бодлоор дотоод сэтгэл зүрхэндээ анхаарал хандуулахад л болно”.
  • “Шилдэг хоолны дэглэм – өөдрөг сэтгэл бөгөөд аз жаргал”
  • “Шивээс надад аймшигтай санагддаг. Pucci-гийн даашинзтай өдөр болгон явж байгаа мэт л харагдана”
  • “Урт, буржгар үсний моодноос би залхаад, тэгээд үсээ боож эхэлсэн юм, үнэндээ миний өөрийн үс яг тийм. Тэр чинь 1976 онд. Сүүл – хамгийн энгийн үсний засалт. Миний хувьд төгс, би өөрөө сайн үсчин биш л дээ. Би гель болон элдэв бусад бодисуудад дургүй, цагаан пудрийг үсээ засахдаа л ашигладаг: миний үс байгалиасаа тийм ч их сайхан биш”

Карл Лагерфельд эмэгтэйчүүдийн тухай

  • “Сайн сайхан амьдрахыг хүсэж байгаа эмэгтэйчүүдийг би буруутгахгүй. Эмэгтэйчүүдэд зөвхөн мөнгө л хэрэгтэй байх юм гэж гомдол тавьдаг эрчүүдийг ёстой ойлгодоггүй. Өөрсдөө гоё даашинзтай, гоё үнэртэн түрхсэн сайхан эмэгтэйчүүдийг харах дуртай л шүү дээ? Гоо сайхан байхын тулд өөрийгөө золиослох хэрэгтэй гэдэг биз дээ? Худлаа. Гоо сайхан мөнгө л шаарддаг юм”.

Карл Лагерфельд моодны тухай

  • “Биеийн тамирын өмд – ялагдлын шинж тэмдэг. Хэрвээ та биеийн тамирын өмд өмсөөд явж байгаа бол өөрийнхөө амьдралд тавих хяналтаа алджээ гэж ойлгоорой”
  • “Моодны дизайнер – загварын дарангуйлагч”

Карл Лагерфельд амьдралын тухай

  • “Уучлах – хэтэрхий энгийн. Би санаандгүй мартаж чадна, гэхдээ уучилж чадахгүй. Би өшөө авахыг эрхэмлэнэ”
  • “Би маш цэвэрхэн болж аваад унтахаар хэвтдэг. Бага байхаасаа л тийм байсан. Намайг бага байхад ээж минь хэлэхдээ: “Чи шөнө дунд сэрээд үхэхийг үгүйсгэхгүй, тийм болохоор 100% төгс харагдахыг хичээж байгаарай” гэж хэлдэг байж билээ”.
  • “Ном – хатуу хавтастай мансууруулах бодис л гэсэн үг. Би чинь аз жаргалтай номын хар тамхичин хүн байгаа юм”
  • “Би өдөрт 7 цаг унтдаг. Хэрвээ шөнө 02:00 цагт орондоо орсон бол маргааш нь 09:00 цагт сэрнэ. Хэрвээ 12 цагт унтвал 07:00 цагт сэрнэ. Би сэрэх ёстой цагаасаа эрт сэрэхгүй – байшин нурж байсан ч хамаагүй би яг долоон цаг л унтана”
  • “Гэрэл зургийн юу нь надад таалагддаг гээч, хэзээ ч эргэж ирэхгүй, дахин давтаж болохгүй тэр л мөчийг буулгаж чадаж байгаа нь”
  • “Номын тавиураасаа хэд дахин хальсан тийм л их номтой хүн. Тэгээд тэр бүх номоо би бүгдийг нь уншсан. Би яг л Шварценеггер л гэсэн үг , гэхдээ тархиа нэмэгдүүлдэг. Би чинь – тархи-билдер”.
  • “Ганцаардал – өөрийгөө эрхлүүлж болох хамгийн том тансаглал. Би өөрөө өөртэйгөө ганцаараа үлдэх зайлшгүй шаардлагатай, эс бөгөөс би, би биш болно”
37
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *